Азийн орнууд хотжилтоор тэргүүлж байна

2014-08-19
Нийтэлсэн: Админ
 1 мин

Т.БАТСАЙХАН

Зүүн хойд Азийн хотын дарга нар манай улсад чууллаа.  Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл санаачлан “Хотын тогтвортой, хүртээмжтэй хөгжил” сэдэвт чуулга уулзалтыг зохион байгуулж буй нь энэ юм.  Хятадын  Бээжин, Тяньжин, Шэньян, БНАСАУ-ын  Пхеньян, Венсан, Расөн, БНСУ-ын Пинчан, Японы  Нигата хотын дарга нар оролцож байна. Тэд хүн амын төвлөрөл, агаарын бохирдол, автомашины түгжрэл зэрэг хотод түгээмэл тулгардаг асуудлыг хэлэлцэж, туршлага судалсан юм.   Чуулганы нээлтэд Монгол Ул­сын Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж оролцож үг хэллээ. Тэрээр “Хотын даргыг онгоцны нисгэгчтэй адилтгаж болох юм. Тухайн онгоцыг хэрхэн яаж жолоодож амжилттай авч явах вэ гэдэгт ур чадвар их чухал. Мөн хотын дарга эдийн засаг, эрх мэдлийн тухайд хараат бус байх хэрэгтэй” гэлээ. Азийн орнууд хотжилтын төвшингөөрөө одоогоор дэлхийд тэргүүлж байна.  2030 он гэхэд Ази тивийн хүн амын талаас илүү хувь нь хотод амьдарна гэсэн  судалгааг ч гаргаад буй юм.  Чуулганаар хэлэлцсэн эхний асуудал нь хотын хүртээмжтэй хөгжлийн туршлагууд байв. 

Хүн хотод амьдарснаар олон давуу тал бий болдог. Гэвч хотжилтыг сайн удирдаж чадахгүй бол орчны бохирдол, гэмт хэрэг, тэгш бус байдал үүсдэг юм. Эдгээр асуудлыг дээрх хотууд хэрхэн даван туулсан туршлагаасаа хэлэлцсэн юм. БНАСАУ-ын  Пхеньян хот 18 дүүрэг, дөрвөн хошуутай. Тэсон уулын бэл Тэдон мөрний хөндийд байгуулагдсан, эртний түүхтэй хот юм. Пхеньян гэдэг нь тэгш сайхан газар  гэсэн ут­га­тай үг. Одоогоор энэ хот нь  иргэддээ хүр­тээм­тэй, экологид ээлтэй хот болохоор төлөвлөн ажиллаж буй юм байна.  Чуулганд оролцсон хотын дарга нар ч энэхүү үзэл санааг баримтлан ажиллаж байгаагаа илэрхийлж байв. Ерөнхийдөө  Зүүн Хойд Ази нь  бүс нутгийн хувьд байгалийн нөөц баялаг ихтэй, эдийн засаг, худалдаа арилжааны төв болж буй газарзүйн байршилтай учраас энэ бүс нутгийн хотууд хөгжиж дэвшихэд давуу тал болж байна” хэмээж байв.  Энэ үеэр 2018 онд өвлийн олимпийг зо­хион байгуулах эрх авсан БНСУ-ын Пинчан хотын даргын сэтгэгдлийг сонслоо. Тэрээр  “Би өвлийн олимпийн эрх авсныхаа дараа хот төлөвлөлтдөө ихэд анхаарч олон ажил хийлээ. Энэ туршлагаа Улаанбаатар хотын удирдлагуудтай хуваалцах хүсэлтэй энэ чуулгад оролцож байна.  Хот төлөвлөлтийн тухайд байгаль болон иргэдэд ээлтэй байхаар төлөвлөсөн. Бид олимп зохион байгуулах эрх авахын тулд гурван удаа өрсөлдсөн. 2018 оны өвлийн олимпийн дараа манай хот аялал жуучлалын тухайд ихээхэн хөгжинө гэсэн итгэлтэй байна. Одоо жилдээ 100 сая орчим жуулчин ирж байна.  Энэ тоог 200 сая болно хэмээн төлөвлөсөн” гэлээ.

Мөн чуулганы үеэр Улаанбаатар хот Бээжин хоёр эгч дүү хот болсноо зарлав.  Улс орнуудын хамтын ажиллагааг ах дүү гэдэг бол хотуудын харилцааг эгч дүү гэдэг ажээ.  Улаанбаатар, Бээжин хотууд харилцан бие биеэс суралцах зүйл их гэдгийг Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл онцолж байв.  Чуулган “Хотын удирдлага ба үйлчилгээний хангамж, нийгмийн инноваци”, “Тогтвортой хөгжлийн талаарх Улаанбаатарын туршлага” зэрэг сэдвээр өнөөдөр үргэлжилнэ.

 

Бидний зовлон үүнд байна

Бидний зовлон үүнд байна

11 цаг 31 мин
Б.Жаргалсайхан: Бензин олдохгүй бол машинаа хая, нэг удаа явган ирээд фестивалиа үзчих

Хөгжим, гэрэл, дүрслэл нэгэн цэгт огтлолцож, Монголд анх удаа 360° дэлгэ

12 цаг 11 мин
Г.Дамдиннямыг дарамтлаад зуныг барлаа, Б.Найдалаадаа найдаад өвлийг угтана даа хэдүүлээ?

Монгол Улсын хувьд шатахуун бол шууд утгаараа үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлж боло

23 цаг 15 мин
Н.Учрал эдийн засаг, О.Цогтгэрэл улс төр ярив

АН-ын бүлэг өчигдөр  ээлжит бусаар хуралдаж, зарим асуудлаар шийдвэр гаргав.  Үүнтэй зэрэгцэн Ерөн

23 цаг 15 мин
Эмгэнэл

Монгол Улсын Соёлын Гавьяат зүтгэлтэн, “Зууны мэдээ” сонины тоймч, зурагчин, сэтгүүлч Дуламын Цэрэннадмид нь

Уржигдар 17 цаг 58 мин
ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

ЦЕГ: Монгол иргэнийг автомашинаар дайрч хөнөөсөн хэрэгт гадаадын хоёр иргэнийг саатуулан шалгаж байна

Уржигдар 13 цаг 25 мин
А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

А.Үйлстөгөлдөр: Улс орон бүр тууштай бодлого баримтлан, харилцан ойлголцож, хамтран ажиллах хэрэгтэй байна

Уржигдар 10 цаг 05 мин
Орхон аймгийн Засаг дарга тэргүүтэй албан тушаалтнууд “Будда вилла”-гийн 82 захиалагчийн хохирлыг хариуцах уу?

Засгийн газраас орон сууцны залиланд өртөж, хохирсон иргэдийн асуудлыг шалгах ажлын хэсгийг өнгөрсөн долдугаа

Уржигдар 06 цаг 00 мин
Лидергүй АН

Уг нь “АН бол Монгол Улсын хоёр том улс төрийн намын нэг юм” гэх тодорхойлолттай. Гэвч энэ нь АН-аас нэгэнт холдон оджээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Шатахуун импортлогчдыг сонсголоор “шүүе”

“Шатахуун бол Монгол Улсын хамгийн эмзэг бөгөөд үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой” гэдгийг

Уржигдар 06 цаг 00 мин