Саад хэдий том хэцүү харагдавч гарах гарц заавал байдаг

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай” хуулийн 7 дугаар зүйлийг хэрэгжүүлэхийн тулд ХБХЭЭХ, “Зууны мэдээ” сонин хамтран хөгжлийн бэрхшээл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох эрхтэй холбоотой нийтлэлүүдийг цувралаар хүргэж байгаа билээ. Та эдгээр нийтлэлээс хөгжлийн брэхшээлтэй хүүхэд бусад хүүхдийн л адил бодол, хүсэл, мөрөөдөлтэй болохыг мэдэрч ирээдүйн сайхан нийгмийг бий болгоход санал хуваалцаж, дэмжлэг үзүүлэх боломжтой. Бидэнтэй харилцах: 95907012, 70123336 болон Facebook: APDC Mongolia, Web: www.apdc.mn   Р.САРАНТУЯА Аав минь намайг алгын чинээхэн охин минь гэж өхөөрдөн дууддаг бол харин ээжийн хувьд бол би яг энгэрийн зүүлт шиг л байлаа. Ээж минь хаана явна, тэнд би тэврүүлээстэй. Надтай тэрсхэн дүүг хөтлөөд, намайг тэврээд  явахдаа ээж минь хүмүүсийн гайхан, сонжсон харц миний жижигхэн бие дээр тусч буйг мэдрээд харагдах байдалд хууртдаг хүний хандлага хүчтэйг бас хэцүүг мэдэрч, үүнийг сөрөн зогсохоо бодож байсан байх даа? Дүүтэйгээ цуг хөлд орсон энэ охин хэл ам хурц хөөрхөн жижигхэн гэж хүмүүст өхөөрдүүлсээр явтал сургуульд орох нас минь болов оо. Найман настай намайг дагуулж энд тэндхийн эмнэлэг сургуулиар их ч явсан даа ээж минь. Нэртэй төртэй эмч, доктор гэх хүмүүст очиж үзүүлэхэд намайг гаднаас минь хараад ганц л хариу хэлнэ. Тэр нь ”Наад хүүхэд чинь юм сурахгүй ээ, тэр тусгай сургуульд нь сурга” гэх хариуг удаа дараалан сонсож заримдаа хаалттай хаалга сахиж өдрийг бардаг байлаа. Би яг хичнээн сургууль, эмнэлэгээр орсноо санадаггүй ч ямарч байсан их л олон газраар орсон байх шүү. Энэ бүх үйл явдлын дотроос ээж минь над руу хараад хэлсэн үгийг би хэзээ ч мартддаггүй юм. Тэрээр  “Охин минь саад хэдий том хэцүү харагдавч гарах гарц заавал байдаг юм. Түүнийг олж харах л хэрэгтэй. Бууж өгч болохгүй шүү” гээд бодлогоширсноо ”Ээж нь охиноо тэр тусгай сургуульд нь өгөхгүй ээ, заавал бусадтай адил сургуульд явуулна аа” гэж шийдмэг хэлснээ  “Миний охин оо, гэхдээ одоо биш ч  дараа байж болно биз дээ?” гэх учирласан яриа эмнэлэгийн хүлээлгийн танхимд өрнөсний дараа удалгүй нэг эмч гарч ирээд ээжид минь нэг бичиг өгсөн нь “Эцэг эхийн хяналтад байлга” гэсэн байсныг би хожим мэдсэн. Тэр явдлаас хойш жил гаруй хугацаа өнгөрсний дараа намайг дүүтэй минь цуг нэг ангид ердийн сургуульд сургахаар болсон. Айлын хүүхдүүд дүүгээ хөтлөөд сургуульд явдаг атал, эсрэгээрээ дүү минь намайг хөтлөн 9 сарын 1-нд ардын сургуулийн алтан босгыг даван орлоо. Үнэхээр л алтан босго, бүр нэлээд том алтан босго. Учир нь биеэр жижигхэн намайг элсүүлэхэд босго өндөрдөж би 2 жил дүүгээ хүлээсэн “үнэтэй босго”. Бусдын адил суралцаад төгсчих байсан намайг “эцэг эхийн хяналтад байлга” гэж өндөрссөн “алтан босго”. Босго өөрөө надад том саад болж ээжийн минь хэлдгээр “том” хэцүү харагддаг байсан ч гарах гарц нь ердийн сургууль гэдгийг олж харсан ээжийнхээ мэргэн ухаанд охин нь талархаж явдаг аа. Одоо би дээд боловсролтой, ажил хөдөлмөрийн гараагаа эхэлж бусдадтай ижил түвшинд бие даан амьдарч яваа эгэл нэгэн. Яг энэ л босгыг бүх хүүхэд даван орж,  боловсролд бүрэн хамрагдаж чаддаг болов уу? Хаа нэгтээ, хэн нэгэн нь миний балчир үеийн адилаар бусадтай хамт сургуульд элсэн суралцахад нь саад тотгор нь  байсаар байгаа юм биш биз? гэсэн бодол тархийг минь гашилгана. Учир нь сургуульд элсэж чадаагүй, завсардсан, анги дэвшиж чадаагүй гэх шалтгаан энэ үед байсаар, энэ тухай статистик мэдээ нийтлэгдсээр л… Сурч боловсрох эрхээ эдэлж чадахгүй байгаа хүүхдүүд нь хөгжлийн бэрхшээлтэй, шилжин суурьшсан, сүм хийдэд шавилан суусан гэх шалтгаанаас болдог тухай судалгааны материал ч байна.  Эдгээр хүүхдийн ямар байх нь эрхээ эдлэхэд нь саад болох ёсгүй. Саад гээч том харагдах зүйл нь харин хүүхдүүдийг харагдах байдал, хөгжлийн ялгаатай байдлаас нь болж бусдаас доогуур мэт сэтгэсэн бодлого шийдвэр гаргагчдын тусад нь сургах, арай доогуур боловсрол эзэмшүүлэх, гар урлал, эсгий хийх төдийхнөөр боловсролынх нь хүрээг тогтоочихож байгаа явдал -үйлдэл. Тиймээс боловсролын тогтолцоонд хүүхдийг нийцүүлэх гэж том саад тавьдгаа болиод хүнийхээ хөгжлийг дэмжихийн тулд хүүхдэд нийцүүлэн боловсролын тогтолцоо, бодлого, соёл, үйл ажиллагаа өөрчлөгдөх нь гарц-шийдэл юм. Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

