“Би гүйж явна” эсээ бичлэгийн уралдаан зарлажээ

2019-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ЗОТОЛ Харийн орныг зорин явсан өөрийн гэр бүл, хайртай аав ээжээсээ дөнгөж арваадхан насандаа ганцаараа хоцорч, бие даан амьдрахдаа хэцүү бэрх бүхнийг даван туулж мөрөөдөлдөө хүрч байгаа нэгэн авьяаслаг уран нугараач охины тухай “Гүйж яваа эмэгтэй” хэмээх  сонирхолтой  ном уншигчдын гар дээр очоод удаагүй байна. Бодит түүхээс сэдэвлэсэн энэ бүтээл МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийн анхны бэсрэг  роман билээ. Тэгвэл нийгэмд нэгэн шинэ давалгаа, долгионыг үүсгээд байгаа энэ бүтээлийн тухай эссэ бичлэгийн уралдаан зарлажээ. Номыг бүтээгчид гэр бүлийн үнэ цэнэ, хүүхэд хамгаалал болон хүүхдийн эрхийг дээдлэх, өөдрөг мөрөөдөл, хүсэл тэмүүлэлтэй залуу үеийг дэмжих зорилгоор “Би гүйж явна” нэртэй эсээ бичлэгийн уралдааныг  энэ сарын .22-ны өдрөөс 14 хоногийн хугацаатай “Гүйж яваа эмэгтэй” номын уншигчид болон нийт уран зохиол шимтэн сонирхогчдын дунд зарлажээ.    Уралдаанд оролцогч нь МЗЭ-ийн шагналт зохиолч Х.Болор-Эрдэнийн “Гүйж яваа эмэгтэй” романыг уншиж, номноос хүлээн авсан ухаарал мэдрэмжээ эсээ хэлбэрээр илэрхийлэн бичих юм. Тавигдах шаардлагын тухайд  “Гүйж яваа эмэгтэй” романы нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг өөрийнхөөрөө тайлбарласан байна.  Бичсэн эсээгээ өөрийн Facebook нүүр хуудсанд public тохиргоотой нийтлэсэн байх бөгөөд өөрийн 20 найзаа таглаж, хандалт авч, таваас доошгүй удаа share хийсэн байна. Таг, share, хандалтын тоо нь шалгаруулалтын нэг үзүүлэлт болно.  Оролцогчийн бичсэн эсээ бичлэгт нүүр хуудасны тоо, хэмжээ заахгүй.  Эсээ бичлэгийн уралдаанд Монголын уншигчид болон хилийн чанадад ажиллаж амьдарч байгаа хүн бүхэн нээлттэй оролцох боломжтой бөгөөд насны хязгаар заахгүй..  Эсээ нь алдаагүй, зөв найруулгатай байна гэжээ. Шалгаруулалт: Эсээг ирэх сарын -3 хүртэл a3tuulai@gmail.com хаягаар хүлээн авна. Уралдаанд ирсэн нийт бүтээлийг “Гүйж яваа эмэгтэй” романы редакторуудын зөвлөл уншиж дүгнэнэ. Шалгарсан бүтээлүүдийг “Зууны мэдээ” сонин, polit.mn , livetv.mn , ublife.mn зэрэг сайт, сонинуудад хэвлэн нийтэлнэ. Шагнал:  I байр: Батламж, 500.000 төгрөг, Mazala урамшуулал, “Аз хур" номын их дэлгүүрийн номын бэлгийн багц II  байр: Батламж, 300.000 төгрөг, Mazala урамшуулал, “Аз хур" номын их дэлгүүрийн номын бэлгийн багц III  байр: Батламж, 200.000 төгрөг, Mazala урамшуулал, “Аз хур" номын их дэлгүүрийн номын бэлгийн багц Зохион байгуулагчggj  “Гүйж яваа эмэгтэй” нрмын редакторуудын зөвлөл “Аз хур" номын их дэлгүүр6  Ивээн тэтгэгxttj  Nisdeg Mazala Мэдээллийн ивээн тэтгэгч: “Зууны мэдээ” сонин Polit.mn livetv.mn ublife.mn сайт оролцож байна.
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 44 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 57 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06