Владимир Путиныг Хойд Солонгост айлчлахыг урьжээ

2019-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг эх орондоо айлчлахыг урьсан байна. ОХУ-ын ерөнхийлөгч урилгыг нь зөвшөөрсөн гэж Хойд Солонгосын Цахилгаан мэдээний төв агентлаг мэдээллээ. Мэдээнд “Удирдагч Ким Жон Ун, ерөнхийлөгч Владимир Путиныг Хойд Солонгост боломжтой гэж үзсэн үедээ айлчлахыг урьсан. Владимир Путин урилгыг зөвшөөрсөн” гэж бичсэн байна. Мөн хоёр орны тэргүүн нар талуудын бүс нутаг дахь аюулгүй байдал, энхтайвныг баталгаажуулахын тулд стратегийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол, ирээдүйн харилцаагаа бэхжүүлэхээр тохиролцсон талаар мэдээлжээ. Түүнээс гадна хоёр орны худалдаа, талуудад харилцан ашигтай эдийн засгийн харилцааны төвшинг ахиулах арга хэмжээг авахаар тохиролцсон. Мөн олон улсын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, технологийн хамтын ажиллагааг бэхжүүлэхийн тулд хоёр орны засгийн газар хоорондын комиссын ажиллагааг эрчимжүүлэхээр тохиролцсон талаар нэмж дурдсан байна. Эх сурвалж: www.polit.mn  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 4 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 17 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06