Монгол ахуйг таниулах танхимтай боллоо

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хүүхдийн төв номын санд монгол ахуй, ёс заншлыг харуулсан “Монгол мэдлэгийн танхим”-ыг Олон улсын хүүхдийн  номын өдрөөр нээлээ.  Энэ үеэр хүүхэд багачуудад монгол ахуй, соёлын тухай мэдлэгийг олгож таниулах зорилгоор “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номыг бичсэн сэтгүүлч Р.Оюунжаргал “Монголчууд бид цаг хугацаа өнгөрөх тусам монгол ахуйгаасаа холдож, гадаад орныг гоё юм шиг боддог үе ирж байна гэж эмзэглэж явдаг. Тиймээс сэтгүүлч хүний хувьд өөрийн мэдэх монгол ахуйг бичиж ном болгож гаргая гэж бодоод энэ номыг 2017 онд  бичиж эхлээд өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард хэвлэж худалдаанд гаргасан. Номыг уншсан хүүхдүүд эцэг эхээсээ мэдэхгүй, ойлгохгүй зүйлээ энэ юу юм бэ гэж асуусан тохиолдол гарсан. Олон хүн надад их сайхан ном болж гэж бичсэн. Тодруулбал, хүүхдүүд хазаар, ногт, чөдөр гэж мэдэхгүй байсан учраас номондоо бичсэн бүхнийг бодитоор нь авчирч үзүүлье, таниулъя гэж  бодсон” хэмээн ярьсан юм. Түүний санаачилгаар нээсэн монгол ахуйн танхимд 1970-аад онд хэрэглэж байсан модон авдар, цагаан төмөр ор, хос бугын зурагтай аравч, хос нүдний дуран, хазаар, ногт тавьжээ. [caption id="attachment_61216" align="aligncenter" width="850"] Хазаар, ногт, чөдөр.[/caption] [caption id="attachment_61217" align="alignright" width="425"] Үхрийн ширэн цайны уут.[/caption] Тэрээр энэ танхимдаа “Хуучин байшингийн цэнхэр нүдэн” номын гол дүр болох эмээгийнхээ 20-оод настайдаа хэрэглэж байсан үхрийн ширэн цайны уут, алхных нь хамт тавьснаа сонирхуулан ярьсан юм. Монгол ахуйг сурталчилж таниулах зорилгоор нээсэн танхимын хойморт сэтгүүлч өөрийн хувийн гэрэл зургийн цуглуулгаас жаазалж тавьсан гэрэл зураг болон зураач н. Хонгорзулын зурсан хуучин модон байшингийн үүдэнд хоёр хүүхэд сууж байгаагаар зурсан зураг анхаарал татаж байлаа. Уран зургийг Р. Оюунжаргал түүний хүүхэд байхдаа амьдарч байсан байшин гэв. Шинээр нээгдсэн танхимыг сонирхохоор ирсэн  131 сургуулийн номын санч М. Эрдэнэцэцэг “Номын санд монгол ахуйг харуулсан ийм танхим байгаа нь их таалагдаж байна. Гэхдээ тухайн үеийн ном хэвлэл байвал зүгээр юм болов уу.  Хөдөө манай эмээгийнд ч байдаггүй зүйлс их байна. Өнөөдөр залуучууд монгол ахуйгаасаа холдсон учраас энэ зүйлсийг таниулж сурталчилах ажлыг хийвэл зүгээр гэж бодож байна” гэлээ. Харин сэтгүүлч Р. Оюунжаргал цаашид танхимаа өргөжүүлэн баяжуулна. Мөн хамтарч ажиллах хүн байвал эд зүйлсээ авчираад тавьж болно гэв. Тэрээр “Монгол мэдлэгийн танхим”-даа долоо хоногийн бямба гаригт ирж ажиллана гэж ярьсан юм.   Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.24 № 85 (6052)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 28 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 41 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06