Багачууд Туркийн ард түмэнд талархлаа илэрхийллээ

2019-04-30
Нийтэлсэн: Админ
 1 мин
Л.Батдорж Монголын хүүхдийн урлан бүтээх төвийн авьяаслаг багачуудын “Баярлалаа Турк орон” уран зураг, гар урлал, уран бичлэгийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ үзэсгэлэнгээр дамжуулж багачууд сайхан сэтгэлт Туркийн ард иргэдэд талархсан сэтгэлээ илэрхийлсэн юм. Учир нь Улаанбаатар дахь Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг /ТИКА/-аас Хүүхдийн урлан бүтээх төвд нэн шаардлагатай тоног төхөөрөмжийн төсөл хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар 16 мянган ам.долларын сургалтын бүтээгдэхүүн, техник төхөөрөмж өгчээ. Нээлтэд Бүгд найрамдах Турк улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ахмет Язал болон Хүүхдийн урлан бүтээх төвийн захирал Д.Уранбилэг тэргүүтэй албаны хүмүүс оролцсон юм. Үзэсгэлэнгийн танхимд хүүхдүүдийн ур ухаан, сэтгэл зүрхээ шингээн урласан 162 бүтээлийг дэлгэжээ.
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 22 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 35 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06