Сайныг дэмжиж, мууг зогсоохын төлөө хүсэл зорилгоо нэгтгэе гэв

2014-08-20
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.Зотол

“Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний холбоо дотроо “Ээжүүдийн холбоо” салбар холбоог   байгуулсан талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

“Ээжүүдийн холбоо”-ны зорилго нь нийгэмд, ялангуяа төрд шударга ёсыг тогтоох,  Монголдоо сайхан амьдрах нөхцлийг бүрдүүлэхэд чиглэж байгааг  тус холбооны гишүүн ээжүүд ярьж байна. Монгол Улсын Үндсэн хуульд хүний эрх, эрх чөлөөг  хүндэтгэн баталгаажуулсан байдаг. Тэрхүү хуулийн заалтаар Монгол Улсад оршин суугаа хүн хууль шүүхийн өмнө эрх тэгш байх эрхтэй. Нөгөөтэйгүүр, хүний үндэс угсаа, хэл, арьс өнгө, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлдэг ажил мэргэжил,  албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн үндсэн этгээд байна гэж заасан байдаг. Тэгвэл хуулийн энэ заалт огт хэрэгжихгүй байна. Хохирсон хүмүүсийн ихэнх нь өрх толгойлсон ээжүүд байна гэсэн судалгааг “Хүсэл зорилгоо нэгтгэе” үндэсний холбооны салбар “Ээжүүдийн холбоо”-ноос гаргажээ. Эн бүхэн тус холбоог байгуулах шалтгаан болсныг  ч тэд онцолж байна.  Монголын эмэгтэйчүүд, соёл, боловсролын хувьд дэлхийд хоцрогдохгүй. Төрийн болон хувийн байгууллагад дундаас дээш удирдах алба хашиж буй хүмүүсийн дийлэнх хувийг эмэгтэйчүүд эзэлдэг. Тэгвэл эмч, багш, сэтгүүлч гээд нийгмийн олон мэргэжлээр ажиллаж буй эмэгтэйчүүд үнэнч шударга ажиллаж, хүнд суртал, хээл хахуулыг арилгахын төлөө хамтран  ажиллахыг тус холбооноос  уриалав.

Өнөөдөр Монгол Улсад  тайван  амьдрах нөхцөл  өдрөөс өдөрт  алга болсоор  байгааг ээжүүд бас хэллээ. Тухайлбал, идсэн хоол, уусан эмнээсээ  хорддог, замаар гарах гэж яваад гарцан дээр машинд дайруулж амь насаа алддаг, гудамжаар явтал дээрээс барилгын төмөр унаж амийг нь авч оддог аймшигт байдал үүссэн. Өдөрт 10-15 хүн ослоор амь насаа алддаг  гэсэн судалгаа  ч бий. Энэ эмгэнэлт байдалд ээжүүд сэтгэл зовниж байна гэв. Мөн алдаа дутагдал гаргаж байгаа нөхрөө, хүүхдээ, найз нөхөддөө зөв замыг зааж, шударга шаардлага тавихыг бүх ээжүүдэд, энэ чиглэлд хамтран ажиллахыг УИХ-ын гишүүн, салбарын сайдаар ажиллаж байгаа эмэгтэйчүүдэд хандан   уриалав. Тэд энэ асуудлаар  удахгүй “1000 ээжийн зөвлөгөөн” зохион байгуулах  бөгөөд илүү тодорхой асуудлуудыг дэвшүүлэхээ зарлав. Зөвлөгөөний бүртгэл өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд 99158920, 96050019, 96658388, 91192727, 95433481, 88952313, 99763605 дугаарын утсанд хандах юм байна.

 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 6 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 18 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 24 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин