Х.ОЮУНБОЛД
Ангела Меркель 1989 онд хоёр Германыг зааглаж байсан Берлины хана нурсны дараа үүсч, хүчээ авч байсан “Ардчиллын хөдөлгөөн” болон “Ардчиллын сэргэлтийн нам” хэмээх шинээр бий болсон намд элссэн байна. Улмаар Германд болсон анхны ардчилсан сонгуулийн дараа Лотар де Мезьерийн шинэ Засгийн газрын орлогч болжээ. Мөн хоёр Герман нэгдсний дараа болсон анхны сонгуульд оролцож байсан байна. Түүнээс гадна 1990 оны арванхоёрдугаар сард канцлер Гельмут Кохын Засгийн газрын үед эмэгтэйчүүд болон залуучуудын асуудал эрхэлсэн сайдаар томилогдон ажиллажээ. Харин 1993 онд орон нутгийн Баруун хэсэг Мекленбург-Өрнө Померан дахь Христийн ардчилсан холбооны даргаар томилогдсон байна. Дараа жил нь Хүрээлэн байгаа орчин, Цөмийн зэвсгийн аюулгүй байдлын сайдын албыг хашжээ. Түүний улс төрийн замналыг тэр үед удирдаж байсан канцлер Гельмут Кох Ангела Меркелийг миний охин гэдэг байсан байна.
1998 оны сонгуулиар Гельмут Кохын Засгийн газар огцроход Ангела Меркель Христийн ардчилсан холбоо намын нарийн бичгийн дарга болжээ. Түүний удирдсан нам нь 2002 он хүртэл мужийн долоон сонгуулийн зургаад нь ялалт байгуулж байсан байна. Ингэснээр Германы парламент Бундестагт социалдемократ, ногоон намын эвсэл ихэнх хэсгийг бүрдүүлж байжээ. Гэвч түүний намыг хууль бусаар санхүүждэг гэсэн шуугианы үр дүнд намынхаа олон тэргүүлэх гишүүдэд амласнаар Ангела Меркель нөлөөтэй болсон байна. Улмаар түүний багш Гельмут Кохыг шүүмжилж, намдаа шинэчлэлт хийхийг хүсчээ. Тиймээс тэрээр намынхаа ерөнхийлөгч Вольфган Шоублег албан тушаалаас нь огцруулснаар эхлэх ёстой гэж үзжээ. Ингэснээр Вольфганг Шоублег огцруулж Ангела Меркелийг намын дарга болгосноор энэ албан тушаалыг эзэлсэн анхны эмэгтэй болсон байна. 2001 оны арваннэгдүгээр сард намаа цэвэрлэнэ гэсэн түүний амлалтын улмаас нам нь хууль бус санхүүжилтийг шалгах судалгааг хэрэгжүүлэхийг эсэргүүцжээ. Харин 2000 оны дөрөвдүгээр сарын 10-ны Ангела Меркелийн сонгууль гэнэтийн бэлэг болсон байна. Түүний зан төрх, шүтлэг тэргүүлэх болсон намтайгаа зохицохгүй байв. Учир нь Ангела Меркель ихэнх гишүүд нь протестант шашинтантай Хойд Германы намд багтдаг. Харин Баварийн христийн нийгмийн холбоо нам нь католик шашинтай гишүүдээс бүрдсэн, өмнөд Германаас гаралтай консерватив нам байв. Гэвч Христийн ардчилсан холбоо намын ерөнхийлөгчийн хувиар сонгуулийн дараа Ангела Меркелийн нэр хүнд герман иргэдийн дунд нэмэгдсэн байна.
Тиймээс түүнийг 2002 оны сонгуульд социалдемократ намын Гёрхард Шредертэй өрсөлдөх боломжтой гэж үзэж байсан юм. Харамсалтай нь түүний тэргүүлдэг Христийн ардчилсан холбоо намтай ах дүү болсон Баварийн христийн нийгмийн холбоо түүнийг үнэлж үздэггүй байжээ. Тиймээс сонгуульд тус намын ерөнхийлөгч Эдмунд Стойбер өрсөлдсөн өрсөлдөгч намынхаа давуу талыг үнэлж үзээгүй учраас ялагдсан байна. Хэдийгээр ялагдсан ч Христийн ардчилсан холбооны ерөнхийлөгчийн хувиар Бундестагийн доод танхимд Фридрих Мерцийн оронд консерватив намын сөрөг хүчний удирдагч болсон билээ.
Хувийн амьдрал
Германы канцлер, тус улсын төмөр хатагтай гэгддэг Ангела Меркель нь лютерийн пастор Хорст Кастнер, англи, латин хэлний багш Херлин Каснерын том охин болж 1954 оны долдугаар сарын 17-нд Гамбург хотод төрсөн байна. Тэрээр дороо Маркус, Ирене хэмээх хоёр дүүтэй. Түүний жинхэнэ нэрийг Ангела Дороти Каснер гэдэг. Харин түүнийг төрсний дараахан аав нь ардчилсан Германы Квитцов хотын сүмд пастераар ажиллах болсон байна. Тиймээс тэдний гэр бүл Берлин хотоос хойд зүгт 80 гаруй км-ийн зайтай Темплин хот руу нүүжээ. Ангела Меркель “Германы чөлөөт залуучууд” хэмээх байгууллага болон Германы залуу коммунист намын гишүүн байв. Тэрээр одоо хүртэл овгийг нь хэрэглэдэг 1977 онд физикч Ульрих Меркельтэй гэрлэсэн ч 1982 онд салжээ. Үүний дараа Ангела Меркель 1988 онд Берлины химийн багш Иочим Сауертэй гэрлэсэн бөгөөд хүүхэдгүй ажээ. Одоогийн Германы канцлер тэрээр 1973-1978 онд Лейпцигийн их сургуульд физикийн ангид суралцсан байна. Мөн 1986 онд квант химийн тухай сэдвээр докторын зэрэг хамгаалжээ. Тэрээр англи, орос хэлээр чөлөөтэй ярьдаг аж.Улс төрийн замнал
Ангела Меркель 1989 онд хоёр Германыг зааглаж байсан Берлины хана нурсны дараа үүсч, хүчээ авч байсан “Ардчиллын хөдөлгөөн” болон “Ардчиллын сэргэлтийн нам” хэмээх шинээр бий болсон намд элссэн байна. Улмаар Германд болсон анхны ардчилсан сонгуулийн дараа Лотар де Мезьерийн шинэ Засгийн газрын орлогч болжээ. Мөн хоёр Герман нэгдсний дараа болсон анхны сонгуульд оролцож байсан байна. Түүнээс гадна 1990 оны арванхоёрдугаар сард канцлер Гельмут Кохын Засгийн газрын үед эмэгтэйчүүд болон залуучуудын асуудал эрхэлсэн сайдаар томилогдон ажиллажээ. Харин 1993 онд орон нутгийн Баруун хэсэг Мекленбург-Өрнө Померан дахь Христийн ардчилсан холбооны даргаар томилогдсон байна. Дараа жил нь Хүрээлэн байгаа орчин, Цөмийн зэвсгийн аюулгүй байдлын сайдын албыг хашжээ. Түүний улс төрийн замналыг тэр үед удирдаж байсан канцлер Гельмут Кох Ангела Меркелийг миний охин гэдэг байсан байна.
Сөрөг хүчний удирдагч