Д.Дуламсүрэн: Татварын шинэ хууль 200 том компаниа тэтгээд, 200 мянган жижиг бизнестээ халтай болчихжээ   

2019-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ж.ЦОГ Татварын багц хуулийг УИХ-ын ээлжит бус чуулганаар батлаад удаагүй байна. Энэхүү хуулийг ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс мөрдөж эхлэх билээ. Энэ хуулийг тойрсон зарим сэдвээр “Ажу консалтинг” ХХК-ийн захирал,  эдийн засагч, доктор Д.Дуламсүрэнтэй ярилцлаа. -Шинээр батлагдсан Татварын хуулийн талаар эдийн засагчид болон улстөрчид янз бүрийн байдлаар санал бодлоо илэрхийлж байна. Бизнес эрхлэгчийн хувьд таны зүгээс ямар дүгнэлт хийж байна вэ. Энэ асуултаар хоёулаа ярилцлагаа эхлэх үү? -Ерөнхийдөө олон нийт  эрүүдэн шүүх бичлэг рүү анхааралаа хандуулаад чөлөө, завгүй байхад төсвийн орлогын дийлэнхийг бүрдүүлж буй 130 гаруй мянган аж ахуй нэгж, татвар төлөгч та бидний  амьдралд шууд нөлөөлөх энэ чухал хуулийг маш хурдтай баталчихлаа. Татварын багц хуулийг судлаад үзэхээр, зарим нэг нааштай өөрчлөлт байгаа мэт харагдавч суурь утгаараа татвар төлөгч иргэд, жижиг, дунд бизнес эрхлэгчид, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд ихээхэн дарамт шахалт болохоор байгаа юм. Яг энэ сэдвээр нь Монголын худалдаа аж үйлдвэрийн үндэсний танхимаас шаардлагаа мэдүүлж, мэдээлэл хийсэн ч төрийн зүгээс хариу алга. Татварын шинэ хууль өнөөдөр биш харин ирэх жилийн нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих болохоор аж ахуйн нэгж, татвар төлөгчидийн нуруун дээр шууд ачаалал нь мэдэгдэхгүй байна. Ийм болохоор л энэ асуудал тэгтлээ олон нийтийн анхааралд өртөхгүй байна л даа. -Энэ хууль 200 томоохон компанид ашигтай ч 200 мянган татвар төлөгч иргэд, жижиг дунд бизнес эрхлэгчдэд дарамт болно гэж та өмнө нь хэлж байсан. Ингэж үзэх болсон учраа тайлбарлаж өгөөч? -Монгол Улсын хэмжээнд татвар төлөгч  191 мянган аж ахуйн нэгж байна. Тэдгээрийн 95.9 хувь нь жижиг болон бичил бизнес эрхлэгч, эсвэл жижиг, дунд үйлдвэрлэгчид. Тэгвэл шинэ хуулиар татварын 50 хувийн хөнгөлөлт эдлэх 11 мянга 600 иргэн, 141 аж ахуйн нэгж байгаа бол 90 хувийн хөнгөлөлт эдлэх 8268  иргэн, 55 аж ахуйн нэгж байгааг статистикаас харж болно. Түүнчдэн аж ахуйн нэгжүүдийг газар зүйн байршлаар нь нийслэл хотоосоо алслагдсан гэсэн ганц шалгуураар татвараас хөнгөлж байгаа нь эдийн засгийн өсөлтөд ямар ч ач холбогдолгүй,  цаашлаад томоохон аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийг бууруулж өгсөн байгаа юм. Хуулийн хүрээнд жилийн 50 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой, НӨАТ суутган төлөгч биш татвар төлөгч жилд нэг удаа тайлан гаргаж, борлуулалтын орлогынхоо нэг хувиар орлогын татвар төлөхөөр болж байна. Үүнээс гадна жилийн 300 сая хүртэлх төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүд жилд хоёр удаа тайлан гаргаж, татвар ногдуулах орлогыг нэг хувиар төлөх зохицуулалт хийгдсэн нь ч бас ач холбогдолтой. Энэ талаас нь харахаар, жижиг, дунд үйлдвэрлэгч, татвар төлөгч иргэдийг дэмжээд байгаа мэт харагдавч нөгөө талаасаа татвараа хугацаанд нь төлж чадахгүй бол танд Татварын алба, татварын байцаагчийн дарамт шахалт хүндээр тусахаар хуульчилсан байна. Компанийн үйл ажиллагаа доголдох, борлуулалтын буурах, татвараа төлөх нь битгий хэл цалингаа ч тавих боломжгүй үе зөндөө үүсдэг биз дээ. Үүнийг ч бас бодолцох л учиртай. -Татварын багц хуулиар үл хөдлөх хөрөнгөөс авахуулаад бэлэг дурсгал хүртэл маш олон зүйлд татвар ногдуулсан гэсэн шүүмжлэл гарч байсан. Тэдгээр олон татварын талаар танд мэдээлэл байна уу? -Бизнес эрхлэгчидэд аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, гаалийн албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар, онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар гэх мэт 29 төрлийн татварын төрөл уг хуульд заагдсан. Харамсалтай нь энэ олон татварын дарамтаас өндийж чадахгүй  татвар төлөгчдийг шийтгэх, хуулиар далайлгах эрх үүргийг чангаруулж төрөөс дэмжихгүй харин ч   хуулийн нэр дор   татварын өр төлбөрт дарагдах, чирэгдүүлэх  нөхцлийг бүрдүүлсэн байна лээ. Та  татвараа хуульд заасан хугацаанд төлж чадахгүй бол нөхөн ногдуулалтын