Захиргааны ерөнхий хуулийг баталж,ЖДҮ-чдийн хэргийг хаана

2019-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганаар өнөөдөр /04.26/ Захиргааны Ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж дэмжжээ.   Хуульзүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж энэ хуулийн төслийг гишүүдээс  нэлээд хамгаалсан.  Тухайлбал УИХ-ын гишүүн Н.Оюундарь "Захиргааны ерөнхий хуульд зайлшгүй өөрчлөлт оруулах шаардлага бий юу. Энэ талаар судалгаа хийсэн үү. Хуулийн салбарынхан Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжихгүй байгаа гэдгээ илэрхийлсэн гэлээ. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж "Бүх зүйлийг Н.Оюундарь гишүүн мэдэж байгаа. Энэ хуулийг оруулж байгаа нь Засгийн газрын шийдвэр болон түүнийг хэрэгжүүлж байгаа гэсэн томьёоллоор оруулж ирж байгаа. Засгийн газрын тогтоол хэлбэрээр томилогддог цөөн тооны орон тоо бий. Энэ хүрээнд ганц нэг маргаан гардаг. Энэ хууль Засгийн газрын шийдвэрийг хэрэгжүүлэх чиглэлээр төрийн захиргааны байгууллагуудаас гарч байгаа шийдвэр гэсэн хашилттай яваа. Мөн шүүх бол Үндсэн хууль болон түүнээс гарсан шийдвэрийг үг дуугүй биелүүлэх ёстой ч тийм биш болсон. Шүүх Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа учраас хуулийн төслийг оруулж ирж байгаа гэлээ. Харин хуульд үүнийг арай өөрөөр тайлбарлаж байна.  Хуульч Ж.Эрхэмбаатар "УИХ дээр Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл хэлэлцэгдэж байгаа. Энэ төсөл батлагдвал Захиргааны шүүх ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийг дуудаж чадахгүй болно. Бидний эхлүүлсэн үйл хэрэг юу ч үгүй болно.  Энэ хууль батлагдсан ЖДҮ-гээс зээл авсан гишүүдийн асуудал хэрэгсэхгүй болно гэсэн юм. 2017 оны тавдугаар сард Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруул­сан байдаг. Энэ нэмэлтээр Эрүүгийн хуулийн 22.2-т байсан “Албаны нөлөөг урвуулан ашиглах” гэсэн гэмт хэргийг хүчингүй болгосон. Өөрөөр хэлбэл, албан тушаалтан өөрөө гардаж бус өөрийн удирдлагад ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны нөлөөг урвуулан ашигласан үйлдлийг гэмт хэрэгт тооцож ял өгдөг байсныг болиулсан гэсэн үг. Энэ заалт нь “утас цохин асуудал шийддэг” даргыг хариуцлагад татах заалт байсан ч харамсалтай нь одоо тэгэх боломжгүй болсон. Ийнхүү урьдаас хууль зөрчих, зөрчсөн ч хариуцлага хүлээхгүй үлдэх бүхий л бэлтгэлийг хангаж байжээ гэсэн үг. Одоо прокурор, АТГ-аас УИХ-ын гишүүдийг Эрүүгийн хариуцлагад татаж чадахгүй байгаагийн учир энэ юм. Ийнхүү ЖДҮ-чид хариуцлагаас мултрах дараагийн алхмаа хийж эхэллээ.  Тэд Захиргааны Захиргааны Ерөнхий хуулийг өөрчилөх гэж байна. Эх сурвалж:www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 3 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 16 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06