ИНЕГ төрийн байгууллага уу, хувийн компани уу, Н.Алтанхуяг сайд аа?

2013-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ч.ҮЛ-ОЛДОХ

Хяналт, хариуцлага алга гэж байнга хэл ам дагуулдаг ИНЕГ-ын тухай сэрэмжлүүлэгийг Засгийн газарт дуулгая. Ерөнхий сайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн нэг гишүүний хувьд асуудлыг цааш нь нухацтай тавихгүй бол онгоц осолдсоны дараа орилоод нэмэргүй байлгүй. Шуудхан хэлэхэд,  агаарын замд  нарийн мэргэжлийн онцгой үүрэг гүйцэтгэдэг  ИНЕГ өнөөдөр мэргэжлийн бус, аль нэгэн улс төрч, дарга нарын танил тал, хамаатан садангаар дүүрчихээд байна. Өнгөрсөн өвлөөс эхлээд өчнөөн мэдээлэл дуулдаж байсан. Ганц нэгээс ишлэхэд, онгоцонд гэмтэл гарсан байхад нуун дарагдуулсан, нислэг үйлдэх явцад агаарын замд зорчигчдийн тав тухыг алдагдуулсан, нисэх багийн инженер техникийн ажилтан архидан согтуурсан гээд олон асуудал хэвлэлээр удаа дараа гарсан. Мөн тус газар төрийн байгууллага атлаа  хувийн компани, өндөр албан тушаалтнуудыг санхүүжүүлж байдаг тусгай объект болсон гэх  шүүмжлэл ч  дуулдаж байв.

Асуудал хаанаас хэрхэн эхэлсэн бэ гэвэл, Н.Алтанхуяг танхимаа бэхжүүлэх алхам хийж бие даагч нарыг албан бус сайдын статустай болгосноос үүдэлтэй. Дөрвөн бие даагчид нэг, нэг агентлаг хариуцуулахдаа  ИНЕГ-ыг  С.Ганбаатарт өгөхөд нь тэрээр “Би тэр салбарт  ашиг сонирхолгүй” гэснээр  нэг ёсондоо  бэлэг шиг солилцсон шиг байгаа юм. Ингээд Ц.Даваасүрэн гишүүний мэдэлд очсоноор дарга, цэргээс эхлээд бүхий л албан тушаалд өөрийн хүмүүсийг томилсон нь мэргэжлийн бус юм. ИНЕГ гэх нарийн мэргэжил, ур чадвар,  туршлага шаарддаг тусгай салбар ийнхүү түүний   ах дүү, танил тал, амраг садангийн холбогдолтой эрхмүүдийн цуглуулага болсон нь   Ц.Нямдоржийн УИХ-ын чуулган дээр хэлсэн   “Бие даагчид, биеэ үнэлж эхэллээ” гэсэнтэй агаар нэг юм. Үүний нэг жишээ болгож энд дурьдахад  ИНЕГ-т  одоогоос сарын өмнө өрнөж, дарга нарынх нь төмөр сейфэнд дарагдсан ажилчдынх нь хүсэлтийг дэлгэе. Тус газрын Хөрөнгө оруулалт, захиалагчийн албаны шууд харъяалсан хэлтсийн дарга Д.Совд мэргэжилтнүүдтэйгээ багаар ажиллаж чадахгүй, хүчээр асуудал шийдэх гэж зүтгэн болохгүй бол хална, солино хэмээн айлгаж суудаг гэнэ. Энэ нь нислэгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөхөөр байгааг учирласан ажилтнуудынхаа асуудал шийдвэрлүүлэхээр өгсөн энэхүү хүсэлтийг ИНЕГ-ын дарга С.Буяндалай наймдугаар сарын 27-нд авсан байх учиртай ч өнөө хэр таг чиг байна. Д.Совдын хувьд Ц.Даваасүрэн  БСШУЯ-ны санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга байхдаа тус яаманд ажилд авч, өдгөө ИНЕГ-т өөрийн төлөөний хүнээр томилон ажилуулж байгаа гэх мэдээлэл дуулддаг. Энэ мэтчилэн тус газрын санхүү, хөрөнгө оруулалт талын мөнгө төгрөгтэй харилцдаг чухал албуудад тэрээр ах, дүү, танил талаа томилон ажилуулж байгаад ажилтнууд нь шүүмжлэлтэй ханддагаа ярьж байна.

Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

Уржигдар 06 цаг 00 мин
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22
JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй

SocialPay Junior аппликэйшнийг хэрэглэдэг дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан JUNIOR CUP оноо цуглуулах хөтөлбөр хэрэгжиж байна.

2026-10-21
Дижитал арт, электрон хөгжимтэй “Kharkhorum halloween” Steppe arena-д болно

Энэ зун Төв Цэнгэлдэх Хүрээлэнг доргиож, бүтэн сарын турш цахим ертөнцийн тренд сэдэв болж чадса

2026-10-21
НҮБ ноцтой эрсдэлтэйг анхааруулав

Йемений гурав дахь том хот Таизыг хуситууд бараг бүрэн бүсэлж, ихэнх нийлүүлэлтийн замыг таслан иргэдийг "ноцтой эрсдэлд" оруулсан гэж НҮБ мэдэгдлээ. Хуситууд болон Засгийн газрын хүчний хүнд тулалдаанаас хүн ам шигүү суурьшсан хороолол ихээхэн сүйдсэн байна.

2026-10-21
Путин, Трамп, Си Жиньпин нар гурвалсан уулзалт хийж магадгүй

Аль тал нь тус бүр албан ёсоор батлаагүй ч, Шэньжэнь хотод болох АПЕК-ийн дээд хэмжээний уулзалт

2026-10-21