Х.Энхболд: Манай тамирчид тивдээ айлгаж байна

2019-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
  Н.ДАЯН   Пауэрлифтингийн 2014 оны Азийн аварга, 2017 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий алтан медальт, 2007 оны залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээний алтан медальт, олон улсын шүүгч, шигшээ багийн дасгалжуулагч Х.Энхболдтой ярилцлаа.   -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Тэмцээнд оролцох гээд завгүй байна уу? -Тийм ээ. Швед улсад зургадугаар сарын 4-15-нд болох пауэрлифтингийн хэрэглэлгүй төрлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хэвтээ шахалтад оролцохоор бэлтгэл хийж байна. -Пауэрлифтинг Монголд хэзээ хөгжсөн бэ? -2003 онд холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, улсын гарьд Д.Рагчаа, начин П.Моломжамц, холбооны ерөнхий нарийн бичгийн дарга асан Д.Мөнх-Эрдэнэ, Дэлхийн аварга Б.Алтангэрэл тэргүүтэй хүмүүс Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоог байгуулсан түүхтэй.   -Тэгвэл та энэ спортыг хэзээнээс эхэлж сонирхох болов? -2005 он. Үүнээс өмнө чөлөөт бөхөөр хичээллэж цөөнгүй тэмцээн уралдаанд оролцдог байлаа. Есөн настайдаа чөлөөт бөхийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин А.Энхээ, гарьд П.Сүхбатын байгуулсан “Ирээдүй” цогцолборын хаалгаар анх орсон. Пауэрлифтингээр амжилттай сайн яваагийн нөлөө нь чөлөөт бөх гэж бодож байна. -Таныг чөлөөтөөр хичээллэж байсныг огт дуулаагүй юм байна? -“Гэрт ойрхон, мундаг дасгалжуулагчид хүүгээ даатгана” гээд аав маань хоёр багшийн гараас хөтлүүлж байлаа. Багш нарынхаа удирдлага дор 12 жил бэлтгэгдэж, өсвөр үе, залуучуудын УАШТ, олон улсын тэмцээн уралдаанаас цөөнгүй медаль хүртсэн. Надтай тухайн үед нэг жинд хүч үзэж байсан бөх гэвэл улсын арслан Р.Пүрэвдагва, гарьд Б.Гончигдамба, Ж.Бат-Эрдэнэ, Д.Оюунболд агсны шавь Гомбодорж гэсэн сайчууд бий. -Чөлөөтөөр багагүй амжилт гаргачихаад яагаад пауэрлифтинг руу урвах болсон юм бэ? -Бэлтгэлийн үеэр нуруугаа гэмтээснээс болсон юм. Эмч “Нэг хэсэгтээ барилдаж болохгүй” гэхээр нь бэлтгэлээ таслахгүйн тулд пауэрлифтингээр хичээллэж, хөлсөө гаргаж эхэлсэн. Бэлтгэл сайжирч, туршлага нэмэгдэж байгаа нь мэдрэгдэнэ л дээ. Олон мундаг ах нараас их зүйл сурсан. Тэгсэн 2007 онд “UBS” телевизийн “Strong men” шоу нэвтрүүлэгт оролцох санал ирдэг юм байна. Энэ нэвтрүүлэгт нутаг нутгаас шалгарсан хүчтэй эрчүүдийг нэг дор байрлуулж, бэлтгэл хийлгэж, өрсөлдүүлсэн нь олон хүний сэтгэлд нийцсэн сайхан нэвтрүүлэг болсон. Энэ нэвтрүүлгээс пауэрлифтинг гэж бие даасан спорт байдгийг олон хүн мэдсэн болов уу. -Та ДАШТ-д хэдэн удаа хүч үзсэн бэ? -Таван удаа. 2013 онд Норвегид болсон тэмцээнд Ариунбаатартай анх оролцсон. Энэ тэмцээнд Монголооос өмнө нь тамирчин оролцож байгаагүй учир туршлага дутаж, зорилгоо гүйцэлдүүлээгүй тал бий. Бэртэл гэмтэл нөлөөлснөөс харамсалтай үлдсэн тэмцээн бас байна. Зургаан жилийн өмнө хоёрхон монгол хүн энэ тэмцээнд өрсөлдөж байсан бол одоо 30-40 болтлоо өссөн. Үүнд холбооны зүгээс зарим тамирчны замын зардлыг дааж, амжилтыг нь цаг тухайд нь үнэлж байгаатай холбоотой. -Та Монголын анхны хэвтээ шахалтын дэлхийн аварга болсон. Тэр үеийн дурсамжаасаа хуваалцахгүй юу? -2017 онд Чех улсад зохиосон хэвтээ шахалтын дэлхийн аваргад аз гийж, цээжнээс 317.5 кг-ыг шахснаар алтан медаль хүртсэн. Тус улсад сурч, амьдардаг олон монгол хүн намайг дэмжсэний хүчинд сэтгэл зүй тогтвортой байж, хүчээ бүрэн гаргаж чадсан. Пауэрлифтинг бол хүч төдийгүй сэтгэл зүй их шаарддаг спорт. -Монголд олимп, паралимпийн наадмаас медальтай зургаан спорт байна. Үүний нэг нь пауэрлифтинг. 