МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд нэр дэвшигчдийн хэн нь хэн бэ?

2019-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганаар   өнөөдөр /04.19/ МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн  гишүүдийг томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.  ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ МҮОНРТ-ийн  зөвлөлийн гишүүнийг томилох тухай Засгийн газрын саналыг танилцуулав. Мөн тэднийг үдээс өмнө ТББХ-ны хуралдаанаар дэмжсэн  байдаг. Зөвлөлийн таван гишүүний нэгийг Ерөнхийлөгч, нэгийг Засгийн газраас томилох бол гурвыг нь УИХ томилдог.  Ерөнхийлөгчийн зүгээс  түүхч Д.Өлзийбаатарыг нэр дэвшүүлсэн бол Засгийн газраас Үндсэн хуулийн цэцийн гишүүн асан Н.Жанцанг нэр дэвшүүлсэн  Харин УИХ-аас дэвшүүлэх  гурван хүний нэрд  20 гаруй хүн өрсөлдөж  тэднээс С.Алтанцэцэг,  В. Бат-Эрдэнэ, Д.Батсүх нарыг дэвшүүлснийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжжээ. Б.Өлзийбаатар нь Нэрт түүхч, түүхийн ухааны доктор, Төрийн шагналт. "Монголчууд цахим түүх" сонсдог номын зохиогч. Архивын олон улсын зөвлөлийн Зүүн Азийн бүсийн салбарын удирдах зөвлөлийн гишүүн юм.
Улаанбаатар хотод төрсөн. МУИС- ийн түүхийн ангийг түүхч, түүхийн багш мэргэжлээр төгссөн.
Түүхийн ухааны докторын зэргийг 1998 онд ШУА- ийн түүхийн хүрээлэнд хамгаалсан.
1982 оноос Баянхонгор аймгийн Байдраг суманд түүхийн багшаар ажиллаж ажил хөдөлмөрийн гараагаа эхэлсэн .
2000 оноос 2013 хүртэл засгийн газрын хэрэгжуулэгч агентлаг Архивын ерөнхий газрын дарга.
2013 оноос өдгөөг хүртэл "Монголчууд цахим түүх" сонсдог цуврал ном дээр ажиллаж байна.
Гавьяат хуульч ҮХЦ-ийн гишүүн Н.Жанцан нь  1972-1986 оныг хүртэл прокурорын байгууллагад ажилласан. 1986-1990 онд МАХН-ын Төв хороонд хэлтсийн орлогч эрхлэгч, хэлтсийн эрхлэгч, 1990-1992 онд Улсын бага хурлын гишүүнээр ажиллаж байсан намтартай. Харин 1992 оноос хойш Үндсэн хуулийн цэцийн гишүүн, Үндсэн хуулийн цэцийн дарга, орлогч даргаар ажиллаж байсан  билээ. С.Алтанцэцэг нь Тэрээр хэвлэл мэдээллийн салбарт олон жил ажилласан мэргэжлийн сэтгүүлч. Тэрээр 1983-1996 онд Монголын үндэсний телевизэд редактор, тоймч, Монголын радио, телевизийн ОХУ дахь тусгай сурвалжлагч, 2002-2006 онд Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны хоёрдугаар нарийн бичгийн дарга, 2006-2008 онд НҮБ, 2009-2010 онд Сангийн яамны хэвлэлийн төлөөлөгч, 2010-2012 онд МОНЦАМЭ агентлагийн ерөнхий редактор, ерөнхий захирал зэрэг хариуцлагатай алба хашиж байжээ. Мөн МСНЭ-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан.  В.Бат-Эрдэнэ нь   Тэрээр хоёр нийгэм солигдох түүхэн цаг үе буюу 1989-1990 онуудад МҮОНР-ийн захирлаар ажиллаж байсан юм. Эх сурвалж:www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

4 цаг 32 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

4 цаг 45 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06