В.Путин, Ким Жөн Ун нарын түүхэн дээд хэмжээний уулзалт

2019-04-26
Нийтэлсэн: Админ
 1 мин
  ОХУ-ын Владивосток хотноо өчигдөр буюу 2019.04.25-нд ОХУ-ын Ерөнхийлөгч  Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын түүхэн хэмээн тодотгосон дээд хэмжээний уулзалт болж өнгөрлөө. Хоёр орны удирдагч нарын нүүр тулсан уулзалтаас  Ria.ru-ийн хийсэн фото сурвалжлагыг толилуулж байна. 1 Владимир Путин,  Ким Жөн  Ун нарын хэлэлцээ гурван цаг гаруй үргэлжилсэн бөгөөд бараг хоёр цагт нь тэдний ганцаарчилсан уулзалт болсон байна. © РИА Новости / Валерий Мельников 2 ОХУ-ын Ерөнхийлөгч, БНАСАУ-ын удирдагч нарын ганцаарчилсан уулзалт харилцан ойлголцсон, үр дүнтэй болсон гэж талууд мэдэгдсэн байна. © РИА Новости / Алексей Никольский 3 “Бид хоёр орны харилцаа хамтын ажиллагааны түүх, өнөөгийн байдал болон  ирээдүйн хэтийн төлөвийн талаар авч хэлэлцэж чадсан” гэж В.Путин хэлсэн байна. © РИА Новости / Валерий Мельников 4 Дээд хэмжээний уулзалтын гол сэдэв Солонгосын хойгийн нөхцөл байдлын тухай асуудал байсан бөгөөд В.Путин , Ким Жөн Ун нар  байдлыг сайжруулахын тулд юу хийх ёстой талаар саналаа солилцсон байна. © РИА Новости / Алексей Никольский   5 Хоёр солонгосын харилцааг хөгжүүлэх, АНУ-тай харилцааг хэвийн болгох гэсэн Пхеньяны хүчин чармайлтыг Москва талархан хүлээж авч байгаа гэж В.Путин мэдэгдэв. © РИА Новости / Алексей Никольский 6 Москва нь Солонгосын хойгийн цаашлаад Зүүн хойд Азийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхэд бэлэн байгаа гэдгийг ОХУ-ын Ерөнхийлөгч дахин нотлосон байна. © РИА Новости / Алексей Никольский 7 Ким Жөн Ун хэлэхдээ, БНАСАУ болон ОХУ-ын харилцаа урагшлан хөгжиж байгаа нь зөвхөн хоёр улсын төдийгүй бүс нутгийн аюулгүй байдлыг хангахад онцгой ач холбогдолтой гэдгийг онцолсон байна. © РИА Новости / Валерий Шарифулин 8 Уулзалтын үеэр Алс дорнодын дэд бүтцийн төслүүд, тухайлбал Солонгосын хойгийн өмнөд хэсгийг Транс-Сибирийн төмөр замтай холбох төслийн талаар хоёр орны удирдагч нар ярилцсан байна. © РИА Новости / Валерий Мельников 9 ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэлцээрийн хэрэгжилтийн талаар БНАСАУ-ын удирдагчид мэдээлнэ гэсэн байна. © РИА Новости / Алексей Никольский 10 Дээд хэмжээний уулзалтын  үр дүнд сэтгэл хангалуун байгаа гэдгээ ОХУ-ын Ерөнхийлөгч хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ. © РИА Новости / Алексей Никольский 11 В.Путин хэлэхдээ, Хойд Солонгосын удирдагчийг “Нээлттэй, яриа хэлэлцээ өрнүүлэхэд сонирхолтой хүн” гэсэн байна. © РИА Новости / Валерий Мельников 12 Хоёр удирдагчийн нүүр тулсан уулзалт дууссаны дараа хэлэлцээ өргөтгөсөн бүрэлдэхүүнтэйгээр үргэлжилсэн байна. © РИА Новости / Алексей Никольский 13 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нар. © РИА Новости / Валерий Мельников 14 Хоёр талын уулзалтын дараа Ким Жөн Ун Владимир Путинд солонгосын илд бэлэглэлээ. © РИА Новости / Алексей Никольский 15 Түүхэн дээд хэмжээний уулзалт өндөрлөсний дараа хоёр удирдагч  хүндэтгэлийн зоог барив. © РИА Новости / Алексей Никольский  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 3 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 16 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06