Хятадын хөрөнгө оруулалттай уурхайд гурван хүн дарагдаж амиа алдлаа

2019-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.Намуунтамир Налайх дүүрэгт байрлах Хятадын хөрөнгө оруулалттай “Эрдэнийн хөгжил” нүүрс олборлолтын уурхайд энэ сарын 20-ны орой дөрвөн хүн осолдож гурван хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг уурхайг энэ сарын 08-ны өдөр мэргэжлийн хяналт хаасан байна. Гэвч хоёр хоногийн дараа өдрөөс хууль бусаар лацаа аван, үйл ажиллагааг хэвийн явуулж эхэлсэн байна. Осол 20:00 цагт нуралт үүсэж, осол гарсан байна.  Улмаар аврах анги ирэхэд нэгийг нь амьд гарган авч, хохирсон гурван иргэдийн цогцосийг 04.45 цагт гарган авсан байна. Хохирогчид 32-46 настай бөгөөд 2-4 хүүхэдтэй байсан байна. Осол гарсны дараа Хятад эздүүд нь бүгд хэргийн газраас зугтаасан байна. Уурхайд осолдож нас барсан хохирогчийн ах Б.Ууганбаяр  “ Би дүүтэйгээ хамт энэ уурхайд ажиллаад арав гаруй хонож байна. Тухайн газар нь нуралт үүсээд цууралт өгчихсөн байсан. Ийшээгээ хүн оруулж болохгүй, нуралт үүсчихсэн байна гэхэд Хятад эздүүд нь хүчээр оруулсан. Тэгж хүчээр оруулаад удаагүй байтал осол гарсан юм. Осол болоод аврах анги дуудахад 10 гаруй хятад эздүүд байсан. Осол болсоны дараагаар нэг ч Хятад байгаагүй зугтаасан. Одоогоор уурхайн зүгээс хохирогчдын ар гэрт ямар нэгэн тайлбар хийгээгүй, эмгэнэл илэрхийлээгүй. Налайх дүүргийн цагдаагийн хэлтэст Монгол талыг нь хариуцсан хүмүүс байцаалт өгч байгаа гэсэн. Цагдаагийн хэлтэсээс ч тэр бидэнд ямар ч мэдээлэл өгөхгүй байна” хэмээлээ. Эх сурвалж:www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 43 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 56 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06