Times: “Huawei”-н тухай баримтыг ТТГ-аас Лондонд шилжүүлж өгчээ

2019-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ “Huawei” корпораци БНХАУ-ын тусгай албад болон зэвсэгт хүчнээс санхүүжилт авч байсан тухай баримтыг АНУ-ын Тагнуулын төв газар (ТТГ) Их Британи улсад шилжүүлэн өгчээ. Энэ тухай “The Times” сонин аюулгүй байдлын салбар дахь Британийн эх сурвалжийг эшлэн бямба гаригт мэдээлжээ. “Huawei” бол Нэгдсэн Вант улсад үүрэн утсан холбооны операторууд болон интернэт-компанийн ажилд хэрэгтэй тоног төхөөрөмжийг нийлүү­лэгч томоохон компани болохоор Хятад улс тагнуулын үйл ажиллагаа явуулах боломж бүрдүүлсэн программын хавсарга эд ангийг программ хангам­жид суулгасан байж болох юм хэмээн Лондон болгоомжилж байна.Үүнтэй холбогдуулан тав дахь үеийн (5G) үүрэн холбооны технологийг нэвтрүүлэхэд “Huawei” Их Британи улсад нийлүүлэхэд бэлэн байгаатай холбоотой төлөвлөгөөний дүн шин­жил­гээг Британийн Засгийн газар дараагийн долоо хоногт хэлэлцэх төлөвтэй байгаа аж. Тагнуулын төв газрын буруутгалыг “Huawei” үндэслэлгүй дүгнэлт хэмээн нэрлээд энэ талаар тайлбар хийхээс татгалзсаныг “The Times” тэмдэглэсэн байна. Хятадын Засгийн газар мэдээлэл цуглуулахыг хэзээ ч хүсч байгаагүй, хэрвээ тийм хүсэлт ирсэн бол “Huawei” түүнийг биелүүлэхээс татгалзах байсан хэмээн корпорацийн удирдлагууд мэдэгдсэн тухай мөн сонинд бичжээ. Дэлхийн улс орнуу­дад ашиглаж байгаа өөрийн тоног төхөөрөмжийн тусламжтайгаар нууц материал цуглуулж, техникийн тагнуул хийсэн хэмээн АНУ, Австрали улс хоёр “Huawei”-г буруутгасны дараа тус компанид олон улсын эдийн засгийн хориг тогтоох аюул занал нүүрлэсэн. Эдгээр буруутгалын дуулианы хүрээнд Ираны эсрэг тавьсан Америкийн худалдааны хоригийг зөрчсөн хэмээн Вашинг­тоны сэжиглэж байгаа компанийн санхүүгийн захирал Мэн Ваньжоуг Канадад арванхоёрдугаар сарын 1-нд АНУ-ын хүсэлтээр баривчилсан. Үүний хамт Польшийн эрх баригчид “Huawei”-гийн ажилтныг БНХАУ-д ашигтай тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн нэгдүгээр сарын 11-нд баривчлан саатуулжээ. “Huawei” корпорацийг 1987 онд үүсгэн байгуулсан. Тус корпораци алсын зайн (теле) холбоо харилцааны тоног төхөөрөмж, хэрэглээний багаж хэрэгсэл, ухаалаг гар утас үйлдвэрлэдэг. Компанийн бүтээгдэхүүн, үйлчилгээг 170 гаруй орон хэрэглэж байгаа аж. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.23 84 (6051)
Орхон аймгийн “Будда вилла”-гийн захиалагчид ордероо авч чадахгүйд хүрэх вий!

Сүүлийн жилүүдэд орон сууцны захиалга, худалдаа тойрсон гэмт хэрэг хавтгайрсан. Уг нь хэдэн ж

1 цаг 2 мин
Хөнгөн цагааны үйлдвэрийг төлөөлж Х.Бүрэн-Эрдэнэ, М.Чингүн, Б.Батнягт нар Эрдэнэцагаан сумынхантай учраа олно

“Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд Хөнгөн цагааны үйлдвэр барина” гэсэн нь нутг

1 цаг 2 мин
Зуны нууц уулзалтууд Сутай хайрханы бэл, Хэрлэнгийн хөвөөнд үргэлжлэв

Намрын улс төр халуурах, шатах, аль эсвэл намдуу байхыг зуны нууц уулзалтууд тодорхойлдог. Энэ нь албан ё

1 цаг 2 мин
БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

БНХАУ-аас 6000 тонн АИ-92 автобензинийг манай улсад нийлүүлнэ

19 цаг 5 мин
COP17: Бэлчээр, ус, цөлжилт гэсэн гурван асуудалд тал хээрийн төлөвлөгөө төвлөрч байна

"Тал хээрийн төлөвлөгөө" буюу (Steppe Action Agenda)-ийн гол үзэл санаа нь тал хээрийн экосистеми

2026-08-07
“Д.Нацагдорж бол дэлхийн хүн”

Их зохиолч, соён гэгээрүүлэгч Дашдоржийн Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойд зориулсан

2026-08-07
Хүннү гүрний голомт нутгаас хүчит бөхчүүдийн домог үргэлжилнэ

Архангай аймаг бол Хүннү гүрний голомт нутаг.  Тэнд Хүннүгийн хаад, язгууртны хамгий

2026-08-07
Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар форум 9 дүгээр сард болно

МСНЭ-ийн Удирдах зөвлөл өнөөдөр /2026.08.05/ хуралдаж Монгол-Хятадын сэтгүүлчдийн 16 дугаар фо

2026-08-06
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп цэргийн гэр бүлийг дэмжих шинэ комисс байгууллаа

2026-08-06
“THE HU” хамтлагийн талаар та “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

Та “THE HU” хамтлагийн талаар “Yuve Yuve” дуунаас өөр юу мэдэх вэ?

2026-08-06