Ким Жон Уныг ОХУ-д ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв

2019-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын Оросын аралд хийж байгаа анхны уулзалт эхэллээ. Тэрээр “Ким Жон Унтай мэндэлснийхээ дараа ирсэнд баярлалаа. Энэ уулзалтаар Солонгосын арлын цөмийн зэвсгийн асуудлыг нааштай шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулна гэж итгэж буйгаа илэрхийлсэн” байна. ОХУ-ын ерөнхийлөгч “Түүний ОХУ-д хийж байгаа айлчлал талуудын харилцааг хөгжүүлэхэд тусална. Мөн Солонгосын арлын нөхцөл байдлыг хэвийн байдалд нь эргэн оруулахад аль арга зам нь тохиромжтой болохыг ойлгох боломжийг бидэнд олгоно. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд бид юу хийж болох, ОХУ өнөөдөр хэрэгжиж байгаа ашигтай үйл ажиллагааг дэмжиж юу хийж болох вэ” гэдгийг онцолсон байна. Тэрээр Солонгосын зөрчлийг намдаахын тулд сүүлийн хоёр сар Пхеньянын явуулсан үйл ажиллагааг үнэлж байгаа. Мэдээж, Өмнөд, Хойд Солонгос болон АНУ-тай харилцаагаа хэвийн байдалд оруулах хэлэлцээрийг эрчимжүүлэхэд бид хүчээ дайчилна хэмээн онцоллоо. Харин Ким Жон, Владимир Путинд ОХУ-д айлчлахыг урьсанд талархсан байна. Мөн тэдний хийх хэлэлцээр үр дүнтэй болохоос гадна талуудад Солонгосын нөхцөл байдлын талаар санал бодлоо солилцох боломж олгоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ. Ким Жон Ун “Надтай уулзахын тулд Москвагаас хол зам туулж, завгүй байсан ч намайг урьж, надад цаг гаргасан хүндэт ерөнхийлөгч Владимир Путинд баярлаж” байгаагаа мэдэгдсэн байна. Мөн энэ уулзалт хоёр орны нөхөрсөг харилцааг бэхжүүлэхэд тусална гэдэгт найдаж буйгаа илэрхийлжээ. Эх сурвалж: www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 2 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 15 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06