актын өр тавигдах юм байна. Улмаар таны хөрөнгийг татварын алба битүүмжилнэ, дараа нь   Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу дуудлага худалдаа зохион байгуулж, эсхүл шууд гэрээгээр мөнгөн хэлбэрт шилжүүлж та татварын өрөө төлж дийлэхгүй бол үг дуугүй хөрөнгөө алдах эрсдэл шууд утгаараа хуульчлагдсан байгаа. -Нэг зүйлдийг тодруулмаар санагдаад байгаа юм. Энэ хуулийг дотоодын бизнес эрхлэгчдэдээ хатуу хэр нь гадаадын хөрөнгө оруулагч компаниудыг өөгшүүлэх заалтуудыг багтаасан байна гэж зарим хүн шүүмжлээд байна. Та энэ талаар судалж үзсэн үү? -Дотоодын  аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгч, татвар төлөгчдэд татварын алба, татварын байцаагч нарын дарамт, эрхийг нь хуульчлаад өгсөн хэрнээ Монголд үйл ажиллагаа явуулж буй  гадаадын хөрөнгө оруулалттай томоохон компаниудыг дэмжсэн заалтууд их байна. Тухайлбал гадаадын хөрөнгө оруулалтай компаниуд  одоогийн татварын хуулиар  борлуулалтын орлогын   10-20 хувийн татварыг  төлж байгаа. Гэтэл шинэ хуулиар 5-10 хувь болгож бууруулсан байна. Одоогоор манайд үйл ажиллагаа явуулж буй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн 90 хувийг уул уурхайн болон худалдааны  салбарт  үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд эзэлж байна. “Оюу толгой”, “Самсунг”, “Самитомо”, “Кока-Кола”, “Иточу”, “Комацу”, “Хьюндэй”, “Проктэр эйнд Гамбэл”, “Форд”, “Мэрсэдис” гээд нэрлээд байвал урт жагсаалт гарах байх. Статистикаас үзвэл 2018 оны байдлаар, Монгол Улсын хэмжээнд гадаадын хөрөнгө оруулалттай 14169 аж ахуйн нэгж бүртгэлтэй байна. Тэдгээрийн 50 орчим хувь нь буюу 7084 нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компани байгаа. Гэтэл эдгээрт гадаадаас санхүүжилт  орж ирээд бүтээгдэхүүнээ борлуулж олсон орлого болон бусад санхүүгийн  эх үүсвэрээс олсон орлогоос авч байсан 20 хувийн татварыг таван хувь болгож бууруулсан байна. Өөрөөр хэлбэл, шинэ хуулиар гадаадын, тэр дотроо Хятадын болон бусад гадаадын  компаниудын эрх ашгийг нэн тэргүүнд хамгаалж дэмжиж өгөөд дотоодын аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн байдалд тавих хяналт чангарсан гэж үзэхээр байна. -Нийгмийн даатгалын шимтгэлд ирэх жилээс ажилтан 12, байгууллага 13-14 хувиар тооцож төлбөр төлөхөөр болж байгаа юм байна. Бизнесийн орчин хангалттай сайжраагүй байхад ийнхүү шимтгэл өсч буй нь хувийн хэвшлийнхэнд маань яаж нөлөөлдөг юм бол? -Засгийн газар өнгөрсөн оноос эхлэн хувь хүний орлогын татварыг шатлалтай болгосон нь  таны бас миний цалинг бууруулсан хэрэг болсон юм шүү дээ. Энэ оноос эхлэн иргэний төлж байгаа нийгмийн даатгалын шимтгэлийн 10 хувийг 11 болгож, байгууллагын ажилчдын өмнөөс төлж байгаа 10 хувийг 11 хувь болгож нийлбэр дүнгээрээ хоёр хувиар  нэмсэн. Цаашлаад нийгмийн даатгалын шимтгэлд 2020 онд ажилтан  12 хувь, байгууллага  13-14 хувь болж өснө гээд л татвар төлөгч иргэд, дотоодын аж ахуйн нэгжүүдийг татварын бодлогоор хязгаарлах, үйл ажиллагааг нь өргөжүүлэхгүй  байх нөхцөл байдлыг бий болгохоор байна. Энэ тухай нэгийг бодож, нөгөөг тунгаах цаг одоо л ирээд байна. Бизнес эрхлэгч үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээгээр  НӨАТ төлчихөөд ашиг гарвал аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлнө. Гэтэл ажилчиддаа урамшуулал, ногдол ашиг өгье гэхэд түүнээс нь хүн амын орлогын албан татвар төлнө, за тэгээд хэдэн төгрөг үр хүүхэддээ, тэтгэвэр гарахдаа хэрэглэе гээд банкинд хадгалбал хүүгийн орлогын татвар төлсөөр нэг татвар төлөгч 4-5 төрлийн татварыг шат дараалан  төлж байна. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжье, хүн амын амжиргааны түвшинг дээшлүүлье гэж лоозон дэвшүүлэх бус татварын уян хатан бодлоготой байх ёстой болохоос бус жижиг бизнес эрхлэгчдийн нуруун дээрх ачаалалыг нэмэгдүүлмээргүй  байна. Жил гаруй  дуншиж байгаад батлагдсан Татварын багц хууль шинэчлэл бус харин ч татвар төлөгчдийг ялгаварласан, гадаадын хөрөнгө оруулагчид нэртэй үндэстэн дамнасан компаниудыг дэмжсэн хууль батлагджээ. Эх сурвалж: www.polit.mn  
Ч.Наранбаатар: Монгол хүмүүсээ, монгол компаниудаа ажилтай, орлоготой байлгах нь төрийн нэн тэргүүний үүрэг

