Ч.ГАНТУЛГА
Ж.Пуччини дэлхийн сонгодог урлагийн ертөнцөд тодоос тод гялалзах од байжээ. Түүний бүтээлүүд өдгөө үнэ цэнээ алдалгүй сонгодог урлагийн ноён оргилд бичигдэж, зуун зуун дамжин эгшиглэсээр байна. Ж.Пуччинийн аялгуу хүний дотоод сэтгэлийн шаналан, уйтгар гуниг болон сэтгэл хөдлөлийг илэрхийлдгээрээ онцлог. Дэлхийн шилдэг хөгжимчид, удирдаачид түүний бүтээлийг тоглохдоо өөрийн мэдэлгүй аялгуунд нь уусч, өөрийгөө дуурийнх нь гол дүр мэтээр төсөөлдөг тухайгаа дурссан нь цөөнгүй. Италийн алдарт хөгжмийн зохиолч Ж. Пуччини Ж.Вердийн дараа тодорсон, агуу авьяастан юм. Тэднийх удмаараа хөгжимчин байсан учир бяцхан хүү багаасаа төгөлдөр хууртай нөхөрлөж өссөн гэдэг. 10 настайдаа анхны концертоо удирдсан гэхээр аргагүй төрмөл авьяастай, суут хүн байжээ. Түүнийг Европ дахинд алдаршуулсан анхны бүтээл нь “Богема” дуурь юм. Түүнээс хойш алдарт “Чио Чио Сан”, “Тоска” бүтээлээрээ нэрээ мөнхөлсөн түүхтэй.
10 настайдаа анхны концертоо удирдсан Ж.Пуччини