Т.Оюунтуяа: Сургалтын хөтөлбөртөө түүхэн бүтээлийг илүү тусгадаг

2019-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ГАНТУЛГА Хэнтий аймгийн Батноров сумын цэцэрлэгийн эрхлэгч, Ардын боловсролын тэргүүний ажилтан Т.Оюунтуяатай ярилцлаа. Энэ жил тус цэцэрлэг 50 жилийн ойтойгоо золгож байгаа юм байна.  -Та 50 жилийн түүхтэй цэцэрлэгт амьдралынхаа 30 жилийг зориулжээ. Энэ бага хугацаа биш тийм ээ? -Би 1989 онд Цэцэрлэгийн багшийн сургууль төгсөөд энэ цэцэрлэгт ажиллаж эхэлсэн. Цэцэрлэгийнхээ түүхийн 60 хувийг нь хамт олонтойгоо бүтээлцжээ. 30 жилийнхээ 25 жилд нь эрхлэгчээр ажиллаж байна. -1989 он гэхээр Ардчиллын салхи сэвэлзээд эхэлчихсэн, хүндхэн цаг үед та энэ хамт олны нэг болжээ. Тэр үеийг эргээд дурсвал? -Албан байгууллагууд эл хуль, халаалт нь зогсчихсон нийгэм маань ороо бусгаа үе байсан. Тэр үед бүгд л цэцэрлэгийнхээ хаалгыг барихгүйн төлөө хөдөлмөрлөсөн. Хамт олноороо зүтгэсний эцэст анх зориулалтын уурын зуухтай болж, 2003 оноос үйл ажиллагаа маань хэвийн болж байлаа. Тухайн цаг үед ажиллаж, хөдөлмөрлөж байсан үе үеийн багш нарын итгэл, сэтгэл, зүтгэлээр цэцэрлэг маань өдий зэрэгтэй болсон гэж боддог. -Таныг цэцэрлэгийнхээ “Нэвтэрхий толь” гэж онцолж болох нь. Цэцэрлэг анх хэрхэн байгуулагдаж байсан тухай түүх сөхөөч? -Анх 1969 онд Социализм зам нэгдлийн хөрөнгөөр гурван багштайгаар байгуулагдсан түүхтэй. Энэ үеэс үйл ажиллагаа нь тасралтгүй үргэлжилсээр 1972 онд улсын цэцэрлэг болсон байдаг. Анх жижигхэн, дөрвөлжин цагаан байшинд байрлаж байсан бол 1992 онд 90 хүүхэдтэй ясли цэцэрлэгийн кабинет болж өргөжсөн. Харин 2013 онд Японы “Өвсний үндэс” төслийн хүрээнд өргөтгөл барьж, одоогоор 190 хүүхэдтэй, 27 багш, ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. -Танай цэцэрлэгийг зөвхөн сумын төвд байгаа хүүхдүүдийг хамруулахаас гадна алс хязгаарлагдмал малчдын хүүхдүүдэд хүрч ажилладаг гэж сонссон? -Сургуулийн өмнөх боловсрол гэдэг жилээс жилд хөгжиж, өөрчлөгддөг. Тиймээс бид малчдын хүүхдүүдэд сургуулийн өмнөх боловсрол олгоход түлхүү анхаарч байна. Манай малчид ч нэг үеийг бодвол хүүхдээ цэцэрлэгт хамруулах, боловсролтой болоход нь анхаардаг болсон. Тэдний 30-40 хувь нь сумын төвд болон хөдөө гэртэй. Харин үлдсэн хэсгийн хүүхдүүдэд хүрэхийн тулд бид нүүдлийн, зуны гэр цэцэрлэгийг тогтмол ажиллуулдаг. -Тэгэхээр сумын төвөөс хол байгаа малчин айлуудад очиж, хүүхдэд нь боловсрол олгоно гэсэн үг үү? -Багийн дарга нартай нь ярьж байгаад айлуудад ойрхон зуслан дээр нь очиж буудаг. Багш нар сургалтын хөтөлбөрөө батлуулаад, зуны саруудад ээлжээр очиж байрладаг. Эцэг эхчүүд ч хүүхдээ их дуртай өгдөг юм. -Үнэхээр буянтай, сайхан ажил байна. Үүнийг хөдөө орон нутгийн олон цэцэрлэг хэрэгжүүлээсэй? -Хүүхэд бүр сургуульд орохоосоо өмнө сургуулийн өмнөх боловсрол эзэмших ёстой. Манай цэцэрлэгийн хувьд “Бид чадна” гэсэн уриаг баримталж ажилладаг. Дуулж, шүлэг уншиж чадахгүй хүүхэд гэж байхгүй. Тиймээс хүүхэд бүрт хүрч, тэнцвэртэй мэдлэг олгохыг эрмэлзэж байна. Манай эцэг эхчүүд бидний ажилд идэвхтэй оролцдог шүү. Тэмцээн уралдаанд оролцоход нь ирж дэмжихээс эхлээд эрвийх, дэрвийхээрээ тусалдагт нь талархаж явдгаа хэлье. -Орон нутгийн цэцэрлэг учир монгол өв соёл, ёс заншлыг таниулах, мэдлэг олгох хичээл түлхүү ордог байх даа? -Саяхан манай цэцэрлэг дээр “Бидний цөөхөн монголчууд” төслийн баг ирж ажиллаад явсан. Энэ үеэр манай ахлах ангийн багачууд “Миний нутаг” шүлгийг есөн бадаг уншиж бичлэгт орсон. Дундаа нэг ч тасраагүй, нэг бадаг ч орхиогүй. Багш