Монголын барилгачдын нэгдсэн холбооны ерөнхийлөгч Ч.Наранбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

22 цаг 28 мин
МАН-ынхан “...Дүрмээрээ явна” гэвэл эхлээд намын даргаа сонгож, тэр хүнээ Ерөнхий сайдаар томилуулна

Эрх баригч нам Ерөнхий сайдын эрэлд гараад хэд хонов.УИХ-ын чуулганаар Ерөн

22 цаг 28 мин
Киргизийн экс Ерөнхийлөгчид эчнээ ял оноов

Бүгд найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч асан Алмазбек Атамбаевт 11 жил

Уржигдар 17 цаг 21 мин
Ч.Хосбаяр: Өмнөх шатны шүүхүүд хэргийг эрх зүйн талаас нь буруу дүгнэсэн байна

Шүүхээс П.Батчулуун эмчийг цагаатгажээ

Уржигдар 14 цаг 08 мин
Сайдаас буух гэж буй С.Одонтуяа: Хотын утааг Хятадаас бэлэн түлш импортолж бууруулна

Урин дулаан цаг ирэхээр Улаанбаатарынхан утааны асуудлаа мартдаггүй байх хэрэгтэй. Т

Уржигдар 06 цаг 00 мин
“Ах дүү хоёр” ам сөрж зам салав уу?

Ойрын хэд хоногт Ордон дотор улс төр асаж, гадаах талбайд залуус жагсаж өнжлөө. Тэдгээр нь Л.Оюу

Уржигдар 06 цаг 00 мин
Хотыг задлах “20 минут” реформын хөрсөн дээр буусан шийдэл “UC” эмнэлэг

Нийслэлийн 1.6 сая иргэний тал хувь нь “яндан”-тай бүсэд амьдардаг. Үндсэндээ 200 гаруй мянган өрх төрийн бүхий л үйлчилгээнээс хол зайдуу алслагдсан бүсэд аж төрж байна. Үүний нэг л жишээ нь эрүүл мэндийн үйлчилгээ.

2025-06-03
Энэ зун цаг агаар ямар байх вэ?

Энэ зун цаг агаар ямар байх вэ?

2025-06-03
Х.Тэмүүжин: АН сөрөг хүчин болсон шөнө байлаа

Х.Тэмүүжин: АН сөрөг хүчин болсон шөнө байлаа

2025-06-03
Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөжээ

Туркменистаны Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлал өндөрлөжээ

2025-06-03