“Нийгэм шударга ёсыг хүсч байна”

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Р.ОЮУН Монголын нийгмийн үнэт зүйлийн талаарх ойлголт, төсөөлөл, төлөв байдлыг тодорхойлох зорилгоор “Монголчуудын үнэт зүйл” төслийн үр дүнгийн талаар эрдэм шинжилгээний бага хурлыг өнөөдөр зохион байгууллаа. Хуралд СУИС, СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэн, ШУА, МУИС-ийн Хууль зүйн сургууль, МУИС-ийн Хүмүүнлэгийн ухааны их сургууль, МУИС-ийн Тогтвортой хөгжлийн хүрээлэн, Удирдлагын академи, “Хөгжлийн шүтэлцээ” ТББ-ын 17 эрдэмтэн судлаач өнөөгийн монголчуудын үнэт зүйл, түүний төлөвшил, өөрчлөлт, хандлагын талаар илтгэл хэлэлцүүлсэн юм. “Монголчуудын үнэт зүйл” судалгааны ажлыг СУИС 2012 оноос эхлүүлсэн байна. Энэ талаар СУИС-ийн Эрдэм шинжилгээ, инновацийн газрын дарга Д.Даваасүрэн “Даяарчлалын эрин зуунд монгол хүн монголоороо үлдэхэд монголчуудыг нэгтгэх гол хүчин зүйл нь юу юм бэ гэхээр үнэт зүйлийн ойлголт гарч ирж байгаа. Өөрөөр хэлбэл, үнэт зүйлийн тухай ойлголт, мэдрэмж суларснаар үндэстнээрээ бахархах, маргаашдаа итгэх итгэл, нэгдэн нягтрах зүйл дээр сөрөг үр дүн гарчээ. Тиймээс даяаршлын энэ үед монгол хүний онцлог шинж, өвөрмөц төрхийг бий болгож үлдэхийн тулд яах ёстой вэ. Үүнд соёл, урлагийн салбарынхан тэр дундаа СУИС-ийн эрдмийн хамт олон тодорхой хэмжээгээр үр дүн үзүүлэх ёстой гэсэн эрмэлзэл, зорилгын хүрээнд энэ төслийг эхлүүлсэн. Төслийн хүрээнд өнгөрсөн хугацаанд Соёл, урлаг судлалын хүрээлэнгээс хоёр удаагийн цуврал лекцийг зохион байгуулжээ. Эхнийхээр нь СУИС-ийн судалгааны тэргүүлэх профессорууд үнэт зүйл үү, үнэлэмж үү гэдэг асуултад өөрсдийн байр сууриа хэлэлцсэн байна. Ингэхдээ үнэлэмж гэдэг бол харьцангуй субьектээс субьект рүү хандсан зүйл. Харин үнэт зүйл гэвэл зөв байна. Гэхдээ үнэт зүйл гэх үү, үндэстнийг нэгтгэдэг оюун санааны хувьд цөм болгодог гэдэг санаагаар нь үнэт зүйлийг эрхэмнэл гэж хэлж явбал яасан юм бэ гэсэн санаа гарч байсан. Гэхдээ бусад шинжлэх ухааны салбарууд олон улсад нэгдсэн ойлголттой таниулахын тулд тогтсон нэр томъёо хэрэглээд явах нь зөв юм байна гэж үзээд монголчуудын үнэт зүйл гэдэг хувилбар дээр тогтоод явж байна. Судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагууд, хамт олныг яриулах, олж сонсох нь нэн шаардлагатай байсан учраас цуврал лекцийг зохион байгуулсан. Үүний үр дүнд социологийн судалгааныхаа асуулгыг боловсруулсан. Энэ асуулгыг боловсруулах үндэслэл, авах аргачлалаа тодорхойлчихоор насны бүлэг, мэргэжил, боловсрол, амьдарч байгаа газар зүйн байршил гээд бүх статистик дээр гаргаж үзэж байгаад 1500 хүнээс социологийн судалгаа авсан. Судалгаагаа нэгтгээд харахад монголчуудын үнэт зүйлийн ойлголтыг зургаан том бүлэгт хуваасан. Энэ бол урьдчилсан дүгнэлт, таамаглалууд явж байгаа. Яагаад гэвэл үүний дараа хийхээр төлөвлөсөн ажлууд бий. Социологийн судалгаанд тулгуурлаад чанарын судалгааны үр дүнгээ нэгтгээд бидний харахад энэ зургаан хэсэг бүлэг дээр нэн ялангуяа, гэр бүл, гэр бүлийн орчны төлөвшил, боловсрол, хувь хүний хүмүүжилд тулгуурласан үнэт зүйлийг нийгэм хүсч байна. Шударга ёсыг хүсч байна” гэсэн юм. Эх сурвалж www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 4 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 17 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06