нар маань хэзээ ч хүүхдэд дуу, шүлгийг нь дутуу цээжлүүлдэггүй. Сургуулийн өмнөх болосролын сургалтын хөтөлбөрт заавал цээжлэх ёстой дуу, шүлэг гэж бий. Үүнд эзэн Чингис хаан, “Монголын нууц товчоо” гээд түүхтэй холбоотой бүтээлийг түлхүү тусгадаг. Үүгээр хүүхдүүдэд эх оронч сэтгэлгээ, эх орноо хайрлах зөв төлөвшлийг бий болгох зорилготой юм. -Орон нутагт багшлах боловсон хүчний асуудал дутмаг байдаг. Харин танай цэцэрлэгийн хувьд хэр хүртээмжтэй байна? -Манай цэцэрлэг мэргэжлийн боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Зөвхөн манайд ажиллая гэсэн хүсэлтэй багш нар ч бий. Хүсэлт гаргасан багш нараа нөөцөнд бүртгэж авдаг. Сургуулийн өмнөх боловсролд багшийн хөгжил их чухал. Цаг үе өөрчлөгдөх бүрт багш нар маань хүүхэдтэйгээ хамт хөгжих шаардлага тулгарч байна. Тиймээс боловсон хүчнийхээ хөгжилд бид анхаарч сургалт, семинарт байнга хамруулахыг зорьдог. Зөвхөн манай оронд ч биш дэлхий нийтээр цэцэрлэгийн багшид тавих шаардлага өндөр болжээ. Учир нь сургуулийн өмнөх насанд хүүхдийн хүмүүжлийн үндсэн суурь тавигдаж, төлөвшил нь бий болдог. Үүнийг хэрхэн зөв залах нь багшаас их хамааралтай. -Цалин, хангамжийн хувьд танай багш нар хэр сэтгэл хангалуун байдаг бол? -Аль ч салбарын багш, сурган хүмүүжүүлэгчид өглөөний нарнаас үдшийн бүрий хүртэл түмний хүүхдийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Үүнийхээ хариуд хүүхдийн гэгээн инээдээр цэнэглэгдэж, цагаан энергитэй явдаг гэж бид бэлгэшээдэг юм. Зарим багшийг бодвол цэцэрлэгийн багшийн цалин арай өндөр болсон. Энэ мэргэжлээр сурах хүсэлтэй хүүхдүүд ч нэмэгдэж байна. Манай цэцэрлэг анги дүүргэлтийн хувьд их боломжийн. Нэг ангид 22-36 хүүхэдтэй. Тэдэнтэй нэг үндсэн, нэг туслах багш ажилладаг. -Цэцэрлэгийнхээ дэргэд багш нарын ахуй амьдралыг дэмжиж туслах аж ахуйтай гэж та ярьж байсан? -Багш нараа дэмжих зорилготой жижигхэн туслах аж ахуй эрхэлдэг юм. Тэндээ багш нар маань ээлжээр ажилладаг. Хүнсний ногоогоо өөрсдийн гараар тарихаас эхлээд амьдралд нь багахан ч болтугай дэм болж байгааг харах сайхан санагддаг шүү. -Та 30 жилийн 25 нь удирдах ажил хийжээ. Хамт олноо нэг зорилгын дор нэгтгэхийн тулд ямар зарчим баримталдаг вэ? -Би тухайн хүнээс байгууллагынх нь үнэр үнэрттэл тууштай, сэтгэлтэй ажиллахсан гэж хүсдэг. Багш, ажилчдаа ч тийм байлгахыг зорьдог. Манай цэцэрлэгийн хувьд “Нэг нь нийтийнхээ төлөө. Нийт нь нэгнийнхээ төлөө” гэсэн уриатай хамт олон. Бид нэг нь байхгүй бол ажлыг нь нөхөөд л хийчихдэг. Асуудал гаргаж, араар нь муулах сэтгэл байхгүй. Зангидсан гар шиг эвсэг болж чадсан. Мөн багш нараа дэмжиж зуны амралтаараа гадагшаа явж, ажиллах боломжийг нь хангаж байна. Гадны соёлтой танилцаж, тэндээс суралцсан хүн эргэж ирээд ажиллахад хандлага болон сэтгэлгээ нь их өөр болсон нь ажиглагддаг. Дарга гээд загнахдаа биш зааж зөвлөж, ярилцах нь илүү үр дүнтэй гэдгийг энэ 25 жилд ойлгож, хэрэгжүүлсээр байна. -50 жилийнхээ ойн хүрээнд ямар ажил хийхээр төлөвлөсөн бэ? -Бид эхний ээлжинд олон зүйлд сатааралгүй гадаа талбайдаа тоглоомын хотхонтой болохоор төлөвлөж байна. Сумын удирдлагуудад ч хүсэлтээ тавьсан. Бидний тооцоолсноор эхний ээлжинд 20-30 сая төгрөг хэрэгтэй юм билээ. Харин миний хувьд боловсролын салбарт 30 жил ажилласныхаа бэлэг болгож, дууны үг бичсэн юм. Удахгүй дуун суваргаа босгоно. Мөн ойдоо зориулсан сэтгүүлийн ажлыг ч эхэлчихсэн явж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.24 85 (6052)
Б.Энх-Оргилд ”Холимог тулааны бэлтгэлийн клуб” тохижуулж өгөхөө амлажээ

