Сургуулилтад оролцсон тэмдэглэгээтэй хуудсаараа ажлын цагаа бүртгүүлнэ

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.САРУУЛ Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр /2019.04.24/ эхэлж нээлтэд 4000 гаруй хүн оролцлоо. Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Нийслэлийн гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль нь нийслэлийг бүхэлд нь хамарч, 1990 оноос хойш 29 жилийн дараа анх удаа хийгдэж байгаагаараа онцлог юм. Энэ удаагийн иж бүрэн сургуулийн зорилго нь газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэхэд бүх шатны төрийн захиргааны болон аж ахуйн нэгж, байгууллагын бэлэн байдлыг дээшлүүлэх, байгууллага хоорондын ажлын уялдаа, хамтын ажиллагааг сайжруулах, ард иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тэднийг сургаж бэлтгэх замаар байгууллага, иргэдийн үүрэг гүйцэтгэх чадавхыг дээшлүүлэхэд чиглэж байна” гэлээ. Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр  07:00 цагт эхэлж  нийслэл, дүүргийн Онцгой комисс, Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, орон нутгийн өмчийн газар, аж ахуйн нэгж байгууллагуудын алба хаагчдад  “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлж нийслэлийн хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна “Яаралтай цуглар” дохиогоор 116 нэгж, байгууллагын 4400 гаруй хүн цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулжээ. Тэгвэл маргааш иргэд хамрагдана. Иргэд дараах үүрэгтэй оролцох юм. -Өглөө 7:00-9:30 хүртэл хотын замын хөдөлгөөн хаагдана * Ажлын цаг 10:00 эхэлж 19:00 цагт дуусна. * Өнөөдрөөс эхлээд гурван хоног архи, согтууруулах ундаа худалдахгүй, түүгээр үйлчлэхгүй * Зарлан мэдээлэх дохио 8:00 цагт дуугарахад өөрийн гэрийн ойролцоох болзошгүй гамшгийн үед цуглах талбайд очно * Дадлага сургуулилалтын үеэр өрх бүрт тараасан таниулах хуудсан дээр  бүртгэлийн ажилтнаар тэмдэглүүлнэ. Тэмдэглэгээ хийлгэсэн хуудсаа байгууллагынхаа удирдлагад үзүүлснээр ажлын цагаа бүртгүүлэх ёстой юм байна. Эх сурвалж: www.polit.mn    
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 27 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 40 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06