Т.БАТСАЙХАН
“Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмааг урьж ярилцлаа.
-Би улстөрд харьцангуй шинэ хүн. 2016 оны сонгуульд анх удаа Хан-Уул дүүргийн I, ХV хороонд нэр дэвшиж, НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсон. УИХ-тай яг адилхан МАН давамгайлсан бүтэц бүхий төлөөллийн байгууллагад ажиллаж байна. Анх сонгогдохдоо улстөрч болно гэхээс илүүтэй шийдвэр гаргах эрх бүхий байгууллагад орж ажиллаж, хотын хөгжилд өөрийн мэргэжлийн онцлог арга туршлагаа зориулъя гэж шийдэж байлаа. Би инженер хүн шүү дээ.
Харин НИТХ-ын төлөөлөгч гэдэг нэг талаас их сонин албан тушаал. Иргэдээс төлөөллийн ардчиллаар сонгогддогийг нь бодохоор улстөрч ч юм шиг. Тэгээд хот дээр очоод иргэдээ төлөөлөөд саналыг нь хотын хөгжлийн бодлогод тусгаад явъя гэхээр УИХ-ын шийдвэр шиг хүчтэй байж чаддаггүй. Түүнчлэн засаг захиргааны нэгжийн тухай хуульд зааснаар ИТХ-ын төлөөлөгч нь орон тооны ажил биш бөгөөд давхар байнгийн ажил эрхлэхийг зөвшөөрдөг. Иймд нийслэлийн харъяа ОНӨҮГ-т ажил хийж байгаа хүмүүс ч зөндөө байна. Өөрөөр хэлбэл, хийх хүнд бол мундахгүй их ажилтай, хийхгүй хүнд тусгайлан хариуцлага тооцох эрх зүйн заалтгүй албан тушаал гэж хэлж болно. Ийм л тодорхойгүй статустай байгаа юм. Анх төлөөлөгч болсны дараа ажил үүргийн хувиарлалт бүрхэг, хичнээн хөөцөлдөөд ч ажил бүтэхгүй үед иргэдэд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахгүй байгаадаа бачимдах үе байсан. Мөн бүхий л зүйлд шүүмжлэлтэй хандах гээд байдаг байлаа. Гэхдээ яг тийм үед иргэдийнхээ хүчийг авч ажиллах нь зүйтэй юм билээ. Жишээ, тойргийнхоо хөлбөмбөгт дуртай иргэний саналыг 2017 онд хүлээн авч хоёр жил орчим хамтран ажилласны хүчинд, энэ жил нийслэл хотын дүүрэг бүрт хөлбөмбөгийн талбай байгуулах ажлыг шийдүүлсэн. Түүгээр ч зогсохгүй тун удахгүй бидний санаачлагаар нийслэлийн дунд сургуулиудын дунд өсвөрийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зохиогдох гэж байна. Анх иргэнтэй уулзснаас хойш, ялалтыг төлөө багаараа зүтгэх чадварыг хөгжүүлдэг утгаараа манай залууст юу юунаас чухал байгаа хөлбөмбөгийн спортын давуу талыг төлөөлөгчийн хувиар байнга ярьж явснаар бусдын дэмжлэгийг авч чаджээ. Энэ ажлыг эхлүүлсэндээ сэтгэл өндөр байгаа.
Эмх цэгцгүй байдлыг хараад бачимдах үе байсан

НИТХ нь иргэдийн санаачлагыг дэмжих, бодит ажил болгохыг төлөө л явах ёстой газар
-Гэхдээ төр захиргааны байгууллагын эрх үүрэг, хариуцлагын бүрхэг байдал зөвхөн нийслэлд биш Монгол Улсын хэмжээнд байна. Энэ нь өнөөдрийн иргэдийн бухимдлын нэг гол шалтгаан болчихсон, иргэний төрийн ажилд үл итгэх байдлыг бий болгож байна. Уг нь нийслэл ба дүүргийн ИТХ-ын тогтолцоо нь ардчилсан нийгмийн үнэт зүйлийн нэг болох, төрийн удирдлагад иргэний оролцоог хангахад чухал үүрэгтэй юм. Иргэн улс орныхоо хөгжлийн бодлого, хууль дүрэмд өөрийн саналаа хүргэх эрх, эрүүл аюулгүй орчинд амьдарч, сурч боловсрох эрх нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих эрх нь ИТХ-д сонгосон төлөөллөөр дамжих хэрэгжих ёстой юм. Иргэний нийгмийн амьдралд оролцох эрх чөлөө нь гэсэн үг л дээ. Би жишээ нь, болдогсон бол УИХ дээр яригдаж байгаа хуулийн төсөлд тойргийнхоо иргэдийн саналыг багцлаад оруулмаар байдаг. Гэтэл бодитоор тийм боломж байхгүй л дээ. Яахав саналаа хүргүүлж болно, түүнийг заавал харгалзаж үзэх эсэх нь хууль санаачлагчдад байдаг. Би өнгөрсөн гуравдугаар сард НИТХ-ын даргад өрсөлдөхдөө алсдаа алгуурхан ч гэсэн төрийн удирдлагад иргэний оролцоог хангах ажлуудыг санаачлах зорилго дотроо өвөртөлж байсан. Жишээ нь, НИТХ-ын чуулганаас баталж гаргадаг зөндөө журам байдаг л даа, тэр журам боловсруулах аргачлал нь бүрхэг байгааг тодорхой болгох ч юм уу. Харин НИТХ-ын үүрэг нь зөвхөн хотын Засаг даргын ажлыг хянаад чиглүүлээд байх биш, төрийн захиргааны төв байгууллага болох асуудал эрхэлсэн харъяа яамдад иргэдийн дуу хоолойг сайн хүргэх нь гол ажил гэж боддог. НИТХ нь иргэдийн санал санаачлагыг дэмжих, бодитой ажил болгохыг төлөө л явах ёстой газар.Блиц
НИТХ-ын төлөөлөгч Цагааны Байгалмаа Төгссөн сургууль: -2002 онд- Япон улсын Токиогийн Био-Технологийн их сургууль Боловсрол, мэргэжил: -Инженерийн ухааны доктор Ажилласан байдал: -2002-2007 онд: Япон Улсын Шизуокагийн Их сургуульд төр хувийн хэвшлийн хамтарсан инноваци хөгжүүлэлтийн дэд төслийн удирдагч -2007-2009 онд: АНУ-ын Харвардын Их сургуулийн Анагаахын сургуульд судлаач багш -2010-2014 онд: Япон Улсын Шизуокагийн Их сургуульд Мэдээллийн технологийн багш -2015-2016 онд: МАН-ын дэргэдэх судалгааны тинк-танк байгууллага “Стратеги Академи” ТББ-д Эрдэмтэн нарийн бичгийн дарга -2016 оноос: “УБ хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн II үе шатыг хариуцсан дэд зохицуулагчаар тус тус ажилласан.