“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хамт олон оюутнуудад ухаалаг лекцийн тэнхим тохижуулж өглөө

2019-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Геологи, уул уурхайн сургуулийн 218 тоотыг ухаалаг лекцийн тэнхим болгон тохижуулснаа 2019 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр сургуулийн хамт олонд хүлээлгэн өглөө.

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг, Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв, компанийн төлөөлөл, сургуулийн эрдэмтэн багш нар тус тэнхимийн нээлтийн ажиллагаанд оролцов. Монголын уул уурхайн салбарын шилдэг мэргэжилтнүүдийг бэлтгэж буй ШУТИС-тай "Эрдэнэс-Тавантолгой” ХК 2018 онд хамтын ажиллагааны гэрээг байгуулсан бөгөөд энэ хүрээнд эхний ээлжинд сүүлийн үеийн тоног, төхөөрөмжөөр тоноглосон ухаалаг лекцийн тэнхим тохижуулах ажлыг гүйцэтгэсэн нь энэ юм. "Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг " ШУТИС-ийн 60 жилийн ойд зориулж энэхүү тэнхимийг тохижуулж өгсөндөө хамт олон маань баяртай байна. Манай компанийн инженер техникийн ажилтнуудын 75 хувь нь ШУТИС-ийн төгсөгчид байдаг. 2019 он компанийн хувьд бүтээн байгуулалтын буюу томоохон төслүүдийг эхлүүлэх жил болж байна. Томоохон төслүүдийг хэрэгжүүлэх тэр дундаа конвейрийн систем нэвтрүүлэх чиглэлд эрдэмтэн багш та бүхний зөвлөгөө чухал юм. Мөн оюутнуудыг дадлагажуулах, багш нарыг мэргэшүүлэх болон багш солилцооны чиглэлд хамтран ажиллаж, монголын уул уурхайн салбарын шилдэг боловсон хүчин бэлтгэх үйлст дэмжлэг болон ажиллана” гэв. Геологи уул уурхайн сургуулийн захирал Л.Пүрэв "Оюутнуудын сурах орчин тэдэнд нөлөөлдөг. Өөрөөр хэлбэл, сайхан орчинд сайн суралцдаг. Манай сургуулийн хамт олон "Эрдэнэс-Тавантолгой” ХК-тай хамтын ажиллагаагаа цаашид улам өргөжүүлэн ажиллах бөгөөд танай хамт олонд багш, оюутнуудад томоохон бэлэг барьсанд талархсанаа илэрхийлье” гэлээ. Эх сурвалж: erdenestt.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

2 цаг 32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

2 цаг 45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06