80-90 жил хөгжсөн спортоос гараагүй амжилтыг пауэрлифтингчид Монголд авчирлаа. Энэ амжилтыг та юутай холбож дүгнэх вэ? -Холбооны удирдлагууд, шүүгч, дасгалжуулагч, тамирчид нэг санаа зорилготой байсны үр дүн. Түүнчлэн “Рио-2016” паралимпийн наадмаас гавьяат тамирчин Э.Содномпилжээ хүрэл медаль хүртсэн нь энэ спортыг хүүхэд залууст илүү таниулж өглөө. -Та Монголын пауэрлифтингийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? -Маш сайхнаар төсөөлдөг. Захаасаа харагдаж эхэлж байна. Пауэрлифтинг зуны олимпийн наадмын хөтөлбөрт орох боломж ойрхон байна. Хэрэв энэ спорт олимпод орвол Монголоос алтан медальтан төрөх боломж ойрхон бий. Пауэрлифтинг паралимпийн наадам, дэлхийн тоглолт, Азийн наадмын хөтөлбөрт багтсанаас үзэхэд энэ спорт ямар түвшинд хөгжиж байгааг илтгэх болов уу. Монголын тамирчид дээхнэ үед Азийн аварга шалгаруулах тэмцээнд очиход гадныхан “Болж байна, сайжирч байна” гэдэг байсан бол одоо тивдээ айлгаж байна шүү дээ. -Төрж өссөн нутаг ус, аав ээжийнхээ талаар ярихгүй юу. Бодвол бөхийн удам бий байх? -Байлгүй яах вэ. Аав ээж маань Ховд аймгийн Дарви сумынх. Би хотод төрсөн. Аавын талд нутаг усандаа барилдаж ноцолддог хүмүүс цөөнгүй байсан гэдэг. Аав маань ч том амжилт үзүүлээгүй ч барилдах дуртай, бөх сонирхдог хүн. Мөн миний анхны дасгалжуулагч. Бага байхад өглөө бүр гүйлгэж, гар дээр суниалгуулж спортод дурлуулсан хүн дээ. -Нэгэн үе улсын аварга шалгаруулах тэмцээнд бөхчүүд их ордог байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд эрс цөөрсөн байна? -Энэ спортоор дагнан хичээллэгсдийн тоо нэмэгдэж, үзүүлэлт нь ахисантай холбоотой. Гэхдээ пауэрлифтингээр үндэсний бөх, жүдо, чөлөөт бөх, бокс гээд хүчний спортынхон байнга хичээллэж байна. Хөнгөн атлетик, байт харвааны тамирчид хүртэл төмөр өргөж байна шүү дээ. Заавал хийх ёстой спортын төрөл бол пауэрлифтинг. -Чансаа өндөртэй бөхчүүд энэ спортоор бэлтгэл хийж байгаа харагдсан. Пауэрлифтинг бөхийн спортод ямар ач тустай юм бэ? -Бөх хүнд хүч, тэсвэр, тэсрэлт их чухал. Энэ бүгдийг пауэрлифтинг өгдөг болохоор бөхчүүд хослуулсан бэлтгэл болгон хийх нь аргагүй юм даа. -Цөөнгүй бөхчүүд допингтэй нэр холбогдож, амжилтаа үгүй хийсэн харамсалтай явдал гарах боллоо. Танай холбооноос допингийн эсрэг ямар үйл ажиллагаа явуулдаг вэ? -Монгол Улс Олон улсын допингийн эсрэг агентлагт бүртгэлтэй 160 гаруй орны нэг. Тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн гэлтгүй Монголд болдог бүх тэмцээнд допингийн сорил авдаг. Сорил байнга авдаг болохоор манай тамирчид цэвэр гэж ойлгож болно. -Тамирчдын хувьд олон улсын тэмцээн, уралдаанд оролцох үед замын зардлаас эхлээд багагүй бэрхшээл тулгардаг. Та энэ бүхнийг яаж зохицуулдаг вэ? -Олон улсын 10 гаруй тэмцээнд оролцсон. Холбооноос зарим тамирчны замын зардлыг гаргаж байгааг эс тооцвол ихэнхдээ хувиасаа гаргасан. -ДАШТ-ээс медаль хүртэхэд улсаас шагнал урамшуулал олгодог уу? -Холбоо маань шинэчлэгдсэнээс хойш шагнал урамшуулал авдаг болсон. ДАШТ-ээс медаль хүртсэн тамирчны амжилтыг олимпийн бус төрөл гэдэг утгаар нь 30-40 хувиар бага урамшууллыг нэг удаа олгож байгаа. -Пауэрлифтинг хэрэглээ өндөртэй спорт шиг санагддаг. Таны хувьд жилд хэдэн төгрөгийг энэ спортод зарцуулдаг вэ? -Аминдэм, хувцас, олон улсын тэмцээнд жилд хоёр удаа явна гэхээр дунджаар 10-15 сая төгрөг болно. Би энэ спортоор хичээллээд 12 жил болоход 200-250 орчим сая төгрөг зарцуулсан байна. Миний тэмцээн уралдааны зарим замын зардлыг спортод элэгтэй компани, холбооны удирдлага гаргадаг.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.4.30 № 89 (6056)

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 21 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 34 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06