Д.Амарбаясгалангийн “аниа” Хотын орлогч хэвээр үлдлээ

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ө.БААСТ Арваад хоногийн өмнө, амралтын өдрүүдээр зуслангийн байшингууд өдөр дараалан шатаад сүйд хийсэн. Тэр үеэр Гоодойн аманд хэдэн айлын зуслангийн байшин  шатаж байх үед Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал гэдэг эмэгтэй сэлфи хийж цахим сүлжээнд тавьсан. Тэрээр зурагныхаа тайлбар болгож “Нийслэлийн агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагчаар ажиллаж эхэлсэн болно” гэж бичсэн байв. Энэ нь олны дургүйцлийг төрүүлж хэдэн хоногийн турш “трэнд” болсон байдаг. НЗДТГ-аас Д.Мөнхжаргалын энэ үйлдэлд хариуцлагын асуудал яригдах байх гэсэн мэдээллийг өгч байлаа. Гэхдээ тэр Хотын орлогч хэвээрээ үлдэв. Д.Мөнхжаргалыг “иймхэн үндэслэл”-ээр Хотын орлогчоос чөлөөлөх ч боломжгүй юм байна. Учир юу гэвэл Д.Мөнхжаргалыг Нийслэлийн Засаг даргын орлогч бөгөөд Агаар орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч болгосон хүн нь МАН-ын генсек Д.Амарбаясгалан юм байна. Энэ хоёр хүн маш нарийн холбоотой аж. Гэхдээ буруугаар ойлгох хэрэггүй. Д.Амарбаясгалан нь Д.Мөнхжаргалаас найман насаар дүү юм. Тэрхүү нарийн холбоо нь Говь-Алтай аймаг ажээ. Д.Амарбаясгалан Тайшир сумынх, Д.Мөнхжаргал нь Халиун сумынх юм байна. Эгч дүү хоёр хоёулаа НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. Тиймээс НИТХ-д ч Д.Амарбаясгалан нутгийн “аниа”-гаа нэлээд өргөсөн. Тэрээр Д.Мөнхжаргалыг НИТХ-ын Нийгмийн хөгжлийн хорооны дарга болгосон гэдэг. Д.Мөнхжаргал ч нутгийн дүүгийнхээ ачийг яаж хариулахаа мэднэ. НИТХ дээр болдог ямар ч асуудалд Д.Амарбаясгалангийн ард байдаг “асаалттай танк”-нуудын нэг болж иржээ. Д.Амарбаясгалан ирэх 2020 оны сонгуульд Говь-Алтайдаа нэр дэвших гээд тойргоо “услаад” эхэлсэн. Тэр ажилд нь ч Д.Мөнхжаргал ханцуй шамлан орохоор ажиллаж эхэлсэн байна. Ийм учир шалтгаантай учраас Д.Амарбаясгалангийн “аниа” Д.Мөнхжаргал Хотын орлогч хэвээр үлдсэн байгаа юм.   Эх сурвалж: polit.mn
The Independent: Трамп, Маск нар Украинаас нүүр буруулав

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон бизнес эрхлэгч Илон Маск нар Украиныг дайнд ялахыг

5 цаг 14 мин
ЭМГЭНЭЛ

Бидний хайрт аав, өвөө, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Үржингийн Сэргэлэн 2026 оны 10 дугаар сарын 22-ны өдөр таалал төгсөж Бурханы оронд заларлаа.

10 цаг 48 мин
Ерөнхийлөгч Беларусь Улсад айлчилж, Засгийн газар Оюу толгойн ногдол ашигтай холбоотой хуулийн төслөө эгүүлэн татав

УИХ өнгөрсөн долоо хоногоос эхлэн 2027 оны Төсвийн төслийг хэлэлцэж эхэллээ.  Ирэх оны төсвөөс анхаарал татаж байгаа нэг асуудал нь Оюу

14 цаг 8 мин
Улстөрчдийн хэн юу хэлэв?

Өнгөрсөн баасан гарагт болсон улс төрийн үйл явдлуудыг тоймлон “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

14 цаг 8 мин
Төрийн өмчит компанийн ногдол ашгийн орлогыг төсөвт тусгах хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ

УИХ-ын намрын ээлжит чуулганы өчигдрийн  хуралдаанаар Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нэмэлт оруул

2026-10-23
Монгол–Японы сургалтын эмнэлгийн бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулсан К.Шинохара тус эмнэлэгт зочиллоо

Япон Улсын бизнес эрхлэгч, нийгмийн зүтгэлтэн Кэсао Шинохара өнөөдөр АШУҮИС-ийн харьяа М

2026-10-22
Банк, санхүүгийн салбарын эмэгтэйчүүдийн чуулганы үеэр Голомт банк тогтвортой хөгжлийг дэмжих хамтын ажиллагаанд нэгдлээ

“Санхүү, банкны эмэгтэйчүүдийн холбоо”-ны 10 жилийн ойн хүрээнд “Тогтвортой, ногоон,

2026-10-22
2026.10.21: Улстөрчдийн хэн юу хэлэв

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, холбогдох байнгын хороод хуралдав.  Өчигдөр болсон үйл явдлаас “Улстөрчдийн хэн юу хэлэв” буландаа онцлон хүргэж байна.

2026-10-22
Н.Учрал: Дөрвөн сонголтоор 40 мянган айлыг орон сууцжуулна

Ерөнхий сайд Н.Учрал “50 мянган яндан буулгах, 100 мянган айлын орон сууц" үндэсний хөтөлбөр эхэлсн

2026-10-22