Үр дүнгүй чуулган

2013-09-30
Нийтэлсэн: Админ
 1 мин

М.ЦЭЦЭГ

Хоёр долоо хоног үргэлжилсэн ээлжит бус чуулган өнгөрсөн баасан гаригт хаалтаа хийв. Гэвч хаалтын хуралдаанд хэлэлцэх асуудал байсангүй. Эрхэм гишүүд эдийн засгийн нөхцөл байдалтай холбогдуулан Засгийн газраас өргөн барьсан таван хуулийн төсөл хэлэлцэхээр төлөвлөсөн ч нэгийг нь ч баталж чадсангүй. Уул уурхай, алт, ашигт малтмалтай холбоотой хуулийн өөрчлөлтүүд иргэний хөдөлгөөнийхөн болон УИХ дахь сөрөг хүчин, зарим нам, эвслийн бүлгийн эсэргүүцэлтэй тулсан юм. Буун дуу, гранат гээд сүр дуулиантай, олныг цочирдуулан эхэлсэн ээлжит бус чуулган ямар ч үр дүнд хүрэлгүй чимээгүй өндөрлөв. Засгийн газар зорилгодоо хүрч, таван хуулиа батлуулж чадсангүй.

Уг нь Хөрөнгө оруулалтын тухай болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталж бусдыг нь маргааш эхлэх намрын чуулган руу шилжүүлэхээр Ардчилсан намаас бусад нам, эвслийн бүлэг санал гаргасан байв. Олонхийн бүлэг энэ саналыг хүлээж авсан ч өнгөрсөн баасан гаригт байдал өөрчлөгджээ.

Чуулганы хаалтын өмнө Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар  Хөрөнгө оруулалтын тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийн төсөл, тэдгээрийг дагалдан зарим хуулийг хүчингүй болсонд тооцох, зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн байв. Байнгын хорооны хуралданаар эхлээд Хөрөнгө оруулалтын сангийн тухай, уг хуулийн төслийг дагалдан зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийхээр болж, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх ажлын хэсгийн танилцуулгыг сонслоо.

  Ажлын хэсэг чуулганы нэгдсэн хуралдаанаар төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийх үеэр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай томъёоллуудыг нэрбүрчлэн тусгасны зэрэгцээ анхны хэлэлцүүлгийн үед хуралдаан даргалагчаас төслийн зарим зүйл, заалтыг гүйцээн боловсруулах чиглэл өгснийг бүрэн тусгаж хуулийн төслийн эцсийн хувилбарыг бэлтгэсэн тухайгаа танилцуулав.

  Харин гишүүн Ц.Нямдорж төслийн 3.1 дэх хэсгийг өөрчлөн найруулсан нь агуулгын хувьд ойлгомжгүй байгааг ажлын хэсгээс тодруулаад төсөлд хуулийн үйлчлэх хүрээг энэ хуулиар зохицуулах, энэ хуульд хамаарахгүй асуудал гэсэн байдлаар тусад нь салгаж зааж өгөх нь зүйтэй байна гэсэн санал гаргалаа. Иймээс байнгын хорооны гишүүд төслийн энэ зүйлийн “Нийгмийн даатгалын сан, төрийн өмчийн мөнгөн хөрөнгөөр болон төрийн өмчит компанийн хувьцаагаар үүсгэн байгуулж, тусгай хуулиар зохицуулсан сангийн хөрөнгөөр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон харилцаанд энэ хууль хамаарахгүй” гэсэн заалтыг тойрч нэлээд ярилцсаны эцэст байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар энэ заалтыг дахин авч үзэж өөрчлөн найруулж оруулж ирэх чиглэл өгснөөр энэ асуудлыг хэлэлцэхийг түр хойшлуулсан юм.

Гишүүн Ц.Нямдорж “Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг заавал ээлжит бус чуулганаар батлахыг яарахгүйгээр гишүүд ихээхэн няхуур хандах хэрэгтэй байна. Иймээс хуулийн төслийг намрын чуулганы эхэнд хэлэлцэх батлах нь зүйтэй” гэсэн санал гаргалаа. Гишүүн Г.Батхүү ч Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг сайн нягталж байж гаргах ёстой, иймээс төслийн хэлэлцүүлгийг ээлжит бус чуулганд шилжүүлэх Ц.Нямдорж гишүүний саналыг дэмжиж байна гэдгээ хэлэв.