Холимог тулаанч Б.Энх-Оргил саяхан “ONE championship” холбооны ээлжит тэмцээнд Бразил ул

18 цаг 28 мин
Шингэрүүлсэн байгалийн хий дэлхийн эрчим хүчний геополитикийг тодорхойлно

Дэлхийн эрчим хүчний газрын зураг чимээгүйхэн дахин зурагдаж байна. Засгийн газрууд газрын ховор элемент

22 цаг 25 мин
Эсрэг, тэсрэг байр суурь

Өчигдөр хуваарь ёсоор намын бүлгүүд хуралдлаа.  АН-ын бүлэг дэд сайд нарын томилгоотой холбоотой асууд

22 цаг 25 мин
Нийгмийн ажлын тухай хуулийн төслийг бүлэг дэмжжээ

УИХ-ын гишүүн О.Саранчулуун нарын 24 гишүүн Нийгмийн ажлын тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэд

22 цаг 25 мин
Оюу толгойн сонсголын тогтоолын төслийг монголын эрх ашгийн талд илүү чамбайруулах чиглэл өгөв

Оюу толгой бүлэг ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах, хүртэх өг

Уржигдар 15 цаг 31 мин
Монголын Ипотекийн Корпораци “Шилдэг ТоС санхүүгийн байгууллага”-аар шалгарлаа

Монголын Ипотекийн Корпораци ОССК нь “ТоС Холбоо болон зохицуулагч байгууллагууд, салбары

Уржигдар 13 цаг 28 мин
ASMMA-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов

Азийн Хоёрдогч Моргейжийн Зах Зээлийн Холбоо (ASMMA)-ны ээлжит хуралд оролцож, тус холбоо (ASMMA)-ны ерөнхий нарийн бичгийн даргаар МИК ОССК-ийн Гүйцэтгэх захирал Б.Гантулга сонгогдов.

Уржигдар 13 цаг 22 мин
Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав

Германы Шпаркассэ банктай хамтын ажиллагааны гэрээ байгуулав. Германы Баушпар Загварыг Монгол Улсад нутагшуулах боломж ба шийдэл хэлэлцүүлгийг МИК ОССК ХХК болон Германы Шпаркассэ банк амжилттай хамтран зохоин байгууллаа. Германы Шпаркассе сангийн шугамаар ХБНГУ-д  туршлага судлав.

Уржигдар 13 цаг 21 мин
Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав

Бид Японы орон сууц санхүүжилтийн агентлаг техникийн туслалцааны хамтын ажиллагааны гэрээ байгуулж, манай байгууллагад үзүүлж буй техникийн туслалцааны хүрээнд МИК-ийн төлөөлөл  ажилтан, удирдах албан тушаалтнууд Япон улсын ногоон орон сууцны стандартын хүрээнд туршлага судлав. 

Уржигдар 13 цаг 20 мин
Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв

Энэ онд Монголын хөрөнгийн зах зээлд нээлттэй арилжаалагдаж буй ХБҮЦ-ны хөрөнгө итгэмжлэн удирдагчаар ажиллаж эхлэв. Үүнд, Нэткапитал Эй Би Эс ТЗК,   “Жи Эс Би Актив 1, 2 ТЗК, Ашид Капитал Ассет ТЗК, Си и Си Ая Ассет Ван ТЗК-ийн нийт 128 тэрбум төгрөгийн дүн бүхий ХБҮЦ-нд ХИУ-аар ажиллаж байна. 

Уржигдар 13 цаг 19 мин