С.Зоригийг хөнөөсөн хэргийн захиалагчаар дөрвөн хүнийг шалгаж байна

2019-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин
С.УЯНГА Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэрэг улстөрчдийн хожооны хөзөр, сонгуулийн амлалт болоод хэдэн ч  оныг  үдэв дээ. Ихэнхдээ үнэн мөнийг олох биш өнгөц төдийхөн дуулиан дэгдээгээд орхидог жишиг бараг л тогтчихлоо. Харин энэ удаагийн ээлжит дуулиан эрүүдэн шүүсэн бичлэгээр үргэлжилж, одоо бараг л замхрах шатандаа орж байх шиг. Тэгвэл ардчиллын анхдагчдын нэг С.Зориг агсны мэндэлсэн өдөр энэ амралтын өдөр тохиолоо. Уламжлал ёсоор түүний хөшөөнд цэцэг өргөж, нам болоод журмын нөхөд нь гашуудаж өнгөрөөлөө. Үүнтэй зэрэгцэн С.Зоригийг хөнөөсөн хэрэгт гурван шатны шүүхээс ял аваад байгаа хэрэгтнүүдийг эрүүдэн шүүсэнд хэн хариуцлага хүлээх, хууль хяналтынхан өнөөг хүртэл илрүүлж чадахгүй байгаа захиалагч замхрах уу. Цорын ганц амьд гэрч гэгддэг сүүлдээ хамжигч, бүр яллагдагчаар татагдсан эхнэр Б.Булган гэж хэн бэ зэрэг асуултууд 21 жилийн дараа ч хариулт нэхсээр байна.  

Хорих ангийн зоорийг тусгайлан засч, камер суурилуулжээ

  С.Зоригийг хөнөөсөн хэргийг  Тагнуулын ерөнхий газар болон цагдаагийн байгууллагаас хамтарсан Ажлын хэсэг шалгаж байсан бол сүүлийн үед илэрсэн шинэ нөхцөл байдалтай холбогдуулан УИХ-аас Түр хороо байгуулахаар болсон. Мөн өнгөрсөн баасан гаригт холбогдох албаныхан хуралдаж АТГ-ын саналаар С.Зоригийг хөнөөсөн хэргийг цагдаагийн байгууллагад шилжүүлжээ. Түүнчлэн УИХ-аас байгуулагдсан Түр хороо ирэх долоо хоногт албан ёсоор ажилдаа орчихвол эрүүдэн шүүсэн бичлэгтэй холбоотойгоор илэрсэн шинэ нөхцөл байдалд дүгнэлт хийж Улсын ерөнхий прокуророос Дээд шүүхэд эсэргүүцэл бичиж магадгүй гэдгийг эх сурвалж хэллээ. Мөн хэрэгтнүүдтэй холбоотойгоор дэлгэгдээд байгаа эрүүдэн шүүсэн бичлэгийг тухайн үед Ц.Амгаланбаатар, Д.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг тусгаарлахын тулд Төв аймаг дахь хорих ангийн зоорийн давхрыг тусгайлан бэлтгэж,камер суурилуулсан. Үүнийг сүүлд тагнуулын байгууллага дотоод хяналт шалгалтын хүрээнд илрүүлсэн байна.  УИХ-ын гишүүд болоод сэтгүүлчдэд үзүүлсэн зургаа хоногийн эрүүдэн шүүсэн бичлэг бол ерөнхий ойлголт өгөх эмзэг  хэсгийг хассан “хөнгөн” бичлэг гэдгийг тагнуулын байгууллагын эх сурвалж хэлсэн. Өөрөөр хэлбэл, үлдсэн 400 хоногийн бичлэгт илүү хүнд хэлбэрийн эрүүдэн шүүлт байхыг ч үгүйсгэхгүй аж.  Хүний эрх зөрчсөн зүй бус бичлэгтэй холбогдуулан тагнуулын байгууллагын хоёр гүйцэтгэх ажилтан, гурван мөрдөн байцаагчийг шалгаж байгаа юм.  

Б.Булганы хэрэг хаагдаж, захиалагчаар нэг хүнийг хорьж шалгаж байжээ

  С.Зориг агсныг хөнөөсөн хэргийн цорын ганц амьд гэрч, үнэнийг хэлэх хүн нь түүний эхнэр Б.Булган гэгдэж байсан. Тэгвэл хэргийг шалгах явцад Б.Булганыг хэргийн хамжигч хэмээн үзэж яллагдагчаар татаж хорьсон байдаг. Мөн шүүх хуралд ч түүнийг оролцуулаагүй. Тэгвэл одоо Б.Булган С.Зоригийг хөнөөсөн хэрэгт яллагдагч, сэжигтэн, гэрч гэх ямар ч статусгүй болжээ. Түүнтэй холбогдох хэргийг Ажлын хэсгээс санал гаргаж хэрэгсэхгүй болгосон байна. Харин өнөөг хүртэл олон нийтийн анхаарлыг татаж,  горьдлого тээж буй зүйл бол С.Зоригийг хөнөөсөн жинхэнэ хэрэгтэн, захиалагчийг олох юм. Өнгөрсөн 21 жилийн хугацаанд С.Зоригийг хөнөөсөн хэргийн сэжигтнээр маш олон хүнийг байцаасан бол захиалсан, зуучилсан, хамжсан хэргээр 3-4 хүнийг шалгаж байгаа гэнэ. Тэдэн дунд улс төрчид бий. Улс төрийн хүрээний нэг хүнийг захиалагч гэж үзэж хорьж шалгасан зүйл ч байгаа юм байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.22 № 82, 83 (6049, 6050)
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

4 цаг 10 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

4 цаг 23 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06