Албан ёсны луйвар

2013-10-01
Нийтэлсэн: Админ
 1 мин

Б.УРАН

Зах зээлийн нийгэмд зээлтэй л хүн хожино. Хүн бүрийн амны унш­лага болсон энэ үг амьд­ралд ч биеллээ олсон. Монголын банкны хол­бооноос хийсэн с­у­дал­гаагаар ажилтай, ор­ло­готой 10 хүн тутмын хоёр нь хадгаламжтай, бусад найм нь ямар нэг зээлтэй байдаг гэнэ лээ. Худалч хүнд танилтайгаа таарахдаа тэдэнд зээлээ төлнө, яана аа гэж мэндлэх нь халгүй.  Гэхдээ зээл авна гэдэг тийм ч амархан ажил биш. Ялангуяа нэлээд хэдэн сая төгрөг гуйж байгаа бол ажлаасаа чөлөө авч, зав гаргаж байж хөөцөлдөхгүй бол бүтэхгүй шинжтэй.

Найман хувийн орон сууцны зээл үүний тод жишээ болсон юм. За яахав, зээл авч болж байна аа. Харин зээлийн тооцоолуур хэр шударга байдгийг бүгд мэддэг болов уу. “Найман сая төгрөгийн цалингийн зээлийг хоёр жилийн хугацаатай авлаа. Сард 400 мянган төгрөг төл­сөөр ирлээ. Жил хагасын хугацаанд зээлээ ямар ч асуудалгүй төлөв. Хүн л юм хойно, байртай болчих санаатай найман хувийн зээл хөөцөлдөхөөр шийдлээ. Түүний тулд эх­лээд цалингийнхаа зээлийг дарах хэрэгтэй болов. Би ч бас хэнэггүй хүн юм. Хэдэн сараар шүүгээнийхээ буланд хадгалчихсан зээлийн гэрээ, эргэн төлөх ху­ваариа гаргаад иртэл дөрвөн сая гэсэн хатуухан тоо намайг хүлээж байна. Юу вэ зээлийн хугацаа дуусахад ердөө хагас жил үлдчихсэн байхад үндсэн зээлээс тал нь л явсан байх юм. Энэ банкууд арай хэтэрхий юм аа” гэж саяхан таарсан танил минь шогширлоо. Хэнэггүй найз минь банкуудын зээлийн тоо­цоолуурын учрыг сая л нэг ойлгож дээ хөөрхий. Банкууд зээлийн хүүг урьдчилж авдаг. Зээлийн эхний саруудад төлөх ёстой мөнгөний ихэнх хувийг хүү эзэлнэ. Харин төгсгөлийн саруудад бага­сан багассаар 0 болно. Харин зээлийн үндсэн төлбөр эхний саруудад даанч явахгүй. Жишээ авья л даа. Сард 100 мянган төгрөг төлдөг цалингийн зээлийн хуваарь байна. Эхний сард төлөх 100 мянган төгрөгийн 30 мянга нь хүү, 70 мянга нь үндсэн төлбөр. Харин 24 дэх сард 100 мянган төгрөгийнх нь 1300 төгрөг нь  хүү, 98700 нь үндсэн төлбөр байх жишээтэй. Энэ ч ердөө хоёр сая төгрөгийн жижигхэн зээл л дээ. Банк иймэрхүү байдлаар өөрсдийгөө эрсдэлээс хамгаалж, хоёр сая төгрөгийн зээлийн хүү болох 470 мянган төгрөгийг хугацааных нь эхэнд гялс авчихдаг гэсэн үг. Тэгэхээр нэ­гэнт хүүг нь түрүүлээд төл­чихсөн зээлдэгч зээлээ хаахыг яардаггүй нь үүнтэй холбоотой. Мөнгөний ханшийн эрс­дэл, найдваргүй зээл гээд олон хүчин зүйлээс шалтгаалж банкууд ийм тооцоолол хийдэг байх л даа. Санхүүгийн хууль, дүрмийг жирийн бид ямар ухаж ойлгох биш.  Гэвч зээлдэгчдийн толгойг эргүүлж, энэ мэт жижигхэн зүйлээр луйвар хийж байгаа нь аль хэдийнэ албан ёсных болчихож. Луйвар гэж хэлсэнд эгдүүцэж байгаа бол уучлаарай банкныхаан. Цалингийн зээл гэх мэт багахан хэмжээний зээлд энэхүү эргэн төлөх хуваарь нь тийм ч асуудалтай биш санагдаж болох. Гэтэл орон сууцны томоохон зээлд энэ нь жинхэнээсээ асуудал болчихоод байна. Найман хувийн зээл хөөцөлдөж 55 сая төгрөг банкнаас хүсэх гэж үзлээ. Нэгэнт гар дээр ийм их мөнгө байхгүйгээс хойш банкнаас хүсэхээс өөр яахав. Тэгтэл сард төлөх төлбөр нь 473 мянган төгрөг болж байна. Эхний сард энэ төлбөрийн 385 мянга нь хүү, 88 мянга нь үндсэн төлбөр гэнэ. Мөн ярив аа. Ингэж явсаар 20 жилийн дараа буюу 240 дэх сард хүүнд 3000, үндсэн төлбөрт 470 мянган төгрөг төлөөд би гэдэг хүн өргүй болох бололтой. Яахав мөнгөний ханш унадаг жамтай өнөөгийн зах зээлд зээлээ сар сард нь төлөөд яваад байж болно л доо. Гэхдээ хэн ч өртэй амьдрахыг хүсэхгүй. Магадгүй таван жилийн дараа гэнэт баяжаад байрныхаа зээлийг төлчихье гэхийг үгүйсгэхгүй шүү дээ. Гэтэл таван жилийн дараа өнөөх 55 сая төгрөгийн зээлийн үлдэгдэл 48 сая төгрөг. Таван жил зээлээ үнэнчээр төлөөд байхад ердөө долоохон сая төгрөг л хорсон байх нь. 10 жил зээлээ төлөхөд 17 сая нь л явсан байх жишээтэй. Уг нь шударгаар явбал нийт хугацааны тал нь өнгөрчихөөд байхад нийт зээлийн тал нь төлөгдөх ёстой биш гэж үү.  