Осол болсон уурхайн эзэд зугтаажээ

2019-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Налайх дүүрэгт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” нүүрс олборлолтын уурхайд энэ сарын 20-ны орой дөрвөн хүн осолдож, гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.  Бид осол гарсан уурхайд очиж сурвалжлага бэлтгэлээ. Уг нь тухайн  газрыг энэ сарын 8-ны өдөр мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, үйл ажиллагааг нь зогсоосон  байна. Гэвч хоёр хоногийн дараа хууль бусаар лацаа аван, үйл ажиллагаагаа үргэлжлүүлсэн  байдаг.   Ийнхүү 20-ны оройн 20:00 цагт уурхайд нуралт үүсч, осол гарч аврах анги ирэхэд нэгийг нь амьд гарган авч, гурван иргэнийг аварч чадаагүй байна.  Хохирогчид 27-46 настай, 2-4 хүүхэдтэй байсан гэдгийг хамт ажиллагсад нь ярьж байв. Түүнчлэн осол гарсан уурхайн гадна хаалга нь МХЕГ гэсэн лацтайгаа байсан юм. Уурхайн манаачийн хэлснээр дөрөвдүгээр сарын 8-ны өдөр Налайх дүүргийн мэргэжлийн хяналт хааж, лацадсан байна. Хоёр хоногийн дараа уурхайн удирдлагууд нь ажилчдаа дуудан, одоо хэвийн үйл ажиллагаа явуулж болно хэмээсэн байна. Тухайн цооногийн  хоёр багана бяцралт өгөн, дахин хүн оруулж болохгүй хэмээн бригад ахалсан дарга нь удаа дараа сануулсаар байхад Хятад эздүүд нь үл тоон албан хүчээр дөрвөн хүнийг оруулсан байна. Улмаар бяцралт өгсөн багана нурж, 377 метрийн гүн нуралт үүсчээ.  Энэ үеэр уурхайн хятад эзэд бүгд зугтаасан боловч, тав нь баригдан, Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж байгаа юм байна. “Эрдэнийн хөгжил” компанийн инженер Б.Баяр “Би бичиг баримт бүрдүүлэлтийг хариуцан ажиллаж байна. Эрдэс баялгийн зөвлөлийн хурлаар энэ уурхайд 2019 онд үйл ажиллагаа явуулахыг төлөвлөөгүй байсан.  Хууль бусаар үйл ажиллагаа явуулж байгаа уурхай юм л даа. МХЕГ хаасан уурхай. Чухам хэн энэ лацыг нь авсныг мэдэхгүй байна” гэлээ. Уурхайд осолдож нас барсан хохирогчийн ах Э.Ууганбаяр  “Би дүүтэйгээ энэ уурхайд ажиллаад 10 гаруй хонож байна. Тухайн газар нь нуралт үүсээд цууралт өгчихсөн байсан. Ийшээгээ хүн оруулж болохгүй, нуралт үүсчихсэн байна гэхэд хятад эзэд нь хүчээр оруулсан. Тэгж хүчээр оруулаад удаагүй байтал осол гарсан юм. Осол болоод аврах анги дуудахад 10 гаруй хятад эзэн байсан. Осол болсны дараагаар тэд зугтаасан. Одоогоор уурхайн зүгээс хохирогчдын ар гэрт ямар нэгэн тайлбар хийгээгүй, эмгэнэл илэрхийлээгүй. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст монгол талыг нь хариуцсан хүмүүс байцаалт өгч байгаа гэсэн. Хариуцлага үүрэх хүн нь тодорхойгүй байна.  Цагдаагийн хэлтсээс ч тэр бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байна” хэмээлээ. Уурхайн ажилчин Л.Оргилбат “Ажилчидтай жилийн хугацаатай гэрээ хийсэн. Гэрээн дээр ажилчдын эрх ашиг, аюулгүй байдлыг хангана гэсэн  юм байгаагүй. Компанийн эрх ашгийг л хамгаалсан зүйл  байсан. Хятад мэргэжилтэн бидэнд заавар өгч өрөмдүүлдэг. Тухайн өдөр хятад мэргэжилтнүүдийн зааварчилгаагаар ажиллаж байсан” гэв. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст байцаагдаж буй хятад эздээс нь ослын талаар тодруулах гэсэн боловч хяналт шалгалт, мөрдөн байцаалтын  ажиллагаа явуулж байгаа хэмээн яриа өгөөгүй юм. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.23 № 84 (6051)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 42 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 55 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06