Ирээдүйн тэрбумтан, дарсны үйлдвэрийн эзэн 25 настай бүсгүй

2019-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГЗОЛМАА АНУ-ын Жоржиа мужийн дарс үйлдвэрлэгч, 25 настай бүсгүйг “Форбс” сэтгүүл онцолжээ. Элдэв химийн бордоо ашиглалгүй долоон акр газрыг усан үзмийн тариалангаар “гоёсон” талбай Жоржиа мужийн Обча тосгонд бий. Уламжлал аргаар усан үзмийн шүүс бэлтгэх энэ аргыг нутгийнхан “кверви” гэж нэрлэдэг. Ингэж нэрсэн шүүс нь хэдэн сарын дараа гайхалтай амтат дарс болон хувирдаг байна. Baia’s Wine нэртэй энэ дарс өдгөө Жоржиагийн дэлгүүр бүрт өрөөтэй, хэрэглэгчдийнхээ сайшаалыг хүртсэн бүтээгдэхүүн болжээ. Энэ дарсыг үйлдвэрлэгч нь 25 настай Байа Адбулез. Тэрээр гэр бүлийнхээ дөрөвдэх үеийн дарс үйлдвэрлэгч. Бизнесээ одоогоос дөрвөн жилийн өмнө эхэлжээ. Түүний бизнесийн амжилт Форбс сэтгүүлийн Европын 30-аас доош насны шинийг санаачлагчдын жагсаалтад багтаад байгаа юм. [embed]https://www.instagram.com/p/BpAepR0jo2R/?utm_source=ig_web_button_share_sheet[/embed] “Би эртний уламжлал болоод дүрмүүдээ мөрдөн ажилладаг. Миний өвөг дээдэс юу хийх ёстой болоод энэ газарт юу чухал гэдгийг маш сайн мэддэг байсан” гэж Байа хэлжээ. Түүний өвөө дарс хэрхэн нэрэх, сарны мөчлөгийн дагуу усан үзмээ хэрхэн хураах аргыг зааж сургажээ. Тэрээр өнгөрсөн жил 7500 лонх дарс худалджээ. Одоо АНУ-ын экспортын бараа бүтээгдэхүүнд багтахаар зорьж байгаа юм байна. Өнгөрсөн жил тэдний дарсыг АНУ-д үйлчилгээгээрээ эхний хоёрдугаар байрт жагсдаг Bon Appétit худалдан авсан байна. Одоо тавигдаж буй асуулт бол Абдуллез эрэлтийг хэрхэн өсгөа вэ гэдэгт байна. Түүний гэр бүл хэдийнэ энэхүү тариалангийн талбайг худалдаад авчихсан. Харин дарс үйлдвэрлэгч бүсгүй маань дахин 15 акр газар худалдан авч тариалалтаа өсгөх төлөвлөгөөтэй байгаа аж. Тэр энэ жил 9000 лонх дарс худалдана гэсэн бодолтой байгаа. “Манай тосонд амьдарч байгаа хүмүүс их хотынхон шиг загвар хөөдөггүй юм шиг харагддаг байх. Гэхдээ бид өөрсдийн гэсэн бахархалтай юм шүү” гэж ярилаа. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 21 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06