Хоёр орны төрийн тэргүүний найман жилийн дараах уулзалт

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хойд Солонгосын  удирдагч  Ким Жон Ун анх удаа ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзахаар ОХУ -д айлчлахаар болсныг “КСНА” агентлаг мэдээллээ. Тэрээр Путины урилгаар ОХУ-д айлчлах гэж байгаа нь энэ юм байна. Энэ үеэр хэлэлцээр хийнэ гэж “КСНА” агентлаг онцлов. Харин Ким Жон Уныг өнөөдөр Владивостокт ирнэ гэж “Спутник” агентлагт  ОХУ-ын Ойрхи Дорнод дахь  төмөр замын компанийн удирдлагатай ойрхон эх сурвалжаас мэдээлсэн байна. Түүний хуягласан галт тэрэг  Хойд Солонгос ОХУ-ын хил дээр байдаг Хасаны төмөр замын буудалд ирнэ. Тэндээсээ Уссурийскт очоод дараа нь уулзалт болох газраа очно гэжээ. Тодруулбал, Владивостокт өнөөдөр үдээс хойш ирэх юм байна.  Мөн ОХУ-ын талаас энэ сарын 18-нд  Владивостокийн төмөр замын буудалд хоёр орны тэргүүний хооронд болох уулзалтын өмнөхөн аюулгүй байдлыг шалгахаар  Хойд Солонгосын өндөр албан тушаалтан  ирсэн гэж мэдээлсэн байна. Мөн Өмнөд Солонгосын хэвлэлд Ким Жон Уны дүү Ким Ё Жинийг  өнөөдөр болох уулзалтад бэлтгэхээр өчигдөр Владивостокт ирсэн гэж бичжээ. Харин уржигдар Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков уулзалтын бэлтгэл ажил эцсийн шатандаа орсон гэв. Гэхдээ уулзалтын талаар нэмэлт мэдээлэл өгөөгүй байна. Мөн Кремлийн ордны цахим хуудаст бичсэнээр Владимир Путин өнөөдөр Санкт Петербург хотод хурал хийхээр төлөвлөсөн байжээ. “Спутник” агентлагийн сэтгүүлчийн мэдээлснээр Владивостокийн нисэх онгоцны буудалд Пхеньянаас ирсэн хоёр онгоц газардсан байна. Үүнийг нь Өмнөд Солонгосын “KBS” телевиз энэ онгоцонд өнөөдөр болох уулзалтад бэлдэхээр  Ким Жон Ун удирдагчийн  аюулгүй байдлын ажилтнууд ирсэн гэж үзэж байгаа юм. Энэ удаагийн айлчлал нь  Ким Жон Уны аав Ким Жон Ил 2011 онд тухайн үед ОХУ-ын ерөнхийлөгч байсан Дмитрий Медведевтэй уулзсанаас хойш найман жилийн дараа хоёр орны тэргүүнүүдийн хийх гэж байгаа анхны уулзалт ажээ. Мөн Ким Жон Уны ОХУ-д хийх айлчлал нь түүний хувьд АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамптай өнгөр­сөн хоёрдугаар сард Ханойд хийсэ­н амжилтгүй уулзалтаас хойш гадаадад хийж байгаа анхны айлчлал болох юм. Харин Хойд Солонгосын удирдагчийн Москвад хийх айлчлалын өмнөхөн ОХУ-ын Төрийн Думын болон парламентын зарим гишүүн Пхеньянд айлчилжээ.  Хойд Солонгосын Хөдөлмөрчдийн намын хэвлэлийн байгууллагаас  олон улсын аюулгүй байдлын тухай VIII чуулганд оролцо­хоор тус улсын ардын  Зэвсэгт хүчний  сайд Но Кван Чолын ахалсан төлөөлөгчид уржигдар Москва руу явсан гэж мэдээлсэн байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.24 № 85 (6052)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 28 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 41 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06