Т.САЙХАН
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсны мэндэлсэн энэ өдөр түүний хөшөөнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн АН-ын дарга С.Эрдэнэ болон намын бусад гишүүд, С.Зориг агсны төрөл төрөгсөд, журмын нөхөд нь хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүллээ.
1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр 36 насандаа бусдын гарт хэрцгийгээр амиа алдсан С.Зориг амьд сэрүүн байсан бол өнөөдөр 57 нас хүрэх байжээ.
Эх сурвалж:www.polit.mn