Д.Пүрэвдорж: 40 сая.ам долларыг төлсөн асуудалд луйврын схем хэрэгжсэн байж болзошгүй

2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН АН-аас Стандарт банканд 40 сая ам.долларыг төлөхтэй холбоотой асуудлуудыг судлах ажлын хэсэг байгуулсан.   Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Пүрэвдорж ахалж байна.  Тэгвэл тэрээр өчигдөр “Эрдэнэт үйлдвэр, Стандарт банкны өр”-тэй холбоотой асуудлаар мэдээлэл хийсэн. “Эрдэнэт үйлдвэр дээр Оросуудын ихээр хэрэглэдэг луйврын схемээр ашигласан байж магадгүй. Учир нь Оросууд бизнес хийхдээ схем зурдаг. Өөрөөр хэлбэл, хоёр хувийн компани хоорондоо бизнес хийхдээ гуравдагч төрийн өмчийн компанийг оролцуулдаг. Үүний үр дүнд хувийн компаниуд ашигтай ажиллаж, төрийн компани золиос болдог. Энэ луйврын арга Эрдэнэт дээр хэрэгжсэн байж магадгүй гэлээ.  Түүнчлэн 40 сая ам.долларын зээлийг төлөхөд “Ocean Partners” гэх компани оролцсон. Энэхүү компани 1998 оноос хойш Эрдэнэт үйлдвэртэй хамтран ажиллаж ирсэн. Нийт 3.1 тэрбум ам.долларын зэсийн баяжмалыг Эрдэнэтээс авч борлуулжээ. Мөн Жастын Ш.Батхүүг Стандарт банкнаас зээл авахад хамтран оролцсон. Зээлийг төлөхөд ч хамтран оролцлоо. Тэгэхээр тус компани 40 сая ам.долларын зээлийг өгч Стандарт банкийг нэр төдий ашигласан байж болзошгүй гэж харагдаж байна. Өөрөөр хэлбэл Стандарт банкийг нэр төдий ашиглаад Ш.Батхүүд зээл өгсөн. “Жаст”-ын Ш.Батхүү, “Ocean Partners” хоёр бизнес хийхдээ Эрдэнэт үйлдвэрийг оролцуулан луйврын схемээ зохиож, төрийн өмчит үйлдвэрийг луйвардсан байж магадгүй” гэсэн юм.  Эх сурвалж:www.polit.mn 
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

4 цаг 33 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

4 цаг 46 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06