Баригдашгүй өшөө авагч

2013-10-02
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.ДАМДИН-ОЧИР

-Шатахуун дээр ямар ч асуудал байхгүй. Тэр байтугай үнийн хувьд ч өөрчлөгдөхгүй. Бид бүтэн жилийн хугацаанд шатахууны үнийн өсөлтийг зогсоож, 50 төгрөгөөр бууруулж чадсан. Мөн тодорхой тоон дээр барьж чадсан. Зохиомол хомсдол гэдэг зүйл бий болгодоггүй юм бол энд хомсдох шалтгаан нөхцөл байхгүй.

 / “Ерөнхий сайд-30 минут” уулзалтын үеэр Н.Алтанхуягийн хэлсэн үгээс. Төрийн ордон. 2013.9.19/

Одоогоос хоёрхон долоо хоногийн өмнө Ерөнхий сайд, эрх баригч АН-ын дарга ингэж “ам алдаж” байжээ. Харамсалтай нь уржигдраас эхлээд бүх импортлогч АИ-92 бензиний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмчихлээ. Ямар нэгэн тайлбаргүйгээр шүү дээ. Маргааш нөгөөдрөөс нэмэхээс өөр аргагүй болсон талаараа шалтгаан хэлж, мэдэгдэл хийх биз ээ.

Харин манай Ерөнхий сайд юу гэх бол оо. Мань хүн уг нь засгийн тэргүүн болуутаа  нефтийн импортлогчдод баахан хөнгөлөлттэй зээл өгсөн. Бодвол буутал маань битгий үнээ нэмээрэй гэсэн шүү юм тохирсон л байж таараа. Даанч нөгөөдүүл нь тэссэнгүй. Ядаж байхад яг 14 хоногийн өмнө бензиний үнэ бууна гэж гонж гээд “бүлт” үсэрчихсэн байдаг. Ер нь мань эр сайхан залдаг болжээ. Аль хэдийнэ хар зах дээр өргөн хэрэглээний болоод бусад барааны үнэ өсчихөөд байхад, ам.доллар юанийн үнэ тэнгэрт хадчихаад байхад “Эдийн засаг хямраагүй шүү, худлаа гэвэл өсөлттэй гарсан байна, энийг хар” гээд эдийн засагчид л ойлгох худлаа ч юм шиг, үнэн ч  юм шиг бутархай тоо хэлнэ. Хаа байна, тэр тогтвортой байдал нь. Ганцхан сарын өмнөх үнэ өнөөдөр танигдахгүй болтол “таргалаад” байна.

Н.Алтанхуяг бензиний үнэ нэмэгдэхгүй гэж худлаа ярьсан. Сар ч болохгүй баригдлаа. Эдийн засаг хямраагүй гэж мэдэгдсэн. Аль хэдийнэ хямарчихсан байсан.

Ерөнхий сайд Н.Алтанхуягийн худлаа залдгийг нефть импортлогчид “илчилж” байх зуур цагдаагийнхан бас нэгэн ажлыг нь олонд ил болголоо. Хүргэн Дэнзэнгийнх нь хамаг булайг дэлгэж өөрийг нь онигоо болгож байсан, Дорнодын асуудлыг улстөржүүлсэн, хүнд сурталтай гээд Байнгын хороон дээр байж суух газаргүй болгосон УИХ-ын гишүүн, МАН-ын гишүүн Н.Номтойбаяр гэж бий. Энэ залуу хэд хоногийн өмнө нэгэн ресторанд сууж байгаад нэг нөхөртэй муудалцаж, ширээн дээр байсан хутга барьж боссон юм даг уу даа. Маргааш, нөгөөдөр нь л энэ хэрэг болсон процесс, хэлсэн үг, үйлдлийнхээ хамт хэвлэлүүдэд нийтлэгдэж, телевизээр нэвтэрч эхлэх нь тэр. Тэртээ 2000 оны эхээр Центрпойнтын хэргээр шорон руу “хэлмэгдэж” ачигдсан Мунзуй хочит Г.Нямдорж ч дуугарч, хэвлэлд тодорхой, дэлгэрэнгүй ярилцлага өгч эхлэв. Хажуугаар нь мэдээ гарсны үдээс хойш ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн нэгэн байцаагч Н.Номтойбаяр, Г.Нямдорж нарын муудалцсаныг шалтгаантай, процесстой нь яриад, Н.Номтойбаярт эрүүгийн хэрэг үүсгэлээ хэмээн мэдэгдэв. Янзтай хурдан ажиллав, цагдаагийнхан. Гэсэн атлаа Н.Номтойбаярт өөрт нь мэдэгдээгүй гэж байгаа. Цагдаа эрүү үүсгэлээ гэж телевизээр яриад л суугаад байдаг, нөгөө талд нь Н.Номтойбаярын өмгөөлөгч “Үүсгээгүй, мэдэгдээгүй...” гээд л мэлзээд байдаг. Харин ганцхан зүйл тодорхой болов. Дээхнэ үеийн “Ноёнтой уралцвал толгойгүй, нохойтой уралцвал хормойгүй...” гэсэн үг байдаг. Түүн лугаа Ерөнхий сайдтай “уралцсан” Н.Номтойбаярын маргааны асуудал өндрийг авч эрх баригчдын голдуу нөлөөлдөг хэвлэлийн тэргүүн нүүрийг чимсээр хэд хонов. Дээр хэлсэнчлэн хүргэн Дэнзэн хийгээд Дорнодын асуудлаар “дарамтлаад” болохгүй байсан Н.Номтойбаярыг дарж авч, дуугүй болгох сайхан завшаан ийн тохиожээ. Учир мэдэх хүмүүс Н.Алтанхуягт зуулгасан Н.Номтойбаярыг өөрөө өөртөө унах нүхээ бэлдлээ гэж зэмлэж байна. Харин нөгөө хэсэг хүн нь “Тэр муу пацаан давраад байсан юм” гэж байх юм. Аль алийг нь сайн сонсож байгаад ухвал Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн жилээс хойш араандаа зуугаад байсан Н.Номтойбаяраас хариугаа авч байгаа бололтой.

Яг энэ үед Н.Номтойбаярын Байнгын хорооны хуралдаан дээр баахан асуудал сөхөж тавиад хэлэх үггүй болгож байсан царай, Бурхан Халдунд баларч баларч ирэхэд нь “Норовын хүүд Бурхан Халдун томдоно” гэж жиргэж байсан нь, Дэнзэн хүргэнийх нь талаарх баримтыг хэвлэлээр дэлгэж байсан төрх зэрэг нь Ерөнхий сайдын нүдэнд яаж харагдаж байгаа бол. Ямар ч гэсэн түүнд сайхан боломж олдлоо. Олдвол алдаж болохгүй шүү гэдэг шиг.

Дээхнэ “Баригдашгүй өшөө авагч” гэж янзтай кино гардаг байлаа. Кино нь ч, нэр нь ч маш зохистой. Өнөөдөр Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ киноны нэр шиг ажиллаж байгаа юм биш биз. Ер нь бол тэр баригдахгүй. Ерөнхий сайд эрүүгийн хэрэг үүсгэ гэсэн юм гэж цагдаа хэлэхгүй.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21