Хятадуудаар хүнсний хэрэгцээ хангуулахыг эсэргүүцэж байна

2019-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдын хурал /НИТХ/-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун , хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд Ч.Хүрэлсүх, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан нарт Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхийг зогсоохыг шаардсан бичиг хүргүүллээ. Тэрээр 50 га газарт агро парк байгуулж Хятадын "Тяньжин фүүдс"  төрийн өмчийн компаниар хүлэмжийн аж ахуй эрхлүүлэх төсөл эхлүүлэхээр шийдвэрлэснийг эсэргүүцэн Монгол Улсын нутаг дэвсгэрт хүлэмжийн аж ахуй эрхлүүлэхийг зогсоохыг шаардсан байна. НИТХ-ын тэргүүлэгч С.Мөнхчулуун “Монгол Улсын 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын төрийн өмчит “Тяньжинь фүүдс” компанид олгох асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн ч дэмжээгүй. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Бат-Найрамдалаар ахлуулсан ажлын хэсгээс НИТХ-д чиглэл өгсний дагуу Хотын дарга С.Амарсайхан өөрийн нэр дээр тус асуудлыг оруулж хэлэлцүүлсэн ч дэмжлэг аваагүй юм. 50 га газар нь өнөөгийн Монгол Улсын нийт хүлэмжийн 90 орчим хувьтай тэнцэх том хэмжээтэй газар юм. Хэрэв энэ төсөл хэрэгжвэл Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх, хүлэмжийн аж ахуй эрхлэгч хувийн хэвшлийнхэн дампуурах, хөрсийг химийн хорт бодис бордоогоор хордуулах аюул нүүрлэнэ. Иймд Засгийн газар, Нийслэлийн удирдлагууд нухацтай авч үзэж монголчуудынхаа эрх ашигт нийцсэн шийдвэрүүдийг гаргахыг шаардаж байна. Хэрэв эх орондоо ээлтэй шийдвэр гаргахгүй бол орон даяар тэмцэл өрнүүлнэ” гэдгээ илэрхийллээ. Эх сурвалж:www.polit.mn
2026.09.24: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

УИХ-ын Байнгын хороод өчигдөр төсвийн тодотгол, төсвийн хүрээний мэдэгдэл болон Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд оруулах өөрчлөлтийг хэ

Уржигдар 06 цаг 00 мин
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы эргэн тойронд

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулган АНУ-ын Нью-Йорк хотноо есдүгээр сарын 8-нд албан ёсоор нээлтээ хийсэн. Чуулганы

Уржигдар 06 цаг 00 мин
З.Мэндсайхан: Оюутолгойн ногдол ашгийг 2037 биш, 2027 оноос авахаар тохирсон

Засгийн газраас 2027 онд Оюутолгой компаниас гурван их наяд төгрөгийн ногдол ашиг авч, улсын төсөвт төвлөрүүлэхээр тооцож,

Уржигдар 06 цаг 00 мин
Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ дахь айлчлалаа эхлүүлж байна

Хятадын дарга Ши Жиньпин худалдааны маргаан болон геополитикийн зө

2026-09-24
2026.09.23: Улстөрчдийн хэн нь юу хэлэв?

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж, хоёр ч байнгын хороон

2026-09-24
"..."Эрэл"-ийн Б.Эрдэнэбат цайчихжээ" гээд 174 тэрбумын өрийг нь өршөөж цайруулах уу?!

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат гэж цагтаа улс төр, бизнест нөлөөллөө тогтоож Монгол Улсад “хаант ул

2026-09-24
Узбекистан шатрын олон улсын тэмцээнд түрүүлсэн тамирчныг 200 мянган доллараар шагнана

Узбекистаны шатарчид олон улсын тэмцээнд түрүүлсэн тохиолдолд 200 мянган ам.доллар хүртэлх

2026-09-23
Сингапур: Автобусанд чанга хөгжим тавьж, суудал дээр хөлөө тавивал торгуулна

Сингапурт нийтийн тээврийн автобусанд зорчигчдын зохисгүй үйлдлийг хязгаарлах шинэ журам өнөөдрөөс буюу есдүгээр сарын 23-наас хэрэгжиж эхэлж байна.

2026-09-23
Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд нэрээ дэвшүүллээ

Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа

2026-09-23