Инженер Ч.Лодойравсалын онцлох 10 эшлэл

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН “Зууны мэдээ” сонин салбар, салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор МУИС-ийн Машин, Оюуны лабораторийн эрхлэгч, дэд профессор, доктор Ч.Лодойравсалыг урьж ярилцсан.  Түүний ярилцлагаас онцлох 10 эшлэлийг хүргэж байна.
-Хөгжлийг бий болгодог үндсэн нэг капитал нь хүн. Тэднийг хүн болгодог нь багш л даа. Тэгэхээр яалт ч үгүй багшаас нийгмийн үнэт зүйлийн тодорхой хувь хамаарна.  Ялангуяа сургуулийн өмнөх боловсрол, бага сургуулийн багш чадварлаг, хүнлэг, мэдрэмжтэй байх ёстой.

-Багшийн Их хурал 23 жилийн дараа боллоо. Энэ нь  нь цаагуураа боловсролын системд материалаг асуудалд түлхүү анхаараад багшаа мартсан байсныг л харуулж байна.   Сургууль, цэцэрлэгийн байшин, ширээ сандал, засвар хийх асуудал дээр л гол анхаарлаа хандуулаад байдаг.  Тэд нар яах вэ.  Мөнгө байхад болчихдог зүйл.

-Хүүхэд ямар сургуулиас ирж байгаагаас шалтгаалан төвшин нь янз бүр байна. Олонхийнх нь суурь маш муу байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтын гүйцэтгэлийн хуваарийг хараарай. Ялангуяа физик, химийг хүүхдүүд төдийлөн сонирхохоо болсон. Инженер бэлтгэх гэж байгаа бидний хувьд математик, физик бусад байгалийн ухааны хичээлийн оноо чадавхийг харна.

-Сүүлийн үед Аж үйлдвэрийн хувьсгал, ХIХ зууны чадвар гээд гарчихсан.  Биднийг үндсэн тогтолцоогоо ч шийдэж чадаагүй байтал хүүхдүүдийн суралцахын үр дүнд тавигдаж буй шаардлага  улам бүр нэмэгдээд л байна.

-Монгол хүнд нэг давуу тал байна.  Хөдөө  хээр ганц айл байдаг учраас ямар нэгэн асуудал тулгарахад ямар нэгэн аргаар өөрөө шийддэг.  Тэр асуудлаа өөрийнхөө хэмжээнд шийдээд сурчихсан. Харин том буюу глобал хүрээнд шийдье гэж боддоггүй.

-Аливааг эхлүүлсэн атлаа тууштай авч явах тал дээр монголчууд алдаад байна.    Уг нь инженер гэдэг шинжлэх ухааны мэдлэгээ ашиглаад асуудлыг шийдвэрлэх чадвар юм.

- Нөгөө талаас энэ чадвар зөвхөн инженерийн чиглэлээр явж байгаа хүүхдүүдэд хэрэгтэй гэвэл бас өрөөсгөл. Бүхий л амьдралын асуудлын шийдэх зарчим нь энэ юм. Тиймээс ЕБС-д нь шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийг зөв системээр олгох нь чухал байна.Ингэж бэлтгэгдсэн хүүхэд аливаа  асуудлыг шинжлэх ухаанчаар хардаг.  Асуудлыг зөвөөр тодорхойлж, шийдлийг гаргаж чаддаг.

- Энэ олон мэдээлэл, мэдлэгээс зөвийг нь барьж авч, зөв хандлагатай байх нь юу юунаас илүү  чухал байна. Мөн би улс төрөөс харьцангуй хол хүн. Саналууд бол ирдэг л юм. Гэхдээ улс төрд орох миний үзэл баримтлал бол хүүхэд залуучуудад мэддэг чаддаг зүйлээ аль болох хүргэчихье л гэж хичээдэг.

-Манай улс 1000 инженер төслийг эхлүүлсэн. Уг нь энэ загварыг төр засаг маань зөвхөн Япон биш бусад улс орнуудтай хамтран хиймээр байна. Энэ загварыг Герман, АНУ, Франц, Англи гээд орнуудтай хийвэл илүү үр дүнтэй.

-Технологийн салбарт Европийн орнууд тэргүүлж байна.  Сүүлийн үед Азиас Япон, Солонгос, Хятад хүчтэй гарч ирлээ. Хятадын хувьд их сургуулийнхаа судалгаа шинжилгээний ажилд маш их хөрөнгө хаяж байна. Улс орны хөгжлийн нэг том түлхүүр нь технологийн хөгжил гэдгийг дэлхийд  олон орон харуулж байна.
Эх сурвалж:www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 5 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 18 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06