УИХ-ын гишүүдээс ус бохирдуулсны төлбөрийг бууруулж буй хуулийн төслийг дэмжихгүй байхыг шаардав

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР “Төлсөн авснаа нийтэл” /ТАН/ иргэний нийгмийн эвслээс  ус бохирдуулсны төлбөрийг 50-60 хувь бууруулах хуулийн төслийг маргааш УИХ-ын чуулганаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан өнөөдөр /04.17/ хэвлэлийн хурал хийлээ. ТАН эвслийн тэргүүн Б.Баярмаа, хуульч өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл нар хурлын эхэнд  “Ус бохирдуулсны төлбөрийг бууруулахаар УИХ яаравчлан зүтгэж байна. Түүнчлэн ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг долоон жил хэрэгжүүлэхгүй байгаа Засгийн газар, БОАЖЯ-ны хэргийг шүүхээр шийдвэрлүүж хэрэг маргаан  шүүхээр эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй байхад уг хуулийн төслийг хэлэлцэх гэж байна. Тиймээс УИХ-ын гишүүд уг хуулийн төслийг дэмжихгүй байхыг шаардаж байна” гэв. ТАН эвслийн гишүүн байгуулагаас Ерөнхий сайдад хандаж 2012 онд баталсан “Усны төлбөрийн тухай” хуулийг эргэж харах, төлбөрийн хэмжээг 50-60 хувь бууруулах хуулийн төслөө УИХ-аас татаж авахыг албан бичгээр шаардсан аж. Түүнчлэн ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгад хандаж хэрэв энэ хууль батлагдсан тохиолдолд хэсэгчлэн хориг тавьж өгөхийг шаардах зэргээр өнгөрсөн нэг жилийн хугацаанд  дуу хоолойгоо хүргэсээр иржээ.  Гэвч энэ хугацаанд нэг ч шаардлагыг биелүүлээгүйгээр үл барам энэ талаар юу ч хийгээгүй. Иргэний нийгмийнхэнд хариу ч өгөлгүй үл тоомсорлож байна хэмээн  онцолж байв. Шаардлагыг хэрэгжүүлээгүй учраас иргэний нийгмийнхэн Засгийн газар, БОАЖЯ-ыг захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан аж. Уг нэхэмжлэлээр үүссэн хэргийг Захиргааны шүүх хянаад энэ оны нэгдүгээр сарын 18-нд нэхэмжлэл шаардлага хангасан гэж үзжээ. Өөрөөр хэлбэл, Төлбөрийн хэмжээг хийсвэр үндэслэлээр тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй гэжээ. Харин Засгийн газар БОАЖЯ шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрч, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд  шүүх хурал маргааш болохоор товлогдсон гэж хуульч, өмгөөлөгч Г.Дашдэмбэрэл хэлж байна. Тиймээс УИХ нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж хэрэг маргааныг шийдвэрлэгдтэл уг хуулийн төслийг хэлэлцэхгүй байхыг шаардаж байна гэсэн юм. Эх сурвалж:www.polit.mn 
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 4 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 17 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06