Б.Ганхуяг: Ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгөнө

2019-04-29
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ "Эрдэнэс Тавантолгой" компанийн хувьцаа эзэмшигчдийн хурал болох гэж буйтай холбогдуулан тус компанийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг мэдээлэл хийлээ. Тэрээр “"Эрдэнэс Тавантолгой" компани Засгийн газраас иргэдэд үнэгүй эзэмшүүлсэн нэгж хувьцаанд 25 төгрөг олгохгүй байхаар шийдвэрлэж, уг мөнгийг томоохон төслүүд буюу төмөр замын төслийг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүнээс гадна "Эрдэнэс Тавантолгой" ХК 2019 онд төсөвлөсөн үйл ажиллагааны зардлуудаа танаснаар 700 орчим тэрбум төгрөгийг том төслүүдээ санхүүжүүлэхэд зарцуулах боломж бүрдсэн. Энэ талаар тус компани цахим хуудсаараа дамжуулан санал асуулга явуулахад 4,000 гаруй иргэн оролцсоны 68 хувь нь "Ногдол ашиг тараах мөнгөөрөө төслүүдээ хөдөлгө гэсэн санал ирсэн” гэлээ. "Эрдэнэс Тавантолгой" компанийн 2019 оны нэгдүгээр улирлын тайлан гарсан байна. 2019 оны нэгдүгээр улиралд 4.2 сая тонн нүүр олборлож, 2.4 сая тонныг экспортолсон байна. Нийт 193.5 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлж, 304 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллажээ. Ийнхүү төлөвлөгөөгөө нэгдүгээр улирлын байдлаар 25 орчим хувиар давуулан биелүүлсэн аж. ҮАБЗ, УИХ, ЗГ-аас санхүүгийн болон үйл ажиллагаан тогтвортой байдлыг хангах хүрээнд хэд хэдэн шийдвэр гаргаж, гурван том чиглэл хангаж ажиллах үүрэг өгчээ.
  1. Олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаа гаргаж, дэлхийн тавцанд өрсөлдөх үүрэг өгсөн.
  2. Дэд бүтцийн том төслүүдээ хөдөлдөгх, санхүүжүүлэх
  3. Олборлолт, эксдортоо нэмэгдүүлж, хөрөнгө оруулалтаа шийдвэрлэх үүрэг өгсөн.
2019 онд төсвийн хөрөнгө оруулалтад 480 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөсөн байсныг ТУЗ тодотгол хийж, 397 тэрбум төгрөгийг нь танаж, 83 тэрбум төгрөгийг үлдээжээ.
  • Компьютер дагалдах хэрэгсэл, тавилга, эд хогшил - 4.5 тэрбум
  • Машин, техник тоног төхөөрөмж - 78.2 тэрбум төргө
  • IPO зөвлөх үйлчилгээний төсөв - 232.9 тэрбум
  • Барилга байгууламж худалдан авах - 47.5 тэрбум төгрөг
  • Программ хангамж бусдаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээ - 34.4 тэрбум төгрөг тус тус танасан байна.
Ийнхүү нийт танасан 700 орчим тэрбум төгрөгөөр Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын эхний ээлжийн 7 тэрбум төгрөгийн санхүүжилтийг өөрсдөө хийхээр болжээ. "Эрдэнэс Тавантолгой" компани дэд төслүүдээ хэрэгжүүлснээр 2020-2023 оны борлуулалтын орлого нь 2.1 тэрбум долларт хүрч, 950 сая ам.долларын цэвэр ашигтай ажиллаж, 560 сая ам.долларыг татвар хураамж хэлбэрээр төсөвт төвлөрүүлэх бөгөөд 800 сая ам.долларыг ногдол ашигт олгох дөрвөн жилийн төлөвлөгөө гаргажээ. Үүнийг дагаад 2-3 мянган ажлын байр бий болно хэмээн тооцсон байна. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 22 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 35 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06