ОХУ, Хойд Солонгосын анхны уулзалтаар юуны талаар хэлэлцэх вэ

2019-04-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтай  анх удаа хийх уулзалт  энэ сард болж магадгүй гэж  “Ёнхап” агентлаг мэдээлжээ. Хоёр орны төрийн тэргүүн нар анх удаагаа хийх уулзалтынхаа үеэр ямар чухал асуудлын талаар хэлэлцэх боломжтой вэ. Эх сурвалжийн мэдээлснээр ерөнхийлөгч Владимир Путин Ойрхи Дорнодод очих бөгөөд ирэх долоо хоногт нь Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байгаа юм байна. Тодруулбал,ОХУ-ын ерөнхийлөгч  БНХАУ-ын нийслэл Бээжинд энэ сарын 26, 27-нд болох “Нэг зам, нэг бүс” санаачлага чуулганд оролцох аж. Дараа нь Хойд Солонгостой хил залгаа зүүн хойд  бүсийн нутаг Приморье руу явж магадгүй гэнэ. Энэ тохиолдолд тэдний хийх уулзалт Владивосток хотод болж магадгүй юм байна. Өөр эх сурвалжаас “Ёнхап” агентлагт Бээжинд болох чуулганы дараа болж болно гэж мэдээлсэн байна. Харин Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ сарын 15-нд  хоёр орны төрийн тэргүүний хийх  уулзалтад  бэлтгэж байна.  Гэвч уулзалт яг хэзээ болох хугацааг нь тодорхой хэлээгүй байна. Гэхдээ уулзалтаар хэлэлцэх гол асуудлын нэг нь Солонгосын арлыг цөмийн зэвсгээс ангижруулах тухай байна гэж ОХУ-ын Шинжлэх ухааны академийн эдийн засгийн хүрээлэнгийн Ази дахь ОХУ-ын  Стратегийн төвийн захирал Георгий Толорая хэлжээ.  Учир нь  Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудал нь  удаан үргэлжилж байгаа асуудал юм. Харин энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд саяхан хийсэн оролдлого нь  амжилттай болоогүй  билээ. Тодруулбал, ерөнхийлөгч Доналд Трамп, Ким Жон Ун нарын хийсэн анхны уулзалт амжилттай болсон шиг санагдсан ч хоёр дахь уулзалтаар хэлэлцээр хийж чадаагүй учраас бүтэлгүйтсэн юм. Учир нь Пхеньян Хойд Солонгост тавьсан хоригийг хэсэгчлэн цуцлахыг шаардаж хариуд нь аажмаар  цөмийн зэвсгээсээ ангижирна гэж мэдэгдсэн. Харин ОХУ Пхеньяны энэ санаачлагыг дэмжиж байна гэж Георгий Толорая ярьсан байна. Өөрөөр хэлбэл, энэ арлыг цөмийн зэвсгээс ангижруулах  үйл явцыг  улс төр, гадаад харилцааны шугамаар шийдвэрлэнэ гэж мэдэгджээ. Тэрээр “Ким Жон Ун, Владимир Путин нар уулзах хамгийн тохиромжтой мөч бол одоо.  Энэ уулзалт их чухал. Учир нь Хойд Солонгост  гадаад харилцаагаа хөгжүүлэхэд тусална гэж онцолсон байна. Харин одоо хоёр орон хамтран  олон төсөл хөгжүүлж байна.  Гэхдээ хэрэгжүүлж байгаа төслүүд дундаас магадгүй хамгийн том төсөл нь “Rason con Trans” компанийн хэрэгжүүлж байгаа  төсөл юм байна. Энэ төслөөр ОХУ Хойд Солонгост  Ражин боомтоор нүүрс нийлүүлэх  ажээ. Георгий Толорая Хойд Солонгос ОХУ-тай тогтоосон харилцаа нь  их ашигтай. Энэ нь Пхеньянд хэлэлцээрийн үйл явцаа үргэлжлүүлэх, ашиг сонирхлоо хамгаалахад нь тусална гэж ярьсан байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.4.17 № 79 (6046) 
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

4 цаг 31 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

4 цаг 44 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06