  Мөн гишүүн Д.Эрдэнэбат ээлжит бус чуулганаар улс орны эрх ашигт нийцсэн чухал шийдвэр гаргаасай гэж олон нийт хүлээж байгаа. Өргөн баригдсан хууль тогтоомжийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэхэд гишүүд идэвх чармайлттай сайн ажилласан. Эдгээр төслүүдэд нухацтай хандаж, зөв бодлого зорилготой сайн хууль гаргах учиртай гээд хуулийн төслүүдийг намрын чуулганаар эцэслэн шийдвэрлэх байр суурьтай байгаагаа илэрхийлэв. Гишүүн Л.Энх-Амгалан, А.Тлейхан нар ч ийм саналтай байгаагаа хэллээ. Ингээд хэлэлцүүлгийг хойшлуулсан юм.

УИХ-ын энэ удаагийн ээлжит бус чуулганаар Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх тухай, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг хэлэлцэн батлахара төлөвлөсөн юм.

Дэлхийн хүний эрхийн төлөв байдал: Сошиал медиа ба хүний эрхэд учруулах хор хохирол

Эмнести Интернэшнл “Дэлхийн хүний эрхийн төлөв байдал 2025/26” тайлангаа өнгөрсөн долоо хоногт танилцуулс

Уржигдар 16 цаг 16 мин
Элчин сайд А.Н. Евсиков Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н. Евсиков 2026 оны 4 дүгээр сарын 23-нд Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очиртой уулзав.

Уржигдар 13 цаг 26 мин
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ

УИХ-ын чуулганы ээлжит хуралдаанаар Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулга

Уржигдар 06 цаг 00 мин
Н.Энхбаяр: Зөв лоббизм хийхийн тулд тогтолцоогоо өөрчлөх ёстой

“Рояал” олон улсын их сургуулийн 2025-2026 оны хичээлийн жилд магистрантаар суралцаж буй оюутнуудад зо

Уржигдар 06 цаг 00 мин
Казахстан дахь 20 жилийн дараах айлчлалаар юу шийдэгдсэн бэ?

Бүгд найрамдах Казахстан Улс 1991 оны арванхоёрдугаар сарын 16-нд ЗХУ-аас хамгийн сүүлд салж тусгаар

Уржигдар 06 цаг 00 мин
Л.Энх-Амгалан: Гурван сар үргэлжилсэн цалингийн асуудлыг шийдлээ

Засгийн газрын хуралдаанаар өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн салбарт ажиллаж буй эмч, эмнэлги

2026-04-23
Туулын хурдны замыг зогсоолоо VS Эцэслэн шийдтэл бид тэмцлээ үргэлжлүүлнэ

Хатан Туулаа хамгаалахаар төв талбай дээр сар гаруй тэмцсэн иргэдийн тэмцэл эхнээсээ үр дүнд хүрч Засгийн газрын өчигд

2026-04-23
АН-ын бүлгийнхэн “Авлигажуулсан Монгол“ сэдвээр Засгийн газрын гишүүдтэй мэтгэлцэнэ

Парламентын үйл ажиллагаанд шинэ соёл, шинэ механизм суулгаж байгаа УИХ-ын асуулгын цаг сар бүрийн төгсгөлийн долоо хоногийн баасан гаригийн 14:00 цагт болдог.

2026-04-22
Үйлдвэрийн урьдчилан цэвэрлэх байгууламжийн техник туслалцааны үр дүнг танилцуулсан арга хэмжээ боллоо

Цэнхэр санаачилгыг дэмжигч, Усны элч банк – Голомт банк усны нөөцийн тогтвортой ме

2026-04-22
Л.Энх-Амгалан: Тавдугаар сарын 1-нээс боловсролын салбарынхан бүх нэмэгдлээ нэмэгдсэн цалингаасаа тооцуулж авна

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаас ирэх тавдугаар сарын 1-нээс багш, ажилчдын цалингийн нэмэгдлийг үндсэн цалингаас тооцож олгох шийдвэрийг гаргажээ.

2026-04-22