Мэдэгдэл

2019-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Нийслэлийн Засаг даргын А/322 дугаар захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас явган хүний зам талбай хааж байрлуулсан, хөдөлгөөн хязгаарласан хаалт, шат, өргөтгөл зэрэг объектуудыг чөлөөлөх ажлыг зохион байгуулж байгаа билээ. Энэ ажлыг иргэдээс ирүүлсэн саналын үндсэн дээр судалгааг хийж, он гарсаар эхний ээлжид 45 байршилд газар чөлөөлөөд байна. Ингэснээр явган зорчигч чөлөөтэй зорчих боломжийг бий болгож, иргэд олон нийт талархалтай хандаж байгаа юм. Гэтэл энэ аян, үйл ажиллагааны талаарх зурагт мэдээллийг санаатайгаар өөрчилж, өөр газар чөлөөлөлтийн мэдээллийн зурагтай эвлүүлээд цахим сүлжээнд цацаж, олон нийтэд буруу ташаа мэдээллийг түгээх явдал сүүлийн хэд хоногийн турш үргэлжиллээ. Газрын тухай хуулийн 57.4-т “…мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж заасан байдаг. Үүний дагуу газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээний зардлыг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс болон нийслэл дэх Төрийн аудит газар зэрэг байгууллагаас тогтмол шалган хянадаг болно. Тиймээс цахим орчинд тархаад байгаа шиг буулгалтын зардлыг хэт өндрөөр үнэлж, ямар нэгэн байдлаар өөр зүйлд зарцуулах боломжгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.   Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 22 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 35 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06