Г.Нямдорж: Түүхээ мэдэхгүй бол маргаашийн хөгжлийг бүтээж чадахгүй

2019-04-25
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Монгол Улс, ОХУ-тай хамтран Халх голын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэхээр өргөн хүрээтэй ажлуудыг зохион байгуулж байгаа. Энэ хүрээнд “Дуурсах он жилүүд” ТББ-аас “Ялалтын замнал-80” тойрон аяллыг зохион байгуулж байгаа талаар тус байгууллагын тэргүүн, бэлтгэл хурандаа Г.Нямдоржтой ярилцлаа. -Танай байгууллагын нэр их содон юм. Яагаад “Дуурсах он жилүүд” гэж нэрлэсэн юм бэ? -Энэ байгууллагыг байгуулсан хүмүүс нь цэргийн алба хаасан, цэргийн андуудын насан туршийн нөхөрлөл байдаг. Бид тангараг өргөсөн хүмүүс учраас эх орныхоо төлөө юм хийж бүтээе. Тангаргыг зөвхөн алба хаах хугацаандаа өргөдөг биш, насан туршдаа эх орондоо үнэнчээр зүтгэнэ гэсэн тангарагтай хүмүүс. Тиймээс энэ үзэл санаагаа цааш үргэлжлүүлэн эх орныхоо төлөө цусаа урсгаж явсан баатарлаг ахмад үеийнхээ гавьяаг мөнхжүүлж, алдаршуулах юм. Энэ жил Халх голын 80 жилийн ой тохиож байгаа болохоор энэ талаарх түүхийг сурталчилах, Халх голын ойг тэмдэглэхэд өөрсдийн хувь нэмрийг оруулъя гээд “Дуурсан он жилүүд” ТББ-аа байгуулахаар шийдсэн. Өнгөрсөн түүх мартагдах ёсгүй, дуурсах он жилүүд байсан шүү. Энэ түүхийг мэдэхгүйгээр өнөөдөр бид эх орноо хайрлана, Монгол Улсаа хөгжүүлнэ гэж ярихад учир дутагдалтай. Бидний өнгөрсөн түүх бол дуурсах он жилүүд байх ёстой. Тиймээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 25-нд “Дуурсах он жилүүд” ТББ-аа байгуулаад энэ оны нэгдүгээр сараас албан ёсоор үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай байгууллагын гол зорилго нь ирээдүй болсон хүүхэд, залуусаа эх оронч үзлээр хүмүүжүүлэхэд өөрсдийнхөө хувь нэмрийг оруулъя. Хоёрдугаарт, өнгөрсөн түүхээ сурталчлах мөн ганцаараа бүтэхгүй болохоор бусад ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтраад энэ ажлыг зохион байгуулъя гэж шийдсэн. Манай байгууллага зөвхөн цэргээр хязгаарлагдахгүй, ямар ч байгууллага хамтарч болно. Үйл ажиллагаа маань цаашид сургуулийн төгсөлт, хамт олны гээд үргэлжилнэ. -Ойрын үед хийхээр төлөвлөсөн ямар ажил байна вэ? -Их, дээд сургуульд сурч байгаа оюутнуудын дунд түүхтэй холбогдолтой лекц, асуулт хариултын уралдаан мөн ЕБС-ийн сурагчдын дунд тэдний нас, биеийн онцлогт тохирсон арга хэмжээнүүдийг зохион байгуулна. Тухайлбал, Улаанбаатар хотод байгаа түүхтэй холбоотой ялангуяа, эх орноо хамгаалж байсан хүмүүсийг мөнхжүүлсэн дурсгалт газруудаар автобустай аялал зохион байгуулахаар төлөвлөж байгаа. Жишээлбэл, Зайсан толгой дээр очоод хэзээ, яах гэж байгуулагдсан, хөшөө нь ямар учиртай юм. Яагаад энд хөшөө босгох болсон юм бэ. Хажууд нь байгаа Хувьсгалт Монгол танкийн бригадын танкыг яагаад энд байрлуулах болсон талаар хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй. Мөн Жуков, Дандар баатар, Лхагвасүрэн жанжин, Х.Чойбалсангийн хөшөө, Жуковын музей, Монгол цэргийн музейгээр тайлбартай аяллыг зохион байгуулъя, хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээнийг зохион байгуулна. -Халх голын ойг тохиолдуулан танай байгууллагаас тойрон аялал зохион байгуулах гэж байгаа гэсэн. Энэ талаар мэдээлэл өгөөч юу? -“Ялалтын замнал-80” тойрон аяллыг ирэх сарын 9-15-ны хооронд хийх гэж байна. Аялал маань ирж, очихтойгоо нийлээд 2344 км байгаа. Халх голын байлдааны үеэр агаарт 1000 онгоц хөөрсөн нь дэлхийн цэргийн түүхэнд болж байгаагүй том тулалдаан болсон байна. Энэ мэтчилэн дайны түүхэн холбогдох газруудтай танилцуулах, хөшөө дурсгалд хүндэтгэл үзүүлэх, эх орныхоо байгалийн үзэсгэлэнт газраар аялах, Монгол, Оросын ард түмний найрамдал, нөхөрлөлийг бэхжүүлэх, иргэдэд эх орон, эх түүхээрээ бахархах үзэл санааг төлөвшүүлэх юм. Аяллыг Монгол, Оросын иргэдийн гурван үеийн төлөөллийн бүрэлдэхүүнтэй зохион байгуулахаар ажиллаж байна. -Аяллынхаа маршрутыг тодорхойлсон уу. Аялал ялалтын өдөр эхэлж байгаа юм байна? -Манай ТББ-ын удирдах зөвлөлийн гишүүд Халх голд очоод аяллынхаа зам, маршрутыг тодотгоод, хаана үдэлж амрах, юу үзэж харах, цаг хугацаандаа багтахын тулд хаана зогсох ёстой вэ. Тухайлбал, нэг хөшөөнд ямар хугацаатай байх вэ гэдгээ зохицуулаад ирсэн. Аялал маань ялалтын өдөр эхэлж байгаа нь их учиртай. Япончууд Халх гол руу дайрснаар дэлхийн II дайн Монголд эхэлж, Монголын оролцоотойгоор дэлхийн II дайн дууссан гэж үздэг. -Захиалгаа яаж авч байгаа вэ? -Бид хэд хэдэн газарт уулзалт хийсэн. Зарим газартай санамж бичигт гарын үсэг зурсан. Тухайлбал, БСШУСЯ дээр очиж ийм юм хийх гэж байна. Хамтарч юу хийх вэ гэж санал солилцож, уулзалт хийсэн. Мөн Батлан хамгаалах яамтай уулзсан. НЗДТГ-ын Цэргийн штабтай санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ мэтчилэн байгууллагуудтай хамтраад хийе, хийж байгаа ажлаа олон түмэндээ хүргэх гээд явж байна. Бидний төлөвлөгөөнд орсон нэг онцлог ажил нь БСШУСЯ-тай хамтраад улсын хэмжээний ЕБС-ийн  түүх, нийгмийн 700 багшийн дунд уралдаан зарласан байгаа. Халх голын ялалтын ойг хүүхэд, залуус маань хэр мэддэг юм. Үүнийг ойлгуулахын тулд багш нар хэрхэн ажиллах ёстой вэ гэдэг дээр өрсөлдүүлээд 40 илтгэлээс шагналт байранд 10-ыг нь шалгаруулъя. Гэхдээ шалгаруулалтыг Халх голд хийе гэсэн удирдамжтай уралдааныг зарласан байгаа. Халх голд болсон явдлыг нүдээрээ үзсэн багш ном уншсанаас илүү хүүхдүүдэд ойлгуулна. Хоёрдугаарт, шалгарсан 40 материалыг сургалтын арга зүйд ашиглахаар хэвлэмэл болгож боловс­ролын системд нийлүүлэхээр ярьж байгаа. Өнөөгийн залуус маань түүхээ мэдэх ёстой. Бид ямар хүмүүсийн хүчинд өдий зэрэгтэй явж байна вэ гэдгээ мэдэх нь зүйтэй. Үүнийг бид дунд сургуульд байхаас нь ойлгуулж, төлөвшүүлэх хэрэгтэй байна. Үнэхээр баатарлаг гавьяа байгуулсан ахмадуудаа санан дурсаж, хүндэтгэдэг үзэл санааг суулгах зорилготой ажил зохион байгуулж байгаа юм. Эх сурвалж: Зууны мэдээ сонин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

