Мэргэжлийн эрэгтэй найрал дуу 50 нас хүрлээ

2019-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Н.ДАЯН Монгол Улсад мэргэжлийн эрэгтэй найрал дуу үүссэн буюу одоогийн ЦДБЭЧ-д “Жаран хар-Арван цагаан” хэмээн алдаршсан найрал дуучид бий болсны түүхт 50 жилийн ой тохиож байна. 1969 онд МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөлгөөний 143 дугаар тогтоолоор Ардын армийн дуу бүжгийн чуулгын Найрал дууны ангийн холимог найрал дууг дан эрэгтэй найрал дуу, эмэгтэй чуулгатай болгон өөрчлөх шийдвэр гарч Монголын урлагт эрэгтэй найрал дууны төрлийг цоо шинээр хөгжүүлэх түүхэн үүрэг энэ хамт олонд ногдсон билээ. Тус найрал дуучдын эгнээнээс Ардын жүжигчин Ө.Баярмагнай, гавьяат жүжигчин Л.Цэрэнпил, Ч.Туул, Д.Тунгалаг, Н.Отгон, Д.Дашням, Д.Жагдаг, Г.Жанчив, Ж.Одмаа, Г.Батбаяр, Д.Батсүх, Ч.Баярмаа, Б.Батбаатар, Л.Батсүрэн нар төрөн гарсан аж. Хагас зуун жилийн ойг угтсан олон бүтээлч ажлын нэг нь энэ сарын 23-нд Офицеруудын ордонд зохион байгуулагдах эрдэм шинжилгээний бага хурал юм. Хурлаар “Монгол Улсад мэргэжлийн эрэгтэй найрал дуу үүсч хөгжсөн нь”, “Монголын Ардын армийн дуу бүжгийн ансамбльд мэргэжлийн эрэгтэй найрал дууг зохион байгуулах болсон түүхэн нөхцөл, ЗХУ-ын мэргэжилтнүүд, хормейстерүүдийн арга барил”, “Жаран харын Арван цагаан”-ы урын сан”, “Цэргийн ансамблийн уран бүтээлийн онцлог, аялан тоглолт”, “Жаран хар- Арван цагаан”-ы залгамж халаа, өнөөгийн байдал”, “Монголын найрал дууны урлагийн хөгжилд “Жаран хар-Арван цагаан”-ы оруулсан хувь нэмэр” гэсэн сэдвээр Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, доктор, профессор П.Хаянхярваа, Хөгжмийн тоймч, урлаг судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Буянхишиг, ЦДБЭЧ-ын Найрал дууны албаны дарга, Ерөнхий хормейстер ахмад О.Эрдэнэцог, Хормейстер, Соёлын тэргүүний ажилтан Г.Пүрэвдорж, ахмад дуучин, Соёлын тэргүүний ажилтан Д.Баянмөнх, ахмад дуучин, Соёлын тэргүүний ажилтан Л.Пүрэвдорж нар илтгэл тавих бөгөөд ЦДБЭЧ-ын найрал дуучид сонсогчдын сэтгэлд хоногшсон найрал дууны шилдэг бүтээлүүдээс өргөн барих ажээ. Эх сурвалж www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

4 цаг 12 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

4 цаг 25 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06