Трамп ОХУ-тай “хуйвалдсан” тухай Мюллерийн илтгэл бестселлер болжээ

2019-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ “Оросын хэрэг”-ийн үр дүнгийн талаар гаргасан тусгай прокурор Роберт Мюллерын илтгэл ном хэлбэрээр худалдаанд гарах ажээ. Энэ тухай “The New York Times” сонин мэдээлсэн байна. “Мюллерын илтгэл: Дональд Трамп, ОХУ, хуйвалдааны тухай тусгай прокурорын эцсийн тайлан” хэмээх номыг Amazon-оор урьдчилан захиалах боломжтой болж, бестселлерүүдийн чансаагаар тэргүүн байр эзэлсэн явдалд сонины газар анхаарал хандуулсан байна. Зөөлөн хавтастай уг номын үнэ 9.2 доллар (590 рубль) болохыг тэмдэглэжээ. Хэвлэлийн олон газар энэ номыг аль болох хурдан хэвлэхээр хичээж байгааг сонинд бичжээ. Мюллерын мөрдлөгтэй энэ номыг Skyhorse, Washington Post, Simon&Schuster, Melville House Books, Barnes&Noble, Times зэрэг байгууллага хэвлэж нийтлэхээр төлөвлөж байгаа аж. Засгийн газрын бэлтгэсэн баримт бичиг ил тод нээлттэй байх ёстой холбооны хуулийн дагуу номыг хэвлүүлсний төлөө тусгай прокурор урамшуулал авахгүй юм байна. 2016 оны Америкийн сонгуулийн үеэр Трампын штаб ОХУ-тай хуйвалдсан байж болзошгүй тухай Мюллерын илтгэлийн бүрэн эхийг АНУ-ын ерөнхий прокурор Уильям Барр энэ сарын 18-нд танилцуулсан. Сонгуульд Москва хөндлөнгөөс оролцсон боловч Трампын баг энэ үйл ажиллагаанд оролцоогүй гэсэн дүгнэлтийг мөрдлөг явуулсан хүмүүс хийжээ. Мөрдлөг гуравдугаар сарын сүүлээр дууссан. ОХУ болон Трампын штабын хооронд хуйвалдаан байсан эсэхийг тодруулахыг Мюллер зорьсон. Кремль хийгээд Цагаан ордны зүгээс бүх буруутгалыг няцааж ирсэн билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.22 № 82, 83 (6049, 6050)  
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

3 цаг 45 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

3 цаг 58 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06