Ким Жон Владимир Путинтай уулзахаар ОХУ-д иржээ

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнөөдөр хил залгаа ОХУ-ын Хасан хотод ирсэн байна. Тэрээр маргааш ерөнхийлөгч Владимир Путинтай уулзах юм. Хойд Солонгостой хил залгаа энэ хотод  Хойд Солонгосын удирдагчийг угтаж авах үйл ажиллагааны дараа Ким Жон Ун галт тэргээр уулзалт болох Владивосток руу явах ажээ. Харин Кремлийн ордноос мэдээлснээр хоёр орны тэргүүн энэ уулзалтынхаа үеэр Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хямралтай асуудлыг хэлэлцэнэ. Гэхдээ одоогоор тэд ямар нэгэн санамж бичигт гарын үсэг зурах,  уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл хийх тухай төлөвлөөгүй байна гэжээ. Өнгөрсөн долоо хоногт мэдээлснээр Хойд Солонгосын  Засгийн газрын өндөр албан тушаалтан Владивосток хотын төмөр замын зогсоолд аюулгүй байдлыг нь шалгахаар очсон байна.  Харин Өмнөд Солонгос Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны дүү Ким Ё Жон Владивостокт өчигдөр ирсэн гэж мэдээллээ. Эх сурвалж: polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 26 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 39 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06