Прокуроруудад "пялдагадсаар” байгаад л дэмжлээ

2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар  прокурорын орлогчид М.Чинбат,  С.Алиманцэцэг нарыг томилох асуудлыг хэлэлцэн дэмжлээ.  Энэ үеэр гишүүд саналаа хэлэв.   Томилогдох нь угаас тодорхой байсан учраас олонх нь магтаж, сайн ажиллахыг л хүслээ. Өөрөөр хэлбэл прокуроруудад "пялдагадсаар" байгаад л томилсон гэхэд болно. УИХ-ын гишүүн О.Батнасан: -Нэр дэвшигчдийн дэмжиж байна. Дэмжиж байгаагийн гол шалтгаан нь системийн хүмүүс орж ирснийх. Прокурорын тухай хуульд өөрчлөлт оруулах цаг нь  болсон, анхаарна биз. Бид эрх зүйт төрд ажиллаж байгаа. Шүүхийн засаглалд итгэнэ. Үүнийг бий болгох гол хүмүүс нь прокурорууд. УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа: -Бид та бүхний ажилд дэм болж ажиллах ёстой. Улстөрөөс ангид ажиллах ёстой. Улстөрчдөөс ангид байж чадаагүйн улмаас хууль шүүхийн байгууллагын нэр хүнд унасан. Цаашид улстөрчидтэй та бүхний нэр холбогдоод эхлэх л юм бол унасан нэр хүндээ сэргээх боломжгүй шүү.Олны анхааралд байгаа хэргүүдийн талаар мэдээлэл өгч баймаар байна, хуулийнх нь хүрээнд хэргийн явцыг мэдээлдэг  байх ёстой.  Шударга ёс зүйтэй, хараат бус байдлаа хадгалж ажиллахыг хүсье. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: -Дэмжиж байна. Прокурорын орлогчид анх удаа цагдаагийн бус хүн томилогдох гэж байна. Эрүүгийн хэргийг үүсгэх үндэслэлүүдээ сайн хараарай. Захиалгат мэдээллээр гүтгэлгийн шинжтэй мэдээллээр, иргэний гомдлоор хэрэг үүсгэчихдэг шүү.Энэ байдлыг өөрчлөөрэй. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: -Надад асуух зүйл алга. Амжилт хүсье. Би бүлгийн хурал дээр та хоёрын талаар шүүмжлэлтэй үг хэлсэн, бодвол та хоёрын чихэнд хүрээ байлгүй дээ. Цаашдаа харгалзан ажиллах байх гэж найдаж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан: -Маш хариуцлагатай албан тушаалд залуу хүмүүс очиж байгаагийн хувьд зарчимч, хуульдаа захирагдаж ажиллах байх гэж харж байна. Эх сурвалж:www.polit.mn     
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

4 цаг 31 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

4 цаг 44 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06