“Дэлхийн жишиг уул уурхай- Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюунаа уралдуулсан шилдгүүд тодорлоо

2019-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас анх удаа уламжлал болгон "Дэлхийн жишиг уул уурхай-Эрдэнэс-Тавантолгой” сэдвээр оюутнуудын дунд эрдэм шинжилгээ, судалгааны бүтээлийн уралдааныг хоёр үе шаттайгаар зохион байгуулж, шилдгүүдийг 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр тодрууллаа.

Хоёрдугаар шатанд тэнцсэн 25 бүтээлийн 40 гаруй оюутны судалгааны ажлыг хэлэлцэхээр эрдэм шинжилгээний бага хурлыг дээрх өдөр зохион байгуулж, шүүгчдийн бүрэлдэхүүн шилдэг 7 бүтээлийгтодруулав.   Уралдааны тэргүүн байрыг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр ба ирээдүйсэдвээр СЭЗИС-Экономиксийн болон НББ тэнхимийн Э.Анхбаяр Б.Уянга Г.Баттогтох Г.Булганхүү, дэд байрыг "Эрдэнэс-Тавантолгойн авто тээвэртэй технологт шинэчлэлт хийх судалгаа” сэдвээр ШУТИС-"Геологи уул уурхайн сургууль” Уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийн оюутан Ж.Очир, А.Амарзаяа Б.Элбэгсайхан, гуравдугаар байрыг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн эдийн засагт оруулсан хувь нэмэр ба дараагийн алхам сэдвээр Дотоод хэргийн их сургуулийн Эрх зүй, нийгмийн ухааны сургуулийн 222-р дамжааны суралцагч Ө.Сүрэнцэцэг М.Үүрийнтуяа, мөн "Эрдэнэс-Тавантолгой" ХК олон улсад IPO гаргахын ач холбогдол сэдвээр МУИС-ийн Бизнесийн сургуулийн Б.Бадамцэцэг Ү.Чулуунбаатар, тусгай байрыг Цахилгаан-гидравлик, дизель-гидравлик экскаваторуудын зардлын харьцуулсан судалгаа сэдвээр ШУТИС-ДарханТехнологийн сургуулийн уул уурхайн цахилгаан тоног төхөөрөмжийн ашиглалтын ангийн оюутан Б.Балжинням, "Резинийг металлаас салгаж авах RPR технологийг "Эрдэнэт үйлдвэр”-т нэвтрүүлэх боломжийн судалгаа” сэдвээр Технологийн сургууль, Механикийн тэнхимийн оюутан О.Ганбат нар тус тус эзэлж, компанийн нэрэмжит шагналыг хүртэж, цаашдын эрдмийн ажилдаа урам авснаа илэрхийллээ.   Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн Их, дээд сургуулиудын Геологи, уул уурхай болон Бизнес, эдийн засгийн чиглэлээр бакалаврын зэрэг горилон суралцаж буй хоёр болон түүнээс дээш курсын оюутнуудыг хамруулсан уг арга хэмжээг улсын хэмжээний томоохон ажил болохыг эрдэмтэн багш нар онцолж, дэмжин ажилласан компанийн хамт олонд талархлаа илэрхийлэв. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг "шалгарсан оюутнуудын судалгааны бүтээлийг зөвхөн шалгаруулаад орхих биш бодит ажил болгох чиглэлд илүү анхаарч, уурхай дээр дадлагажуулах, практикт судалгааны ажлыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллана” гээд оюутнуудад сурлагын өндөр амжилт хүслээ. Энэхүү арга хэмжээг компаниас жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагаа болон Монгол Улсын эдийн засагт оруулах хувь нэмрийг оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, бүтээлч сэтгэлгээ, шинэлэг бүтээлээр дамжуулан олон нийтэд таниулах, харилцан мэдээлэл солилцох, оюутнуудыг тэтгэлэгт хамруулахад ач холбогдолтой юм. Мөн өдөр ШУТИС-ийн салбар сургуулиудын оюутнууд өөрсдийн зохиосон эрдэм шинжилгээний загвар бүтээлийн үзэсгэлэнг дэлгэж, 50 бүтээлийг өрсөлдүүлсэн бөгөөд шилдгээр шалгарсан Мэдээлэл холбоо, технологийн сургуулийн программ хангамжийн 4-р курсын оюутан Х.Тэмүүлэнг "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас дэмжин урамшууллаа. Эх сурвалж: erdenestt.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06