АН: "Эрдэнэт”-ийн өрийг төлөхөд 40 сая ам.доллараас гадна, 38 тэрбум төгрөг гарсан байна

2019-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-ын зөвлөлийн өнөөдрийн /04.29/ хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн дүгнэлтийг хэлэлцсэн байна. АН-ынхан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн биелэлт 26 хувьтай байна гэж дүгнэжээ.  Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн 40 сая.ам долларыг төлсөн асуудлыг хэлэлцэж, Засгийн газар болон холбогдох яамдад санал хүргүүлэхээр болжээ. Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат "Эрдэнэт" үйлдвэр "Стандарт" банкинд 40 сая ам.доллар төлж, өр барагдууллаа гэсэн. Үүнийг шалгах ёстой гэж бодож байгаа.  40 сая ам.доллараас гадна, өр барагдуулах зардалд 38 тэрбум төгрөг гарсан байна. Үүнийг хэн төлөх вэ. Эрдэнэт үйлдвэрийн луйвартай холбоотой асуудлыг ярихаар эрх баригчид дуугүй байгаад бид гайхаж байна хэмээв. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “ "Эрдэнэт" үйлдвэр Жастын Ш.Батхүүгийн 40 сая ам.долларыг тѳлсѳн асуудлыг хянаж үзлээ. Ocen partners компани анх Ш.Батхүүг зээл авахад нь зуучилж байсан. Сая тѳлѳлт хийхэд дарин оролцлоо. Эндээс тэд Стандарт банкаар халхавч хийж, мѳнгѳ угаасан гэж харагдаж байна. Тус компани 1998 оноос хойш 3.2 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг гаргасан байдаг. Сая зуучлалаар орохдоо дахин таван жил зэсийн баяжмалын трейдерээр орох хэлцлийг улс тѳрийн нѳлѳѳ бүхий хүнтэй тохирсон байна” гэлээ.  Эх сурвалж:www.polit.mn 
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

5 цаг 13 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

10 цаг 47 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

14 цаг 7 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

14 цаг 7 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22