С.Мөнхчулуун VS С.Амарсайхан

2019-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН НИТХ-ын төлөөлөгч С. Мөнхчулуун  Нийслэлийн засаг дарга С.Амарсайханыг БНХАУ-ын компаниар 50 га газар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх шийдвэр гаргасан талаар мэдэгдсэн билээ. Тэгвэл өнөөдөр /04.22/ Нийслэлийн Засаг  дарга С.Амарсайхан  дээрх мэдээлэлд хариулт өглөө.  Тэдний мэдээллийг тоймлон хүргэж байна. С.Амарсайхан: С.Мөнхчулуун өөрөө ашиг сонирхлын зөрчилтэй -Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгалангаас миний нэр дээр Тяньжин хотын захиргаатай хүнсний ногоо тариалах, хүлэмж байгуулах асуудлыг судлах албан бичгийг гуравдугаар сарын 27-ны өдөр ирүүлсэн. Тэр өдрөө би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн нэр дээр “Хоёр улсын  хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилго бүхий арван бодит ажлыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох тооцоо судалгааг хийх нийслэлийн 100 хувийн өмчит хөрөнгө оруулалтын менежментийн компанийн нэрийг хүргүүлсэн. Үүнд ямар нэгэн газар олголт явагдаагүй. Харин дотоодын хүнсний ногоо тариалагчдыг хэрхэн дэмжиж, жилийн дөрвөн улиралд бид өөрсдөө хүлэмж байгуулж, өөрсдөө хүнсний аюулгүй байдлаа хангаж монгол ногоогоо хэрэглэх талаарх ажлыг судлах зорилгоор компаниудын нэрийг хүргүүлсэн юм. Үүнийг НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун улс төрийн зорилгоор зориуд мушгин гуйвуулж, хотын захирагч шийдвэр гаргаж хятадуудад 50 га газрыг олгож байна гэх мэдээлэл  түгээсэн. Тийм асуудал болоогүй гэдгийг албан ёсоор хэлье.   Миний нэр төрд халдаж гүтгэж байгаа нь С.Мөнхчулууны өөрийнх нь хувийг ашиг сонирхолтой  шууд холбоотой. Олон нийтэд ташаа ойлголт өгч, хувь хүний нэр төрд халдах замаар миний хийж байгаа ажлыг сулруулах гэж оролдох боллоо. Ингэснээр өөрсдийн хийсэн гэмт хэрэг авлига хулгайгаа нуун дарагдуулах замаар бүх төрлийн гүтгэлгийг зохион байгуулахад нэр бүхий хүмүүс эрчимтэй ажиллаж байна. С.Мөнхчулуун: Хотын дарга Хятадуудад 50 га газарт зөвшөөрөл өгөх гэж байна -Монгол Улсын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын төрийн өмчит “Тяньжинь фүүдс” компанид олгох асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Бат-Найрамдалаар ахлуулсан ажлын хэсгээс НИТХ-д чиглэл өгсний дагуу Хотын дарга С.Амарсайхан өөрийн нэр дээр тус асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч дэмжлэг аваагүй юм. 50 га газар нь өнөөгийн Монгол Улсын нийт хүлэмжийн 90 орчим хувьтай тэнцэх том хэмжээтэй газар юм. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хүлэмжийн аж ахуй эрхлэгч хувийн хэвшлийнхэн дампуурах, хөрсийг химийн хорт бодис бордоогоор хордуулах аюул нүүрлэнэ. Иймд Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд нухацтай авч үзэж монголчуудынхаа эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргахыг шаардаж байна. Хэрэв эх орондоо ээлтэй шийдвэр гаргахгүй бол орон даяар тэмцэл өрнүүлнэ. Эх сурвалж:www.polit.mn 
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 42 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 55 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06