Цайны ёслолоор дамжуулан хятадын соёлыг таниулна

2014-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Ө.НАМУУН

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 65 жилийн ой, найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ байгуулагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан Хятадын цайны ёс, соёл урлагийн арга хэмжээг  наймдугаар сарын 21-25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Ерөнхий зохион байгуулагчаар Монголын Энх тайван, найрамдлын байгууллага, БНХАУ-ын Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэг ажиллаж байгаа юм. Уг арга хэмжээ нь хоёр улсын цаашдын хөгжлийг дэмжих, соёл иргэншлийн гол утгыг харуулахын тулд цай, ус, төхөөрөмж, хэрэгсэл, хөгжим зэрэг олон талаар харуулсан  “Цайны зам” түүхэн ховор зургийн үзэсгэлэн, “Цайны соёл” Хятадын мянган жилийн соёлыг шингээсэн цайны соёлын урлагийн үзүүлбэр, “Цайны орчин” Хятадын цайны соёл урлагийн орон зай, мөн чанарыг ойлгох гэсэн гурван томоохон хэсгээс бүрдэж байгаа аж. Мөн үүний зэрэгцээ хотын болон бүсийн соёл, хамтын хөгжил, эдийн засгийн хамтын ажиллагааг дэлгэрүүлэх “Гурав дахь Түмэн газрын цайны зам ба хотын хөгжил Хятад, Монгол, Орос хотын дарга нарын дээд хэмжээний хурал” зохион байгуулах ажээ.

Хятадын соёлыг дэлгэрүүлэх нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга, “Түмэн газрын цайны зам” хамтарсан нийгэмлэгийн дарга Гүө Же “Цай бол Хятад үндэстний олон мянган жилийн турш хэрэглэж ирсэн төдийгүй Монголчуудын олон зуун жил хэрэглэж ирсэн ундаа юм. Гурван зуу гаруй жилийн өмнө Хятад хүмүүс дэлхий дахинаар явж цайг түгээсэн. Тэдний явж байсан замыг бид “Түмэн бээрийн зам” гэж нэрлэсэн. Энэ ёслолын гол зорилго нь Хятадын эртний соёлыг олон түмэнд таниулах юм. Улс орны харилцаа ард түмнээс эхэлж, ард түмний харилцаа залуусаас эхэлдэг гэж Си Зиньпин дарга хэлсэн байдаг. Тиймээс энэ үзэсгэлэнгээр дамжуулан залуус бие биенийхээ соёлыг улам илүү ойлголцоно гэдэгт итгэлтэй байна” гэв.

“Монгол улсыг цаашид бүх талаар амжилттай хөгжүүлэхэд нөлөөлөх гол хүчин зүйл бол хоёр хөрш болох БНХАУ, ОХУ-тай тогтоосон найрсаг хамтын ажиллагаа юм. Бид хоёр хөрштэйгөө ижил тэгш, найрсаг харилцааг хөгжүүлэх ёстой. Монголын энх тайван найрамдлын байгууллага энэ талаар явуулж байгаа төр засгийн бодлогод дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага юм. Бид энэ сарын 21-нд болох БНХАУ-ын дарга Си Зиньпиний  айлчлалыг хоёр орны уламжлалт найрсаг харилцааг цаашид хөгжүүлэхэд чухал ач холбогдол үзүүлэх түүхэн үйл явдал болно гэсэн хүлээлттэй байгаа” гэж Монголын энх тайван, найрамдлын байгууллагын нарийн бичгийн дарга нарын газрын дарга Ё.Максим ярилаа. 

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

Хонконгт зорчих иргэдэд тамхи тээвэрлэхтэй холбоотой хуулийн зохицуулалтыг анхаарууллаа

2 цаг 18 мин
Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

Гэмт хэрэг үйлдсэн УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах заалтын талаар ҮХЦ-д маргаан үүсгэжээ

2 цаг 30 мин
Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

Монгол, Оросын хамтарсан судалгаагаар Эгийн голын УЦС-ын төсөл байгаль орчинд сөрөг нөлөөгүй гэсэн дүгнэлт гарчээ

2 цаг 36 мин
Улсын нөөцийн хуулийн төслийг Аюулгүй байдлын байнгын хорооны 57.9 хувь дэмжжээ

УИХ-ын нэгдсэн хуралдаанд 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр УИХ-ын гишүүн Г.Хосб

Уржигдар 13 цаг 00 мин
Шадар сайд: Улсын нөөцийн хуулийн төсөл нөөцийг эрсдэлийн үнэлгээнд үндэслэн, нэгдсэн цахим бүртгэлд шилжүүлнэ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүл

Уржигдар 12 цаг 57 мин
Хууль бусаар хөрөнгөжсөн албан хаагчийн хөрөнгийг хураах саналыг Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хур

Уржигдар 12 цаг 55 мин
Хуулийн төслүүдийг байнгын хороодод хуваарилав

УИХ-ын дарга С.Бямбацогт 2026 оны 11 дүгээр сарын 12-ны нэгдсэн хуралдааны эхэнд өргө

Уржигдар 12 цаг 52 мин
Г.Жаргалсайхан: Цусан дахь сахарын хэмжээгээ тогтмол хянаж хэвшвэл диабетаас сэргийлж чадна

Жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-ний өдрийг дэлхий нийтээр “Чихрийн шижин ө

Уржигдар 06 цаг 05 мин
З.Мэндсайхан: “Рио Тинто” групп ногдол ашгийг гурван үе шаттайгаар төвлөрүүлэхээ илэрхийлсэн

Сангийн сайд З.Мэндсайхан “Оюу Толгой”-н ногдол ашгийн асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Уржигдар 06 цаг 00 мин