2 цаг 53 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

6 цаг 13 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

10 цаг 18 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

10 цаг 18 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

10 цаг 18 мин
Үзэсгэлэнт Халле Берригийн тухай 15 баримт

Жүжигчин Халле Берри /Halle Berry/  наймдугаар сарын 14-нд 60 нас хүрэв. Холливуд

22 цаг 39 мин
ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

ЭСЯ: Буруутай хүмүүст хуулийн дагуу шийтгэл хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана

Өчигдөр 14 цаг 13 мин
Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Г.Солонго, Г.Адилбиш нарыг 30 хоногийн хугацаатай цагдан хорихоор шийдвэрлэжээ

Өчигдөр 14 цаг 08 мин
Төрөөс бодлогоор үзүүлсэн дэмжлэг  үр дүнд хүрсэн үү

Шатахуун импортлогчдыг төр дэмжээгүй гэхэд баримт зөрнө. Харин ч олон жил татварын хөнгөл

Өчигдөр 06 цаг 00 мин
Хуулиар зөвшөөрсөн ч “лайвчид”-д дарлуулсан шонхрын экспорт

Сүүлийн жилүүдэд гадаадын хөрөнгө оруулалт огцом буурсан. Үүнд Монгол Улсын хууль эрх зү

Өчигдөр 06 цаг 00 мин