Л.Оюун-Эрдэнэ: Ш.Батхүүд 40 сая ам.долларыг төлөх хөрөнгө бий

2019-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН -“Жаст”-ын Ш.Батхүүгийн хэргийг хаана гэсэн мэдээлэл хэвлэлээр гараад эхэллээ. Энэ талаар Засгийн газарт ямар нэгэн мэдээлэл байна уу? - Миний зарчмын байр суурь бол ингэж болохгүй. 40 сая ам.долларын хохиролтой байхад Жастын Ш.Батхүүгийн хэргийг хааж болохгүй. Шинэ томилогдсон прокурор нийгэмд дуулиан тарьсан хэргүүдээр ажлын хэсэг байгуулж байгаа гэдэг мэдээлэл авсан. Тэр хүрээндээ шалгаж байгаа байх гэж найдаж байна.  Ерөнхийдөө есөн сарын хугацаа өгч байгаа. Мэдээж энэ бол хууль хяналтын  байгууллагаас шалтгаалах асуудал. Эрдэнэт” үйлдвэрийн захирал болон Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга нар энэ хугацаанд өөрсдөөс шалтгаалах бүхнийг хийх ёстой гэж үзэж байгаа. Тэгэхээр энэ хэрэг хэрэгсэхгүй болгоно гэдэг ор үндэсгүй мэдээлэл. -Ш.Батхүүд тийм хөрөнгө байхгүй гэж байна.  Энэ талаар мэдээлэл ЗГХЭГ-т байна уу? - Бидэнд ирж байгаа мэдээллээс 40 сая ам.долларыг төлөх хангалттай хэмжээний мөнгө байгаа. Энэ хөрөнгө 3-4 хүний нэр дээр шилжсэн. Ямар хүмүүс рүү шилжсэн бэ гэдэг дээр л асуудал байгаа юм. Хууль хяналтын байгууллагын шалгалтын дүн эцэслэгдээд ирэхээр тодорхой болох байх. Ямар ч байсан есөн сарын дотор төлж барагдуулж, “Эрдэнэт” үйлдвэрийг хохиролгүй болгох тал дээр шахаж ажиллаж байгаа. -Хувь хүмүүс рүү шилжүүлсэн гэсэн үг үү? -Ер нь бол тийм хувь хүн болон компани руу шилжсэн зүйл байгаа. Тэр бүү хэл хууль хяналтын байгууллагын удирдлага руу шилжсэн байгаа. Тиймээс эдгээр хүмүүсээс энэ хөрөнгийг авах ёстой. Энэ бол луйврын хөрөнгө. Мөн Ш.Батхүүд энэ эрхийг олгосон албан тушаалтнууд хариуцлага хүлээх ёстой. Гарын үсгүүд хуурамч, үгүйг тогтоож олон нийтийн эргэлзээг тайлах хэрэгтэй. Энэ ажлууд хийгдэх байх гэж найдаж байна. Үүний тулд л хууль хяналтын байгууллагын удирдлагыг сольсон шүү дээ. Эх сурвалж:www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

4 цаг 10 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

4 цаг 23 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06