Элчин сайдууд итгэмжлэх жуух бичгээ барилаа

12 цаг 57 мин
Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

Элчин сайдуудтай, жагсаалтай өдөр

13 цаг 27 мин
Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

14 цаг 21 мин
Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

Х.Тэмүүжин нарын санаачилсан хуулийн төслийн онцлох заалтууд

17 цаг 6 мин
Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

Б.Батбаатар: Хэрэв үнэхээр сонгодог парламент хөгжүүлэх гээд байгаа бол Ерөнхий сайд нь УИХ-аа тараадаг болъё

17 цаг 13 мин
Байнгын хороо: УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

УИХ-ын дарга нь намаасаа түдгэлздэг байх хуулийн төслийг дэмжлээ

17 цаг 25 мин
Б.Жаргалан: Туулын хурдны замын төсөл дээр хууль бус зүйл олон байна

УИХ-ын гишүүн Б.Жаргалан Туулын хурдны замын төсөлтэй холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.

23 цаг 0 мин
МАН УИХ-ын даргад С.Бямбацогтыг нэр дэвшүүлэв

МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр 09:00 цагт хуралдаж,  УИХ-ын даргад нэр дэвшигчийг тодруулла

23 цаг 0 мин
Ипотекийн зээл МИК-рүү шилжсэн эсэхээ хэрхэн шалгах вэ?

Та www.mik.mn сайтын Иргэд олон нийт цэсний Ипотекийн зээлийн мэдээлэл авах хэсэг рүү ДАН системээр нэвтэрч:

Уржигдар 16 цаг 10 мин
УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

УИХ-ын даргад нэр дэвшигч С.Бямбацогт мэдэгдэл хийв

Уржигдар 14 цаг 27 мин