Банкууд ийм л байдлаар өгсөн 55 сая төгрөгөө 113 сая болгож надаас авах нь байна. Гэхдээ 20 жилийн хугацаанд биш шүү. Эхний хэдэн сардаа хамаг хүүгээ шингээж аваад л ийм их ашиг олж байна гэсэн үг. Зээлээ хугацаанаас нь өмнө дарчих санаатай нэгэнд энэ асуудал үнэхээр хүн­дээр тусч байна. Үүнээс гадна зээлдэгч нь муугаар бодоход нас барлаа гэж бодьё. Ийм тохиолдолд банкууд ар гэрийнхнээс нь зээлийг нь хаахыг шаарддаг. Хөөрхий 10 гаран жил хуваарийн дагуу төлсөөр ирсэн байхад нийт зээлийнх нь тал нь ч төлөгдөөгүй байх жишээтэй. Зээлийн тооцоолуурыг ингэж нарийн хийж байгаагаас гадна ямар ч төрлийн зээл гаргахад авдаг шимтгэл гэж нэг хэцүү зүйл байна. Банкууд зээлийн шимтгэлийг 0.5-1 хувиар тогтоосон байдаг. Олонх нь нэг хувийн  шимтгэл авдаг. Хоёр, гурван сая төгрөгийн жижиг зээлд 20-30 мянган төгрөгийн шимтгэл авч байгаа нь анзаарагдахгүй байж болно. Гэтэл найман хувийн зээлийн шуу­гиа­наар шимтгэлийн асуудал үнэхээр олон нийтэд ил боллоо. 55 сая төгрөгийн зээл авахад 550 мянган төгрөгийг банкинд зүгээр л өгч байна. 100 сая төгрөгийн зээл авахад нэг сая төгрөгийг нь бэлэглэж байна гэсэн үг. Энэ талаар банкууд тайлбарлахдаа ажил үйлчилгээний хөлс, эрсдэлийг тооцоолсон хувь гэдэг. Гэтэл тэдэнд үүнийгээ шингээдэг хүү гэж юм бий шүү дээ. Ялангуяа найман хувийн орон сууцны зээ­лийн санхүүжилтийг ул­саас шийдэж байгаа энэ тохиолдолд банкууд иргэдээс их хэмжээний шимтгэлийг зүгээр л аваад сууж байна. Байрны үнэ хаданд гарчихсан энэ үед иргэд банкнаас доод тал нь 50 сая, дээд тал нь 120 сая төгрөг зээлж байна. Тэгвэл банкууд зээл авч байгаа хүн бүрээс 500 мянгаас 1.2 сая төгрөгийг шимтгэл нэрээр авчихаж байгаа хэрэг юм. Зээлдэгч надад мэдрэгдэж байгаа шударга бус зүйлс энэ. Дахиад ухаж төнхөөд судлаад үзвэл албан ёсны луйвар нь хэр нарийссан болохыг ч мэдэж болох байх.

DR. PRADHAN
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

Гэр бүлийн маргааныг шийдвэрлэх эрх зүйн шинэ зохицуулалт хэрэгжиж эхэллээ

4 цаг 23 мин
Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

Олон улс судлалын хүрээлэнгийн бүтээн байгуулалт эхэллээ

4 цаг 28 мин
Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

Тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ

19 цаг 37 мин
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайдыг Алтан гадас одонгоор шагналаа

22 цаг 23 мин
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ

22 цаг 27 мин
"Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар босгоно "

Хүй долоо худагт байгуулах наадмын шинэ цогцолборыг хувийн хэвшил болон иргэдийн хандиваар хамтдаа босгоно

22 цаг 38 мин
33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

33 улсын 465 гадаадын иргэнийг албадан гаргажээ

22 цаг 40 мин
Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгджээ

22 цаг 41 мин
Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Японы сэргээгдэх эрчим хүч рүү шилжих үндэсний аюулгүй байдлын үндэслэл

Өчигдөр 06 цаг 05 мин
Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Төрийн тэргүүн нарын хэлэлцээний гол сэдэв: Усны нөөц, уур амьсгалын өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин