Японы иргэншилтэй болсон сүмоч нар

2019-04-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Т.САЙХАН Их аварга Хакухо М.Даваажаргал Монгол Улсын иргэншлээс татгалзахаар болсон талаар мэдээлэл гарч байна.  Тэгвэл одоогоор түүний өргөдөл  Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан ёсоор ирээгүй байгаа юм байна.  Тэгвэл өмнө нь албан ёсоор Японы иргэншилтэй болсон Монгол сүмочдын талаар мэдээллийг хүргэе. Кёкүтэнзан Б.Энхбат Япон Улсын иргэн болсон байдаг. Тэрээр монголчуудын хувьд хамгийн сайн таньдаг хэрнээ хамгийн бага мэддэг сүмоч.  Одоогоос 27 жилийн өмнө Японы мэргэжлийн сүмод анх хөл тавьсан зургаан монгол залуугийн тав нь эх орондоо буцахаар шийдэж Элчин сайдын яам руугаа оргоход тэрээр “Би энд үлдэх ёстой. Сүмо бол миний амьдрал” гэж хэлээд ганцаараа үлдсэн түүхтэй. Мөн Оошима дэвжээний тэргүүн бөх оозэки Кёкүдонзан Кёкүтэнзан Б.Энхбатыг зодог тайлж үсээ авахуулах ёслолд хүрэлцэн ирж хүндэтгэл үзүүлэхдээ “Би түүнийг Кёкүранзан гэдэг нэрээр нь дуудах дуртай. Тэр бол яах аргагүй Монголын сүмочдын анхдагч” хэмээн хэлж байжээ. Кёкүтэнзаныг анх Кёкүранзан гэдэг байсан бөгөөд уг нэрийг нь сунжруулан Аараа гэж дууддаг байсан нь эдүгээ түүний хүндэтгэлийн нэр болжээ. Тэрээр Япон улсын иргэншилтэй болсон билээ. Асакэкирьюү Б.Дашням  мөн Японы иргэншилтэй болсон. Монголын сумоч Асасэкирюү Б.Дашням иргэншлээ сольж, Япон улсын иргэн болжээ. Тэрээр одоогоос яг хоёр жилийн өмнө  Японы иргэн болсон батламжаа авсан байна. Өдгөө 37 настай тэрээр зодог тайлсны дараа ч сүмогийн ертөнцдөө үлдэж, ояката болох хүсэлтэй тул ийнхүү иргэншлээ солиход хүрчээ. Түүний хувьд 2000 онд мэргэжлийн сүмод хөл тавьж, макүүчи зиндаанд 57 башёд барилдахдаа сэкиваки цолд хүрч байв. Эх сурвалж:www.polit.mn
Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

Өвөрхангай аймгийн Засаг даргад Т.Жамбалцэрэнг нэр дэвшүүлжээ

5 цаг 5 мин
Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Байнгын хороо: Оюутолгойн ногдол ашгийг иргэн бүрийн дансанд нь шилжүүлэх эсэх асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

5 цаг 18 мин
ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотод болно

ЮНЕСКО-ийн “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” (History of Nomadic Civilizations) цуврал боть бүтээх

Уржигдар 13 цаг 39 мин
“Монгол бахархлын өдөр”-ийг хэрхэн тэмдэглэх вэ?

Их эзэн Чингис хаан 1162 онд Онон голын хөвөөнд Дэлүүн Болдог хэмээх газар төржээ.

Уржигдар 06 цаг 00 мин
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үүрэг өгч, Ерөнхий сайд орон нутагт ажиллав

Улс төрийн хүрээнд болж байгаа үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Уржигдар 06 цаг 00 мин
Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

Энэ өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж Тэргүүн зэргийн “Чи

2026-11-06
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баянгол дүүргийн иргэдтэй уулзаж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, санаачилсан үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, ни

2026-11-06
Парламент хууль батлахаас гадна хэрэгжилтэд хяналт тавих ёстой гэж УИХ-ын дарга онцоллоо

УИХ-ын Баасан гарагийн (2026.11.06) үдээс хойших нэгдсэн хура

2026-11-06
2027 оны төсвийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын нэгдсэн хуралдаан 2026 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн үдээс хойш Зас

2026-11-06